ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ


Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шэньжэнь хотноо 2026 оны 7 дугаар сарын 12–19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Олон улсын эдийн засгийн IX олимпиад (International Economics Olympiad – IEO 2026)-д Монгол Улсын баг амжилттай оролцож, 1 мөнгөн медаль, 2 хүрэл медаль хүртлээ.

Монгол Тэмүүлэл сургуулийн сурагч Г.Өсөхбаяр Мөнгөн медаль, Орчлон сургуулийн сурагч Р.Ананд, Монгол Тэмүүлэл сургуулийн сурагч С.Хос-Эрдэнэ нар Хүрэл медаль тус тус хүртсэн байна.

Дэлхийн 61 орны 300 орчим сурагч өрсөлдсөн бөгөөд манай улсаас Орчлон сургуулийн сурагч Р.Ананд, Монгол Тэмүүлэл сургуулийн сурагч Э. Мөнхжин, С. Хос-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, Шинэ Эрин сургуулийн сурагч Б.Эрдэнэбат нар эх орноо төлөөлөн оролцсон юм.

Монгол Улсын багийн ахлагчаар Монгол Тэмүүлэл сургуулийн Бизнес судлалын багш Т. Энхтуяа, дэд ахлагчаар Монгол Тэмүүлэл сургуулийн Эдийн засгийн багш Carlos Crawford ажиллалаа.

Олон улсын эдийн засгийн олимпиад нь эдийн засаг, санхүү, бизнесийн чиглэлээр сурагчдын мэдлэг, ур чадварыг сорьдог бөгөөд эдийн засаг, санхүүгийн төрөлд оролцогчид бие даан, бизнесийн төрөлд багаар өрсөлддөг онцлогтой.

Монгол Улсын баг тус олимпиадад тав дахь жилдээ оролцож байгаа бөгөөд жил ирэх тусам амжилтаа ахиулсаар байна.

Өмнөх жилүүдийн амжилт:

2026 он – 1 мөнгөн медаль, 2 хүрэл медаль, багийн дүнгээр 29 дүгээр байр
2025 он – 3 хүрэл медаль, багийн дүнгээр 23 дугаар байр
2024 он – 1 мөнгөн медаль, багийн дүнгээр 33 дугаар байр
2023 он – Медаль хүртээгүй
2022 он – Медаль хүртээгүй

Олон улсын олимпиадад эх орноо төлөөлөн амжилттай оролцож, өндөр амжилт үзүүлсэн сурагчид, бэлтгэсэн багш, дасгалжуулагчдад баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МУГТ Д.ОТГОНЖАРГАЛ ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ЭРХЭЭ А… 5 цагийн өмнө
ОЙ ЗУРГААН САРТАЙ ХҮҮХДИЙГ ТОГТООЛ УСНААС ОЛЖ, АР ГЭРТ НЬ ХҮЛЭЭЛГЭН ӨГ… 10 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: COP17-Г ЗОРИН ИРЭХ, ОРОЛЦОХ ХҮМҮҮСИЙН ТОО 50 МЯНГААС ДА… 10 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ОРОЙДОО ДУУ ЦАХИЛГААНТАЙ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРНО 11 цагийн өмнө
БАРУУН, ЗҮҮН, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, ДУУ ЦАХИЛГ… Өчигдөр
ОСКАР ШИНДЛЕР: ЭНЭ МАШИНЫГ ЗАРАХАД БИ 10 ХҮНИЙГ АВАРЧИХ БАЙСАН...! Өчигдөр
FRIED PEANUTS/CACAHUETES FRITOS ДАВСГҮЙ, ХУУРСАН ГАЗРЫН САМРЫГ ХЭРЭГЭЛ… Өчигдөр
СУРГУУЛИУД ФЭЙСБҮҮК, БУСАД ЦАХИМ ПЛАТФОРМЫГ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД … 2026/08/14
ТАНИЛЦ: КОП 17-ЫН ҮЕЭР ЗАМ ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНД ХИЙХ ЗОХИЦУУЛАЛТУУД 2026/08/14
ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 12.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ЖИЛИЙН ӨСӨЛТ 18.… 2026/08/14
НАРАНТУУЛ, ДҮНЖИНГАРАВЫН ЗОГСООЛЫГ ТҮР ХААЖ, ТУС ЧИГЛЭЛД БОГИНО ЭРГЭЛТ… 2026/08/14
ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭХ АСУУДЛААР ҮНИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДААГҮЙ, ДУГААРЫН БОЛОН… 2026/08/14
НИЙСЛЭЛД АВТОЗОГСООЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЖУРМЫГ ХЯНАН ҮЗЭЖ, САНАЛ Х… 2026/08/14
ШАТАХУУНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 4.6 ХУВЬ, ЖИЛИЙН 20.2 ХУВИАР НЭМЭГДСЭН НЬ Н… 2026/08/14
ТЭСЭХИЙН АРГАГҮЙ ӨВДӨХӨД КИАНУ МИНИЙ ГАРЫГ АТГАЖ, ТАЙВШРУУЛДАГ БАЙЛАА 2026/08/14
ЭХ БАЙГАЛИА ХАМГААЛАХ СЭТГЭЛИЙГ СЭРЭЭСЭН КОП 17 2026/08/14
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 19-21 ХЭМ ДУЛААН 2026/08/14
АРДЧИЛСАН НАМ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ, ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙХИЙГ ШААР… 2026/08/13
Р.ДАВААДОРЖ: 13 ХУВИЙН ИНФЛЯЦЫН ЦААНА ЯГ ЮУ БАЙНА ВЭ? 2026/08/13
С.БЯМБАЦОГТ: АЛЬ НЭГ САЛБАРЫН ЭРХ АШИГ БУС, НИЙТ ТАЛУУДЫН ЭРХ АШГИЙГ Т… 2026/08/13
Их Уншсан
ХУВЬ ЗАЯА ХУВЬСАМТГАЙ 2026/08/11
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ЗҮҮН АЗИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА Ш… 2026/08/05
ТӨСВИЙН ХЭМНЭЛТ ХИЙХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА 2026/08/05
МИАТ УЛААНБААТАР-СТАМБУЛ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН 8 ДУГААР САРЫН 2-НЫ НИС… 2026/08/02
АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ ТЭГЛЭВ 2026/08/05
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, ДОРНОД-ДАРЬГАНГЫН ТАЛ НУТГААР… 2026/08/06
ШАТАХУУНЫ ДАВТАН ХУДАЛДАН АВАЛТ 40 ХУВЬТАЙ БАЙНА 2026/08/07
ЭХ БАЙГАЛЬ, ГАЗАР ШОРОО МИНЬ ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТЭХ КОП17 2026/08/04
МОНГОЛ УЛС COP17-Д ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТАНИЛЦУУЛНА 2026/08/05
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАС… 2026/08/05
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВ… 2026/08/04
НАЙМДУГААР САРЫН 1,2-НД НИЙТ 86 ВАГОН БУЮУ 5160 ТОНН ШАТАХУУН ОРЖ ИРЖЭ… 2026/08/03
МИАТ ТӨХК БОИНГ КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ 2026/08/07
МОНГОЛБАНК 7 ДУГААР САРД 1439.2 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ 2026/08/04
ХӨВСГӨЛ НУУРЫН ЛУСЫГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/08/03