КОП17-Д ТАНИЛЦУУЛАХ МАНАЙ ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭДИЙНЭ САНХҮҮЖИЛТ ТАТААД ЭХЭЛЖЭЭ


Хорь хүрэхгүй хоногийн дараа эхлэх КОП17 Бага хурлын үеэр бид цөлжилт, газрын доройтлын асуудлаар шинэ санаачилгаа дэлхий нийтэд танилцуулахын зэрэгцээ эцэг өвгөдөөс уламжилж ирсэн ногоон соёлоо таниулж, ногоон санхүүжилт татах, 2030 оноос хойших хөгжлийн бодлогын чиглэлд манлайлал үзүүлэхийг зорьж байна.

Нүүгээд явахдаа газарт гадасны мөр ч үлдээдэггүй нүүдэлчин соёл иргэншилтэй бидний ондоошил дэлхий нийтийн анхаарлын төвд сүүлийн жилүүдэд улам их орох болсон.

КОП17-г зохион байгуулах хүсэлтээ манай улс 2022 онд Кот-д’Ивуарт болсон КОП15-ын үеэр гаргасныг талууд дэмжсэн юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөөс эхлээд манай улсын байгаль орчны чиглэлд хийж хэрэгжүүлж буй бодлого, санаачилга КОП17-г эх орондоо зохион байгуулах дэмжлэг хүлээхэд томоохон нөлөө үзүүлсэн билээ.

Газар нутгийн ихэнх нь хуурай болон хагас хуурай бүсэд оршдог манай улс байгаль орчны сөрөг өөрчлөлтөд бусад улсаас хамаагүй ихээр өртөж байна.

Зарим нэг тоо баримт дурдъя.

  • -Сүүлийн 85 жилийн хугацаанд манай орны агаарын дундаж температур 2.5 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дунджаас гурав дахин өндөр байна.
  • -Нийт нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд өртөж, бэлчээрийн даац хоёр дахин багасжээ.
  • -Хур тунадасны хэмжээ нутгийн зарим хэсэгт 10-40 хувиар буурч, мөстлөгийн талбай 50 хувиар хумигдаж, ширгэсэн булаг шанд тоогоо алджээ.

Байгаль орчны санаачилга, бодлого, чин сэтгэл, зүтгэлээс гадна энэхүү сөрөг өөрчлөлт ч КОП17-г манай улсад зохион байгуулах нэгэн хүчин зүйл болсон нь мэдээж.

Цөлжилт, газрын доройтол, бэлчээрийн талхагдал, ган гачигтай нүүр тулж буй манай улсад КОП17-г зохион байгуулах нь бодит туршлага солилцох, газар дээр нь нөхцөл байдалтай танилцах боломжийг олгоно гэж шинжээчид үзэж байна.

Онгон дагшин, үзэсгэлэнт байгальд учирч буй энэхүү хурдацтай сөрөг өөрчлөлтийг нүдээр харж, биеэр үзэх нь зөвхөн Монгол биш, дэлхий нийтийн өмнө тулж буй асуудлыг илүү тодорхой мэдрэх, шийдвэр гаргахад ч нөлөөлнө. Манай улсын санаачилгаар 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан нь ч КОП17-ын үйл ажиллагаанд ач холбогдлоо өгөх нь тодорхой.

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцид нэгдсэн 197 орны сайд дарга нар, байгаль орчны мэргэжилтнүүд, эрдэмтэд, иргэний нийгмийн байгууллагынхан, хувийн хэвшлийнхэн, банк санхүүгийн төлөөлөл гээд 6000 гаруй зочид төлөөлөгч ирнэ гэж тооцоолж буй уг хурлын үр дүн зөвхөн хэлэлцээгээр зогсохгүй, цаашид ч урт хугацааны төсөл арга хэмжээгээр үргэлжлэх юм.

КОП17-ын үеэр найман санаачилга яригдахын гурвыг нь манай улс дэвшүүлжээ.

Тал хээрийн төлөвлөгөө гэдэг “малгайн” дор манай улс стратегийн 3 том санаачилга дэвшүүлж байна. Эдгээр нь

  • -Бэлчээрийн тэргүүлэх санаачилга
  • -Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга
  • -Байгальд суурилсан шийдэл бухий тогтвортой дэд бүтцийн санаачилга юм.

Бразилд болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх КОП30-аас эхлээд байгаль орчны чиглэлийн бүх л хуралд манай сайд дарга нар оролцож, тусдаа павилон ч байршуулж, Тал хээрийн төлөвлөгөөгөө танилцуулсаар ирсэн юм. Тиймдээ ч Тал хээрийн төлөвлөгөөний хүрээнд санхүүжилт өгнө гэсэн улс орон, олон улсын байгууллагууд цөөнгүй байна. Тухайлбал одоогоор баталгаатай болсон заримыг дурдвал

  • -Европын хөрөнгө оруулалтын банк 200 сая еврогийн хөрөнгө оруулалтыг ойжуулалт, эрчим хүчний чиглэлд өгнө гэж амлаад байна.
  • -Даян дэлхийн байгаль орчны сан 3.3 сая ам. долларын техникийн дэмжлэг үзүүлнэ.
  • -Франц улс 1 сая ам. доллар
  • -Азийн хөгжлийн банк 500 мянган ам.доллар өгөхөө баталгааажуулжээ.  

Мөн Люксембургийн Их гүнт улс 5 сая евро, Дэлхийн банк 100 сая ам.доллар өгөхөөр яригдаж байгаа гээд л энэ тоо цаашдаа ч нэлээд нэмэгдэнэ.

Гэхдээ манай улсын зээлжих зэрэглэл дээшилсэн учир эдгээр нь буцалтгүй тусламж биш, зээл буюу холимог саналууд маягаар ирж байгаа гэдгийг дурдахад илүүдэхгүй. Тиймээс эдгээр зээлийн асуудал бүгд хуулийн дагуу УИХ-аар орж батлагдах юм.

КОП17 зохион байгуулах Үндэсний хорооноос дээр дурдсан гурван санаачилгын хүрээнд хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд, иргэдээс төсөл, хөтөлбөрийн санал авахад нийт 292 төслийн санал иржээ. Тэдгээрийн нийт дүн 6.5 тэрбум ам.доллар, нэг төсөл нь дунджаар 700 мянган долларын өртөгтэй байна.  

Тухайлбал,

  • -Бэлчээрийн тэргүүлэх санаачилгын хүрээнд нийт 1139 сая долларын өртөгтэй 137 санал,
  • -Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилгын хүрээнд нийт 2415 сая долларын өртөгтэй 109 санал,
  • -Ус ба газрын нэгдсэн менежментийн хүрээнд нийт 2998 сая долларын өртөгтэй 46 санал тус тус иржээ.

Засгийн газраас КОП17-ын үеэр дараах 4 төслийг олон улсад санал болгож, санхүүжилт татахаар шийдээд байгаа аж.

1.Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата” төв

15МВт-ын нарны станц, BESS хосолсон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй, 1.25-1.35 PUE үзүүлэлт бүхий байгалийн хөргөлттэй дата төв байгуулж, үндэсний өгөгдлийн бүрэн эрхт байдал, дижитал шилжилтийг хангана.

2. “Орхон-Онги” ус дамжуулах шугам хоолой төсөл /Нэгдүгээр үе шат: Онги-Цагаан бургастай төсөл/

65 сая куб.м багтаамжтай усан сан, 236 км газар доор шугам, 0.5MBт-ын Усан цахилгаан станц байгуулж, Улаан нуурын экосистемийг сэргээн говийн бүсийг цэвэр усаар хангана.

3. Бэлчээрийн сайн туршлагыг нүүрстөрөгчийн зах зээлд холбох төсөл

10 жилийн хугацаанд бэлчээрийн нүүрстөрөгчийн дижитал MRV тогтолцоог бүрдүүлж, нүүрстөрөгчийн зах зээлээр дамжуулан тогтвортой санхүүжилтийн механизмыг хөгжүүлж, малчдын тогтвортой орлогыг нэмэгдүүлнэ.

4.Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй гандуу бүс нутгийн Евразийн төв

Монгол Улсад төвтэй, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцийн дэмжлэгтэй хараат бус байгууллага бөгөөд Талуудын 17 дугаар бага хурлын өвийн хүрээнд хэрэгжих санаачилгуудыг нэгдсэн зохицуулалтаар ханган ажиллана.

Эдгээр тэргүүлэх төслүүд нь уул уурхай, хөдөө аж ахуйн бүс нутгийг цэвэр усаар хангаж, цөлжилтийг сааруулахын зэрэгцээ дэвшилтэт ногоон технологид суурилсан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохиох чадварыг бэхжүүлэхэд чиглэж байгаа бөгөөд эхний 3 төслийн нийт төсөвт өртөг нь 301.5 сая ам.доллар байхаар тооцож байгаа юм.

КОП17 эхлэхэд хорь хүрэхгүй хоног үлдлээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өрнөх КОП17 Цэнхэр, Ногоон бүсээс бүрдэнэ. Цэнхэр бүсэд нь Цөлжилттэй тэмцэх конвенцид нэгдсэн 197 орны төлөөлөл хэлэлцээ, хурлуудаа хийх бол Ногоон бүс нь иргэд, олон нийтэд нээлттэй байх юм.

Эх орондоо болж буй Олон улсын хамгийн том хуралд, эх байгалиа хамгаалах чиглэлээр хийж буй үйл ажиллагаанд оролцох, ажиглах боломж хэн бүхэнд байна.

КОП17 хурлын үр дүн эх оронд минь ч, эх байгальд минь ч хэрэгтэй. Иргэн бүрийн хичээл зүтгэл энэ хуралд нөлөөлнө гэж албаны хүн онцолсныг эцэст нь дурдъя. 

Р.ГАНПҮРЭВ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МУГТ Д.ОТГОНЖАРГАЛ ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ЭРХЭЭ А… 6 цагийн өмнө
ОЙ ЗУРГААН САРТАЙ ХҮҮХДИЙГ ТОГТООЛ УСНААС ОЛЖ, АР ГЭРТ НЬ ХҮЛЭЭЛГЭН ӨГ… 11 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: COP17-Г ЗОРИН ИРЭХ, ОРОЛЦОХ ХҮМҮҮСИЙН ТОО 50 МЯНГААС ДА… 11 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ОРОЙДОО ДУУ ЦАХИЛГААНТАЙ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРНО 12 цагийн өмнө
БАРУУН, ЗҮҮН, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, ДУУ ЦАХИЛГ… Өчигдөр
ОСКАР ШИНДЛЕР: ЭНЭ МАШИНЫГ ЗАРАХАД БИ 10 ХҮНИЙГ АВАРЧИХ БАЙСАН...! Өчигдөр
FRIED PEANUTS/CACAHUETES FRITOS ДАВСГҮЙ, ХУУРСАН ГАЗРЫН САМРЫГ ХЭРЭГЭЛ… Өчигдөр
СУРГУУЛИУД ФЭЙСБҮҮК, БУСАД ЦАХИМ ПЛАТФОРМЫГ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД … 2026/08/14
ТАНИЛЦ: КОП 17-ЫН ҮЕЭР ЗАМ ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНД ХИЙХ ЗОХИЦУУЛАЛТУУД 2026/08/14
ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 12.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ЖИЛИЙН ӨСӨЛТ 18.… 2026/08/14
НАРАНТУУЛ, ДҮНЖИНГАРАВЫН ЗОГСООЛЫГ ТҮР ХААЖ, ТУС ЧИГЛЭЛД БОГИНО ЭРГЭЛТ… 2026/08/14
ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭХ АСУУДЛААР ҮНИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДААГҮЙ, ДУГААРЫН БОЛОН… 2026/08/14
НИЙСЛЭЛД АВТОЗОГСООЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЖУРМЫГ ХЯНАН ҮЗЭЖ, САНАЛ Х… 2026/08/14
ШАТАХУУНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 4.6 ХУВЬ, ЖИЛИЙН 20.2 ХУВИАР НЭМЭГДСЭН НЬ Н… 2026/08/14
ТЭСЭХИЙН АРГАГҮЙ ӨВДӨХӨД КИАНУ МИНИЙ ГАРЫГ АТГАЖ, ТАЙВШРУУЛДАГ БАЙЛАА 2026/08/14
ЭХ БАЙГАЛИА ХАМГААЛАХ СЭТГЭЛИЙГ СЭРЭЭСЭН КОП 17 2026/08/14
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 19-21 ХЭМ ДУЛААН 2026/08/14
АРДЧИЛСАН НАМ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ, ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙХИЙГ ШААР… 2026/08/13
Р.ДАВААДОРЖ: 13 ХУВИЙН ИНФЛЯЦЫН ЦААНА ЯГ ЮУ БАЙНА ВЭ? 2026/08/13
С.БЯМБАЦОГТ: АЛЬ НЭГ САЛБАРЫН ЭРХ АШИГ БУС, НИЙТ ТАЛУУДЫН ЭРХ АШГИЙГ Т… 2026/08/13
Их Уншсан
ХУВЬ ЗАЯА ХУВЬСАМТГАЙ 2026/08/11
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ЗҮҮН АЗИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА Ш… 2026/08/05
ТӨСВИЙН ХЭМНЭЛТ ХИЙХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА 2026/08/05
МИАТ УЛААНБААТАР-СТАМБУЛ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН 8 ДУГААР САРЫН 2-НЫ НИС… 2026/08/02
АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ ТЭГЛЭВ 2026/08/05
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, ДОРНОД-ДАРЬГАНГЫН ТАЛ НУТГААР… 2026/08/06
ШАТАХУУНЫ ДАВТАН ХУДАЛДАН АВАЛТ 40 ХУВЬТАЙ БАЙНА 2026/08/07
ЭХ БАЙГАЛЬ, ГАЗАР ШОРОО МИНЬ ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТЭХ КОП17 2026/08/04
МОНГОЛ УЛС COP17-Д ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТАНИЛЦУУЛНА 2026/08/05
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАС… 2026/08/05
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВ… 2026/08/04
НАЙМДУГААР САРЫН 1,2-НД НИЙТ 86 ВАГОН БУЮУ 5160 ТОНН ШАТАХУУН ОРЖ ИРЖЭ… 2026/08/03
МИАТ ТӨХК БОИНГ КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ 2026/08/07
ХӨВСГӨЛ НУУРЫН ЛУСЫГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/08/03
МОНГОЛБАНК 7 ДУГААР САРД 1439.2 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ 2026/08/04