2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХОНИНЫХНЫ ХУВЬД ОНОВЧТОЙ БҮТЦЭЭР ДАМЖИН АМЖИЛТАД ХҮРЭХ ҮЕ


Хониныхны хувьд энэ сар аливаа зүйлд нарийн нягт байдлаар  хандаж, өөрийн “эзэнт гүрэн”-ээ системтэй удирдах үе рүү шилжихийг шаардана. Есдүгээр сарын 23 хүртэл Нар Охины ордод байрлах тул таны өдөр тутмын ажил, үр ашиг, ажлын зохион байгуулалтын салбарт туйлын тодорхой байдал ноёлно.

Зөн совин, огцом шийдвэрт найдахаа больж, амжилтаа тоон үзүүлэлтээр хэмжиж, тодорхой дүрэм журам бий болгож, бүх үйл явцаа эмх цэгцтэй болгох цаг иржээ. Одоо таны хүч чадал үг, мэдэгдлийн сүрээр бус, бүтцийн төгс зохион байгуулалтаар хэмжигдэнэ. Энэ бол оновчтой бүтцээр дамжин амжилтад хүрэх үе юм. 

Хайр дурлал ба харилцаа

Хувийн амьдралд энэ сард анхаарал нь гал халуун хүсэл тэмүүллээс илүү бодит найдвартай байдал руу шилжинэ. Сарын эхний хагаст хайр дурлал бодит үйлдлээр илэрнэ. Хайртай хүнийхээ ажилд туслах, тав тухыг нь бодох, өдөр тутмын үүрэг хариуцлагыг хамтран хуваалцах зэрэг нь харилцаанд хамгийн чухал болно.

Есдүгээр сарын 23-нд Нар Жинлүүрийн ордод шилжиж, таны түншлэлийн салбарыг идэвхжүүлснээр харилцаанд удаан хүлээсэн тэнцвэр, харилцан ойлголцол бий болно. Энэ бол олон нийтэд хамтдаа сайхан харагдах, романтик уламжлалаа сэргээх, чухал холбоо, түншлэл байгуулахад тохиромжтой үе.

Хэрэв та ганц бие бол сарын сүүлээр оюуны хувьд төлөвшсөн, дэгжин хэв маягтай хүнтэй учрах магадлалтай.

Ажил ба карьер

Мэргэжлийн салбарт оновчтой хэлбэр бүтцийг олох үе болно. Сарын эхний гурван долоо хоног одоо хэрэгжүүлж буй төслүүдээ шалгах, багийн бүтцийг өөрчлөх, ажлын хэрэгслүүдээ илүү оновчтой болгоход тун тохиромжтой. Та цаг хугацаа, нөөц хаана үр ашиггүй зарцуулагдаж байгааг амархан олж харна.

Хэрэв та томоохон хамт олон, нийгэмлэг эсвэл төсөл удирддаг бол харилцаа, хамтын ажиллагааныдүрэм, журам, стандартыг тодорхой болгох нь яг одоо хамгийн зөв алхам байна. Санчир гарагийн нөлөөгөөр таны удирдагчийн байр суурь бат бөх хэвээр байна. Гэхдээ одоо танаас зөвхөн гал цогтой санаа бус, тодорхой хуваарь, баталгаатай үр дүн хүлээж байна. Срын сүүлийн арав хоногт нэр хүндтэй түншүүдтэй томоохон гэрээ хэлцэл хийх, хамтын ажиллагаа эхлүүлэх боломжууд нээгдэнэ.

Санхүү

Санхүүгийн амжилт таны санхүүгийн сахилга батаас шууд хамаарна. Мөнгө тодорхой зорилго, сайтар тооцоолсон бизнес төлөвлөгөөний дагуу орж ирнэ. Зардлаа оновчтой болгох, хуучин өр төлбөр, үүрэг амлалтаа барагдуулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх хэрэгсэлд хөрөнгө оруулахад маш тохиромжтой сар. Шинэ дэвшилтэт программ хангамж авах, хувийн туслах ажиллуулах зэрэг хөрөнгө оруулалт үр өгөөжөө өгөх магадлалтай байна.  Харин түр зуурын хэрэгцээтэй, удаан хугацаанд үнэ цэнгүй зүйлд гэнэтийн мөнгө зарцуулахаас зайлсхийхийг зөвлөе. Энэ сард хийж буй хөрөнгө оруулалт бүр урт хугацааны зорилготой, таны бие даасан байдлыг бэхжүүлэхүйц байх ёстой.

Эрүүл мэнд ба эрч хүч

Энэ сард та бүхэн бие махбоддоо илүү их анхаарах хэрэгтэй. Эрч хүчний нөөц өндөр байгаа ч түүнийг системтэй хуваарилах шаардлагатай. Унтах хатуу дэглэм тогтоож, хоолны дэглэмээ эрүүл, байгалийн гаралтай бүтээгдэхүүнд түлхүү чиглүүлээрэй. Од гараг мөн  нуруу, ясны тогтолцоогоо дэмжих чухлыг сануулж байна. Эсвэл мэргэжлийн хүний хяналт дор хийх энгийн хүчний дасгалууд нь тэсвэр тэвчээрээ нэмэгдүүлэхэд хамгийн хэрэгтэй зүйл болно.

Онцлох өдрүүд

  • 9-р сарын 2–4: Шинэ ажлын хуваарь нэвтрүүлэх, үйл явцыг автоматжуулах, бичиг баримтаа эмхлэхэд хамгийн тохиромжтой өдрүүд.
  • 9-р сарын 11–13: Хэцүү хэлэлцээрүүд таны талд шийдэгдэнэ. Гэхдээ зөвхөн тоо, баримтад тулгуурлан ярилцах хэрэгтэй.
  • 9-р сарын 23: Анхаарал олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа болон стратегийн түншлэл рүү шилжинэ.
  • 9-р сарын 27–29: Урт хугацааны гэрээ хэлцэлд гарын үсэг зурах, хүртэх ёстой үр шим, ашиг орлогоо хүртэх ялалтын үе.

Од гарагийн зөвлөгөө

Бүх зүйлийг ганцаараа хийх гэж бүү оролд. Өдөр тутмын давтагддаг ажлуудаа бусдад даатгахаас бүү ай. Жинхэнэ хүчтэй удирдагч гэдэг өөрөө бүхнийг хийх хүн биш, харин өөрөө оролцохгүй байсан ч ажилладаг системийг бий болгож чаддаг хүн гэдгийг санаарай. Ингэснээр та стратегийн төлөвлөлтөд зориулах цагтай болно.

Сарын дүгнэлт

Энэ сар та бүхнийг төлөвшсөн, өөртөө итгэлтэй стратегичийн байр сууринд хүргэнэ. Сарыг ажлын үйл явцуудаа маш сайн зохион байгуулсан, санхүүгийн бат бөх суурьтай, намрын турш таны санаачилгыг дэмжихэд бэлэн найдвартай түншүүдийн хүрээлэлтэйгээр үднэ.

Гурван хамгаалах уриа

  • Миний эмх цэгц бол миний хүч чадлын гол эх үүсвэр.
  • Би бүх үйл явцыг туйлын тодорхой байдлын цэгээс удирддаг.
  • Миний үйлдэл бүр нарийн тооцоололтой.

Эрч хүч нэмэх зөвлөгөө: Дижитал орчноо цэгцлэх дадал

Нэг оройг ухаалаг утас болон компьютерынхаа ажлын дэлгэцийг бүрэн цэгцлэхэд зориулаарай. Хэрэггүй болсон чатуудаа устгаж, хуучин файлуудаа архивлаж, таны анхаарлыг сарниулж буй шаардлагагүй мэдэгдлүүдийг унтраа. Хавтаснуудаа гол ажлын хэрэгслүүддээ хоёрхон товшилтоор хүрэхээр зохион байгуул. Гадаад орчноо ийнхүү эмхэлж цэгцлэх нь таны анхаарлын асар их нөөцийг шууд чөлөөлж, түүнийг орлогоо нэмэгдүүлэх, бизнесээ өргөжүүлэхэд чиглүүлэх боломж олгоно.

Хониныхон та бүхний хувьд энэ сар оюуны жинхэнэ төлөвшил, тогтвортой байдлыг олж авах үе байг. Та аль хэдийн ялж чаддаг гэдгээ дэлхийд харуулсан. Харин одоо тэр бүх ялалтаа төгс төгөлдөр хэлбэрт оруулж, баталгаажуулах цаг иржээ. Таны хүсэл зориг бат бөх, алхам бүр тань нарийн тооцоотой, байгуулсан холбоо, түншлэл бүр тань зөвхөн ашиг авчрахаас гадна гоо зүйн таашаал, сэтгэл ханамж өгдөг байг.Та өөрийн амжилтын архитектор. Тиймээс амжилтаа үзэсгэлэнтэй бөгөөд олон жилийн турш бат бөх оршихоор бүтээгээрэй!


0
angry
0
care
0
haha
2
liked
3
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.111
2026/09/03
0
0
Баярлалаа
Хариулах
Шинэ мэдээ
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 4 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН САЙД ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ … 5 цагийн өмнө
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 5 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 20-22 ХЭМ ДУЛААН 6 цагийн өмнө
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 23 цагийн өмнө
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … Өчигдөр
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ Өчигдөр
СЕЛЕНА ГОМЕЗ НЭГ Л ӨДӨР ЭЭЖ БОЛНО ГЭДЭГТЭЭ ИТГЭЛТЭЙ БАЙНА 2026/09/08
АНУ-Д ЗОРЧИХ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/09/08
ҮАГ: ЦАЛИН НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ИНФЛЯЦЫН ДАРАМТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЭРСДЭЛТЭЙ 2026/09/08
УЛААНБААТАРТ 17-19 ХЭМ ДУЛААН 2026/09/08
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
СҮХБААТАРЫН ТАЛБАЙГААР ДАЙРАН ӨНГӨРДӨГ АВТОБУСНЫ ЗАРИМ ЧИГЛЭЛД ТҮР ХУГ… 2026/09/07
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/08/29
БАГА АНГИЙНХНЫГ ТООНД ДУРЛУУЛАХ ДҮРС ХУВААХ, ЭВЛҮҮЛЭХ НОМ 2026/08/30
МЭДРЭМЖ СЭРГЭЭСЭН УРИЛГА 2026/09/03
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХОНИНЫХНЫ ХУВЬД ОНОВЧТОЙ БҮТЦЭЭР ДАМЖИ… 2026/09/01
А.БАДАМ: БҮХ НИЙТИЙН ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ЗАЙЛШГҮЙ ЧУХАЛ БАЙНА 2026/08/27
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ ХУВЬД САНХҮҮГИЙН ТОГТВОРТО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХНЫ ХУВЬД ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛЭ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД АМЖИЛТАД ХҮРЭХ Ү… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД ЗОРИЛГОО ТОДОРХОЙ БО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД УРТ ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ЦАР ХҮРЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД БОДИТООР АШИГ ОЛО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙНХНИЙ ХУВЬД ИРЭЭДҮЙН ТОМ АЛХМЫН … 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД АЖИЛ ХЭРЭГТ ТААТАЙ… 2026/09/01
МОНГОЛБАНКНЫ ДЭРГЭДЭХ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН ИХ СУРГУУЛИУДТАЙ ХА… 2026/09/03