ЗАХИАЛГА АВСАН Ч БАРИГДАЖ ДУУСААГҮЙ БАРИЛГУУДЫГ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРУУЛЖ, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ БАРАГДУУЛНА


Монгол Улсын Засгийн газраас орон сууцны залилангийн хохирогчдын хохирлыг барагдуулах асуудлаар ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдахаар боллоо. 

Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан  “Баригдаж дуусаагүй барилгуудыг дуудлага худалдаанд оруулж, хуулийн дагуу улсын орлого болгож төвлөрүүлэх, түүнээс олсон орлогоор хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах арга хэмжээг ойрын хугацаанд авч хэрэгжүүлнэ. Цагдаагийн байгууллагад сүүлийн гурван жилийн (2024-2026) байдлаар 39.665 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна. Үүнээс “Орон сууцны захиалга” авч бусдыг залилсан 1167 хэрэг бүртгэгдэж, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Өнгөрсөн хугацаанд энэ хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учраад байгаа юм.  Тиймээс хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг эрчимжүүлж, иргэдийн хохирлыг барагдуулах тал дээр анхаарна” гэж мэдээллээ. 
Хууль зүй дотоод хэргийн яамнаас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай дагалдах хуулийн төслүүдийг боловсруулж санал авч байна. 

Хуульд Нэгдүгээрт,  Баригдаж дуусаагүй нийтийн зориулалттай орон сууцны байшингийн бүртгэлийн бие даасан тогтолцоог шинээр бий болгож, баригдаж дуусаагүй орон сууцны байшинг сууц, талбайн нэгж бүрээр заавал бүртгэхээр тусгасан. Хоёрдугаарт, Баригдаж дуусаагүй нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц, талбайтай холбоотой эрхийг хамгаалах зорилгоор заавал хийх урьдчилсан тэмдэглэлийн тогтолцоог бий болгохоор тусгасан. Гуравдугаарт, Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дэвсгэр болон орчны газартай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож “нийтийн зориулалттай орон сууцны байшингийн өмчлөгчдийн дундаа газар эзэмших хязгаарлагдмал эрх” гэсэн эд хөрөнгийн хязгаарлагдмал эрхийн шинэ төрлийг бий болгохоор тусгасан. 
Хуулийн төсөл батлагдсанаар баригдаж дуусаагүй нийтийн зориулалттай орон сууцны байшинг нэгж сууц, талбай бүрээр хаягжуулж, хувийн хэрэг нээн улсын бүртгэлд заавал бүртгэх эрх зүйн үндэс бүрдэнэ. 

Мөн бүртгэлийн мэдээлэл ил тод, нээлттэй, иргэн, хуулийн этгээд тухайн сууц, талбайн эрхийн байдал, захиалгын гэрээ, урьдчилсан тэмдэглэл, барьцаа, эрхийн хязгаарлалт болон бусад холбогдох мэдээллийг урьдчилан нягтлах боломжтой болно. Дуусаагүй орон сууцны байшингийн улсын бүртгэл, барилгын зөвшөөрөл, газрын эрх, хаягжилт болон кадастрын мэдээллийн сангийн уялдаа холбоо сайжирч, бүртгэлийн мэдээллийн зөрүү, давхардал, хийдэл арилна. Орон сууц захиалагчийн өмчлөх эрх баталгаажиж, иргэдийг эд хөрөнгийн маргаан, залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, барилга захиалагч болон барилгын үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн хариуцлагыг дээшлүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МУГТ Д.ОТГОНЖАРГАЛ ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ЭРХЭЭ А… 5 цагийн өмнө
ОЙ ЗУРГААН САРТАЙ ХҮҮХДИЙГ ТОГТООЛ УСНААС ОЛЖ, АР ГЭРТ НЬ ХҮЛЭЭЛГЭН ӨГ… 9 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: COP17-Г ЗОРИН ИРЭХ, ОРОЛЦОХ ХҮМҮҮСИЙН ТОО 50 МЯНГААС ДА… 10 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ОРОЙДОО ДУУ ЦАХИЛГААНТАЙ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРНО 10 цагийн өмнө
БАРУУН, ЗҮҮН, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, ДУУ ЦАХИЛГ… Өчигдөр
ОСКАР ШИНДЛЕР: ЭНЭ МАШИНЫГ ЗАРАХАД БИ 10 ХҮНИЙГ АВАРЧИХ БАЙСАН...! Өчигдөр
FRIED PEANUTS/CACAHUETES FRITOS ДАВСГҮЙ, ХУУРСАН ГАЗРЫН САМРЫГ ХЭРЭГЭЛ… Өчигдөр
СУРГУУЛИУД ФЭЙСБҮҮК, БУСАД ЦАХИМ ПЛАТФОРМЫГ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД … 2026/08/14
ТАНИЛЦ: КОП 17-ЫН ҮЕЭР ЗАМ ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНД ХИЙХ ЗОХИЦУУЛАЛТУУД 2026/08/14
ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 12.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ЖИЛИЙН ӨСӨЛТ 18.… 2026/08/14
НАРАНТУУЛ, ДҮНЖИНГАРАВЫН ЗОГСООЛЫГ ТҮР ХААЖ, ТУС ЧИГЛЭЛД БОГИНО ЭРГЭЛТ… 2026/08/14
ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭХ АСУУДЛААР ҮНИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДААГҮЙ, ДУГААРЫН БОЛОН… 2026/08/14
НИЙСЛЭЛД АВТОЗОГСООЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЖУРМЫГ ХЯНАН ҮЗЭЖ, САНАЛ Х… 2026/08/14
ШАТАХУУНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 4.6 ХУВЬ, ЖИЛИЙН 20.2 ХУВИАР НЭМЭГДСЭН НЬ Н… 2026/08/14
ТЭСЭХИЙН АРГАГҮЙ ӨВДӨХӨД КИАНУ МИНИЙ ГАРЫГ АТГАЖ, ТАЙВШРУУЛДАГ БАЙЛАА 2026/08/14
ЭХ БАЙГАЛИА ХАМГААЛАХ СЭТГЭЛИЙГ СЭРЭЭСЭН КОП 17 2026/08/14
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 19-21 ХЭМ ДУЛААН 2026/08/14
АРДЧИЛСАН НАМ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ, ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙХИЙГ ШААР… 2026/08/13
Р.ДАВААДОРЖ: 13 ХУВИЙН ИНФЛЯЦЫН ЦААНА ЯГ ЮУ БАЙНА ВЭ? 2026/08/13
С.БЯМБАЦОГТ: АЛЬ НЭГ САЛБАРЫН ЭРХ АШИГ БУС, НИЙТ ТАЛУУДЫН ЭРХ АШГИЙГ Т… 2026/08/13
Их Уншсан
ХУВЬ ЗАЯА ХУВЬСАМТГАЙ 2026/08/11
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ЗҮҮН АЗИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА Ш… 2026/08/05
ТӨСВИЙН ХЭМНЭЛТ ХИЙХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА 2026/08/05
МИАТ УЛААНБААТАР-СТАМБУЛ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН 8 ДУГААР САРЫН 2-НЫ НИС… 2026/08/02
АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ ТЭГЛЭВ 2026/08/05
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, ДОРНОД-ДАРЬГАНГЫН ТАЛ НУТГААР… 2026/08/06
ШАТАХУУНЫ ДАВТАН ХУДАЛДАН АВАЛТ 40 ХУВЬТАЙ БАЙНА 2026/08/07
ЭХ БАЙГАЛЬ, ГАЗАР ШОРОО МИНЬ ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТЭХ КОП17 2026/08/04
МОНГОЛ УЛС COP17-Д ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТАНИЛЦУУЛНА 2026/08/05
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАС… 2026/08/05
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВ… 2026/08/04
НАЙМДУГААР САРЫН 1,2-НД НИЙТ 86 ВАГОН БУЮУ 5160 ТОНН ШАТАХУУН ОРЖ ИРЖЭ… 2026/08/03
МИАТ ТӨХК БОИНГ КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ 2026/08/07
МОНГОЛБАНК 7 ДУГААР САРД 1439.2 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ 2026/08/04
ХӨВСГӨЛ НУУРЫН ЛУСЫГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/08/03