АБРАХАМ ЛИНКОЛЬНЫ ХҮҮГИЙНХЭЭ БАГШИД БИЧСЭН ЗАХИДАЛ


АНУ-ын Арван зургаа дахь Ерөнхийлөгч Абрахам Линкольн хүүгээ сургуульд оруулахдаа ангийн багшид нь дараах сэтгэл хөдөлгөм захидлыг илгээсэн гэдэг. 

Хүүгийн минь хичээл өнөөдөр эхэлж байна. Эхэндээ бүх юм түүнд шинэ, сонин содон санагдах тул та хүүд минь эелдэг хандахыг би гуйж байна. Сургууль түүний хувьд тив дэлхий алгасах аялал байх болно. Аялал бүхэнд дайн тулаан, зовлон эмгэнэл, уй гашуу байдаг. Энэ бүхнийг давж туулахын тулд итгэл үнэмшил, хайр хүндлэл, урам зоригтой байх хэрэгтэй.
Тиймээс, эрхэм багш та, хүүгийн минь гараас хөтлөн, сурч мэдэх бүхнийг нь зааж сургаж өгнө үү, зааж сургахдаа хянамгай хандаарай, гуйя. Дайсан дотроос ч нөхөр хамсаатан олддогийг хэлж өг. Хүү минь хүн бүр энгийн биш, хүн бүр шударга байдаггүй гэдгийг ойлгох ёстой шүү. Муу хүн дотроос ч баатар төрдөг, шударга бус улс төрчдөд ч тэр манлайлагч олддог болохыг ойлгуулаарай.
Хүч хөдөлмөрөөр олсон 10 цент газраас олсон 1 доллараас үнэ цэнэтэй гэдгийг хэлж өг. Сургуулийн орчинд хуурахаас илүү муу авах нь шударга болохыг ойлгуул. Түүнд хэрхэн ухамсартай ялагдахыг, ялалтандаа хэрхэн урамшихыг зааж өг.
Хүмүүстэй эелдэг харьцах, хатуу хүмүүстэй хатуу хандахыг хэлж өг. Түүнийг атаа хорслоос ангид байлгаж, даруухан инээмсэглэх нууцыг зааж өгөөрэй. Түүнд гунигласан үедээ ч хэрхэн инээмсэглэхийг, уйлахад ичих зүйл огт байхгүйг зааж өг. Бүтэлгүйтлээс ч амжилт эхэлж болох, ялалт ч гуниг цөхрөлд хүргэж болохыг хэлж өг. Гаднаасаа төгс сайхан харагдаж байгаа бүхэн үнэндээ тийм байдаггүйг ойлгуулаарай.
Түүнд эрдэм номын гайхамшгийг ойлгуул, гэхдээ түүнд толгодын энгэрт ургасан цэцэгс, наранд шимтэх зөгий, тэнгэрт нисэх шувуудын тухай тунгаан бодох цаг хугацаа өгөөрэй. Хэдий хүн болгон буруутгаж байсан ч өөрийн үзэл бодолдоо үнэнч байхыг зааж өг.
Хүүд минь нийтээрээ аялдан дагаж байсан ч тэднийг дагахгүй байх сэтгэлийн хүч чадлыг өгөхийг хичээгээрэй. Түүнд хүн бүхний үгийг сонсохыг зааж өг, гэхдээ үнэн зөв, эерэг болгоныг ялгаж салгаж сурахыг зааж өгөөрэй.
Авъяас чадвар, оюун ухаанаа хамгийн өндрөөр үнэлэхийг зааж сурга, харин зүрх сэтгэл, мөн чанараа юугаар ч үнэлж болохгүйг ойлгуул. Түүнд тэвчээр алдах эр зориг, ухаантай байх тэвчээрийг олго. Өөртөө гүн хүндэтгэлтэй итгэл үнэмшилтэй байхыг зааж сурга, ингэснээр тэр үргэлж бусдад болон бурханд итгэл үнэмшилтэй хандах болно.
Энэ бол тушаал шүү, чадахаараа хичээгээрэй. Тэр бол өхөөрдөм бяцхан хүү, үр минь юм шүү.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 5 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН САЙД ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ … 5 цагийн өмнө
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 6 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 20-22 ХЭМ ДУЛААН 6 цагийн өмнө
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… Өчигдөр
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … Өчигдөр
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ Өчигдөр
СЕЛЕНА ГОМЕЗ НЭГ Л ӨДӨР ЭЭЖ БОЛНО ГЭДЭГТЭЭ ИТГЭЛТЭЙ БАЙНА 2026/09/08
АНУ-Д ЗОРЧИХ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/09/08
ҮАГ: ЦАЛИН НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ИНФЛЯЦЫН ДАРАМТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЭРСДЭЛТЭЙ 2026/09/08
УЛААНБААТАРТ 17-19 ХЭМ ДУЛААН 2026/09/08
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
СҮХБААТАРЫН ТАЛБАЙГААР ДАЙРАН ӨНГӨРДӨГ АВТОБУСНЫ ЗАРИМ ЧИГЛЭЛД ТҮР ХУГ… 2026/09/07
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/08/29
БАГА АНГИЙНХНЫГ ТООНД ДУРЛУУЛАХ ДҮРС ХУВААХ, ЭВЛҮҮЛЭХ НОМ 2026/08/30
МЭДРЭМЖ СЭРГЭЭСЭН УРИЛГА 2026/09/03
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХОНИНЫХНЫ ХУВЬД ОНОВЧТОЙ БҮТЦЭЭР ДАМЖИ… 2026/09/01
А.БАДАМ: БҮХ НИЙТИЙН ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ЗАЙЛШГҮЙ ЧУХАЛ БАЙНА 2026/08/27
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ ХУВЬД САНХҮҮГИЙН ТОГТВОРТО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХНЫ ХУВЬД ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛЭ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД АМЖИЛТАД ХҮРЭХ Ү… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД ЗОРИЛГОО ТОДОРХОЙ БО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД УРТ ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ЦАР ХҮРЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД БОДИТООР АШИГ ОЛО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙНХНИЙ ХУВЬД ИРЭЭДҮЙН ТОМ АЛХМЫН … 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД АЖИЛ ХЭРЭГТ ТААТАЙ… 2026/09/01
МОНГОЛБАНКНЫ ДЭРГЭДЭХ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН ИХ СУРГУУЛИУДТАЙ ХА… 2026/09/03