ЕГИПЕТИЙН ХАТАН ХААНЫ 673 ШИРХЭГ ОЧИР АЛМААЗТАЙ ЗҮҮЛТИЙГ ВЕНА ХОТЫН МУЗЕЙГЭЭС ДЭЭРЭМДЖЭЭ


Австрийн Вена хотын нэгэн музейд түр үзмэр болгон үзүүлж байсан Египетийн хаадын удмынхны 673 ширхэг очир алмаазаар чимэглэсэн, 200 каратын платинум зүүлтийг дээрэмдсэн хэрэгт сэжиглэгдэж буй хоёр эрэгтэйг цагдаагийнхан эрэн сурвалжилж байна.

Дээрмийн үеэр хамгаалалтын камерт бичигдсэн “сэжигтнүүдийн зургийг” нийтлээд байгаа юм. Хэрэг Museum of Applied Arts (MAK) музейд гарсан бөгөөд сүүлийн үед Европын соёлын байгууллагуудыг онилсон сүр дуулиантай, гэнэтийн дээрмийн хэргүүд олширч байна. 

Пүрэв гарагийн үдээс хойш музей ажиллаж байх үеэр үзэсгэлэнг үзэх тасалбар худалдан авсан хоёр залуу шилэн үзмэрийн хоргыг алхаар цохиж хагалан, очир алмаазан зүүлтийг шүүрэн авч зугтсан байна. Цагдаа нар олон нийтээс мэдээлэл өгөхийг хүссэн мэдэгдэлдээ “Гэмт этгээдүүд үнэт эдлэлийг авч, тодорхойгүй чиглэлд зугтсан” гэжээ.

Цагдаагийн алба хаагчид хотын төвөөр өргөн хүрээнд эрэн хайх ажиллагаа явуулж, сэжигтнүүдийг олохоор мөрдөгч нохой ашигласан байна. Мөрдөгчид уг хоёр эрэгтэйг гэмт хэргийн бүлэглэлийн захиалгаар дээрэм хийсэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Музейн мэдээлснээр хулгайд алдсан зүүлт нь зургадугаар сараас хойш дэлгэгдэж байсан үнэт эдлэлийн үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийн нэг байжээ. Тус үзэсгэлэнд Францын алдарт загвар зохион бүтээгчдийн “Van Cleef & Arpels”-ийн 300 гаруй бүтээлийг дэлгэн үзүүлсэн байна. Хэрэг гарах үед танхимд хэд хэдэн хүн байсан бөгөөд хэн ч бэртэж гэмтээгүй аж.

Үзэсгэлэнгийн танилцуулга, баримт бичигт дурдсанаар, уг зүүлт нь нэгэн цагт Египетийн хатан хаан Назлигийн эзэмшилд байсан бөгөөд тэрээр 1939 онд охин Фавзиаг Ираны тухайн үеийн угсаа залгамжлах хунтайж Мохаммад Реза Пехлевитэй хуримлах үедээ уг зүүлтийг зүүж байжээ. Мохаммад Реза Пехлеви хожим Ираны шах болсон юм.

Уг зүүлтийг 2015 онд Нью-Йорк дахь Sotheby’s дуудлага худалдаагаар 4.3 сая ам.доллараар зарсан байна.

Музейн мэдээлснээр, тус үзэсгэлэнд өөрсдийн цуглуулгаас болон Парисын алдарт үнэт эдлэлийн ордон болох “Van Cleef & Arpels”-ийн 120 жилийн түүхийг хамарсан өвийн цуглуулгаас нийт 200 орчим хосгүй, тэр бүр олонд дэлгэгддэггүй бүтээлийг нэг дор цуглуулан дэлгэн үзүүлжээ.

Баасан гарагийн үдээс хойш зохион байгуулахаар төлөвлөсөн хөтөчтэй аяллыг музейн цахим хуудсанд “цуцлагдсан” гэж тэмдэглэсэн бөгөөд есдүгээр сарын 27-нд хаахаар төлөвлөж байсан үзэсгэлэнг түр хугацаагаар хаасан байна.

Европын музейнүүд сүүлийн үед олны анхаарлыг татсан хэд хэдэн томоохон дээрмийн хэрэгт өртөөд байна. Өнгөрсөн аравдугаар сард хулгайчид Парисын Луврын музейд өдрийн цагаар нэвтэрч, ердөө хэдхэн минутын дотор 88 сая еврогоор үнэлэгдэх хааны үнэт эдлэлүүдийг авч зугтсан юм.

Пүрэв гарагт Испанид хулгайчид “Вильенагийн эрдэнэс”-ийг дээрэмджээ. Энэ нь хүрэл зэвсгийн үеийн алтан эд өлгийн зүйлсээс бүрдсэн цуглуулга бөгөөд Европын хамгийн чухал эртний археологийн эрдэнэсийн нэг гэж үнэлэгддэг юм.

Энэ сард XV зууны Сэргэн мандалтын үеийн алдарт мастер Антонелло да Мессинагийн хамгийн чухал дөрвөн бүтээлийг Италийн Мессина хотын Сицилийн боомт дахь музейгээс хулгайлсан хэрэг үндэсний баярын өдөр гарсан байна.

Үүнээс хоёр хоногийн өмнө Италийн цагдаа нар тус улсын хойд хэсгийн Парма хотын ойролцоох хувийн музейгээс энэ онд хулгайд алдсан Францын алдарт зураач Поль Сезанн, Пьер-Огюст Ренуар, Анри Матисс нарын гурван зургийг олж буцаан авчирснаа мэдэгджээ.

Европын музейнүүд дэх дээрмийн хэрэг улам бүр хүчирхийллийн шинжтэй болж байгаа аж.  Гэмт этгээдүүд зарим тохиолдолд буу барин сүрдүүлэх, музейн ажилтнууд руу халдах, мөн лантуу, сүх, тэр ч байтугай тэсрэх бодис ашиглан зорьсон үнэт эдлэл, урлагийн бүтээлүүдэд хүрэхийн тулд хаалт, хамгаалалтыг эвдэж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 5 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН САЙД ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ … 6 цагийн өмнө
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 6 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 20-22 ХЭМ ДУЛААН 7 цагийн өмнө
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… Өчигдөр
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … Өчигдөр
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ Өчигдөр
СЕЛЕНА ГОМЕЗ НЭГ Л ӨДӨР ЭЭЖ БОЛНО ГЭДЭГТЭЭ ИТГЭЛТЭЙ БАЙНА 2026/09/08
АНУ-Д ЗОРЧИХ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/09/08
ҮАГ: ЦАЛИН НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ИНФЛЯЦЫН ДАРАМТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЭРСДЭЛТЭЙ 2026/09/08
УЛААНБААТАРТ 17-19 ХЭМ ДУЛААН 2026/09/08
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
СҮХБААТАРЫН ТАЛБАЙГААР ДАЙРАН ӨНГӨРДӨГ АВТОБУСНЫ ЗАРИМ ЧИГЛЭЛД ТҮР ХУГ… 2026/09/07
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/08/29
БАГА АНГИЙНХНЫГ ТООНД ДУРЛУУЛАХ ДҮРС ХУВААХ, ЭВЛҮҮЛЭХ НОМ 2026/08/30
МЭДРЭМЖ СЭРГЭЭСЭН УРИЛГА 2026/09/03
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХОНИНЫХНЫ ХУВЬД ОНОВЧТОЙ БҮТЦЭЭР ДАМЖИ… 2026/09/01
А.БАДАМ: БҮХ НИЙТИЙН ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ЗАЙЛШГҮЙ ЧУХАЛ БАЙНА 2026/08/27
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ ХУВЬД САНХҮҮГИЙН ТОГТВОРТО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХНЫ ХУВЬД ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛЭ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД АМЖИЛТАД ХҮРЭХ Ү… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД ЗОРИЛГОО ТОДОРХОЙ БО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ЦАР ХҮРЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД УРТ ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД БОДИТООР АШИГ ОЛО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙНХНИЙ ХУВЬД ИРЭЭДҮЙН ТОМ АЛХМЫН … 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД АЖИЛ ХЭРЭГТ ТААТАЙ… 2026/09/01
МОНГОЛБАНКНЫ ДЭРГЭДЭХ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН ИХ СУРГУУЛИУДТАЙ ХА… 2026/09/03