COP17 ГЭЖ ЮУ ВЭ?


Энэ оны наймдугаар сард Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу "COP17" зохион байгуулагдана. Дэлхийн 100 гаруй орны 8000 орчим төлөөлөгч цөлжилт, газрын доройтол, ган гачиг, бэлчээрийн менежмент, газрын нөхөн сэргээлтийн асуудлаар хэлэлцхээр төлөвлөж буй.

Сүүлийн жилүүдэд “COP” гэх нэр томьёо олон нийтэд түгээмэл болсон ч "COP17" нь уур амьсгалын биш, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх олон улсын чуулган гэдгээрээ онцлог.

"COP17" ГЭЖ ЮУ ВЭ?
"COP17" нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц (UNCCD)-ийн Талуудын 17 дахь удаагийн бага хурал юм. 1994 онд батлагдсан энэ конвенц нь газрын доройтол, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хууль эрх зүйн үүрэг бүхий дэлхийн цорын ганц олон улсын гэрээ гэж тооцогддог. Өнөөдөр дэлхийн 197 улс болон Европын холбоо уг конвенцод нэгдсэн билээ. "COP" хурал хоёр жил тутам зохион байгуулагдаж, газрын тогтвортой менежмент, ган гачгийн эрсдэл, санхүүжилт, хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцдэг.
Мөн "UNCCD" нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын 15 дугаар зорилго болох “Хуурай газрын экосистемийг хамгаалах” зорилтыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй.

"COP30" БА "COP17"-ИЙН ЯЛГАА
"COP17"-г "COP30"-тай андуурах нь бий. Гэвч эдгээр нь өөр өөр конвенцын хүрээнд зохион байгуулагддаг хоёр тусдаа чуулган юм. "COP30" нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (UNFCCC)-ийн хүрээнд зохион байгуулагдаж, дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгарал, сэргээгдэх эрчим хүч зэрэг асуудлыг хэлэлцдэг.
Харин "COP17" нь "UNCCD"-ийн хүрээнд болж, дараах асуудалд төвлөрнө:
• цөлжилт
• газрын доройтол
• бэлчээрийн менежмент
• усны нөөцийн хамгаалалт
• ган гачигт тэсвэртэй байдал
• газрын нөхөн сэргээлт
• экосистемийн тогтвортой байдал
Өөрөөр хэлбэл, нэг нь уур амьсгалын өөрчлөлтөд, нөгөө нь газрын доройтол, цөлжилтөд төвлөрдөг ч хоорондоо нягт холбоотой дэлхийн сорилтууд юм.

ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ ДЭЛХИЙ НИЙТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭРХЭН ЭХЭЛСЭН БЭ?
Цөлжилтийн асуудлыг олон улсын түвшинд анх 1977 онд НҮБ-ын бага хурлаар хөндөж, Цөлжилттэй тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан байдаг.
Харин 1990-ээд он гэхэд газрын доройтол дэлхийн олон орны эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, байгаль орчинд ноцтой эрсдэл учруулж эхэлжээ.
Рио-де-Жанейрод 1992 онд болсон Хүрээлэн буй орчин ба хөгжлийн дээд хэмжээний уулзалтаар цөлжилтийн асуудлыг олон улсын тэргүүлэх зорилтын нэг болгон хэлэлцэж, улмаар засгийн газар хоорондын хэлэлцээний хороо байгуулагдсан. Үүний үр дүнд 1994 онд "UNCCD" байгуулагдаж, 1997 онд анхны "COP" хурал Италийн Ром хотод болсон түүхтэй.

МОНГОЛ УЛС ЯАГААД ЗОХИОН БАЙГУУЛАГЧААР СОНГОГДОВ?
НҮБ-ын "COP" хурлыг бүс нутгуудаар ээлжлэн зохион байгуулах зарчимтай. 2022 онд Кот-д’Ивуарт болсон "COP15"-ын үеэр Монгол Улс 2026 оны "COP17"-ыг зохион байгуулах хүсэлтээ гаргаж, оролцогч талуудын дэмжлэгийг авснаар Улаанбаатар хотыг зохион байгуулагчаар сонгосон.
Энэ шийдвэр нь Монгол Улсын сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн байгаль орчны бодлого, олон улсын идэвхтэй оролцооны үр дүн гэж үзэж байна.
• “Тэрбум мод” санаачилгын нөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг танилцуулсан нь цөлжилттэй тэмцэх чиглэлд Монголын байр суурийг олон улсад тодотгосон алхам болсон юм. Энэхүү санаачилга нь зөвхөн мод тарих аян биш, газрын доройтлыг бууруулах, нүүрстөрөгч шингээх, усны нөөцийг хамгаалах, экосистемийг сэргээх урт хугацааны бодлого юм.

МОНГОЛД "COP17" ЗОХИОН БАЙГУУЛАХЫН АЧ ХОЛБОГДОЛ
Монгол Улсын газар нутгийн ихэнх нь хуурай болон хагас хуурай бүсэд оршдог. Цөлжилт, газрын доройтол, бэлчээрийн талхагдал, ган гачиг зэрэг асуудал бодитоор тулгарч байгаа нь "COP17"-г Монголд зохион байгуулах үндэслэл болж байна. Шинжээчдийн үзэж буйгаар, цөлжилтийн асуудлаарх хурлыг ийм нөхцөлтэй оронд хийх нь бодит туршлага солилцох, газар дээр нь нөхцөл байдалтай танилцах боломжийг нэмэгдүүлнэ.
Мөн НҮБ-аас 2026 оныг “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн жил” болгон зарласан нь Монгол Улсын хувьд онцгой давхцал болж байна.
Монгол бол нүүдлийн соёл, бэлчээрийн мал аж ахуйн уламжлалаа өнөөдрийг хүртэл хадгалж ирсэн цөөн орны нэг. Иймээс "COP17"-г Монголд зохион байгуулах нь зөвхөн газарзүйн бус, соёл, агуулгын хувьд ч тохиромжтой гэж үзэж байна.
Монгол Улс сүүлийн жилүүдэд "UNCCD"-ийн Нарийн бичгийн дарга нарын газартай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, байгаль орчны дипломат ажиллагаагаа идэвхжүүлсэн. "COP17"-г зохион байгуулах эрх авсан нь энэ бодлогын бодит үр дүнгийн нэг гэж дүгнэж байна.

"COP17" МОНГОЛ УЛСАД ЯМАР БОЛОМЖ АВЧРАХ ВЭ?
Улаанбаатарт болох "COP17" нь Монгол Улсад хэд хэдэн боломж нээхээр байна. Тухйлбал,
• Цөлжилт, газрын доройтолтой тэмцэх туршлагаа олон улсад танилцуулах
• Олон улсын санхүүжилт, хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх
• Аялал жуулчлал, үйлчилгээ, олон улсын арга хэмжээ зохион байгуулах чадавхаа нэмэгдүүлэх
• Монголын байгаль, нүүдлийн соёл, бэлчээрийн мал аж ахуйн онцлогийг дэлхийд сурталчлах юм.
Цөлжилт, газрын доройтол нь зөвхөн байгаль орчны асуудал биш. Энэ нь хүнсний аюулгүй байдал, усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдалтай шууд холбоотой дэлхийн хэмжээний сорилт юм. Ийм нөхцөлд Улаанбаатар хотноо болох "COP17" нь Монгол Улсын хувьд төдийгүй дэлхийн хамтын нийгэмлэгийн хувьд газрын тогтвортой менежмент, цөлжилттэй тэмцэх бодлогыг шинэ шатанд гаргах чухал индэр болох төлөвтэй байна.

Эх сурвалж: News.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МУГТ Д.ОТГОНЖАРГАЛ ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ЭРХЭЭ А… 5 цагийн өмнө
ОЙ ЗУРГААН САРТАЙ ХҮҮХДИЙГ ТОГТООЛ УСНААС ОЛЖ, АР ГЭРТ НЬ ХҮЛЭЭЛГЭН ӨГ… 10 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: COP17-Г ЗОРИН ИРЭХ, ОРОЛЦОХ ХҮМҮҮСИЙН ТОО 50 МЯНГААС ДА… 10 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ОРОЙДОО ДУУ ЦАХИЛГААНТАЙ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРНО 11 цагийн өмнө
БАРУУН, ЗҮҮН, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, ДУУ ЦАХИЛГ… Өчигдөр
ОСКАР ШИНДЛЕР: ЭНЭ МАШИНЫГ ЗАРАХАД БИ 10 ХҮНИЙГ АВАРЧИХ БАЙСАН...! Өчигдөр
FRIED PEANUTS/CACAHUETES FRITOS ДАВСГҮЙ, ХУУРСАН ГАЗРЫН САМРЫГ ХЭРЭГЭЛ… Өчигдөр
СУРГУУЛИУД ФЭЙСБҮҮК, БУСАД ЦАХИМ ПЛАТФОРМЫГ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД … 2026/08/14
ТАНИЛЦ: КОП 17-ЫН ҮЕЭР ЗАМ ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНД ХИЙХ ЗОХИЦУУЛАЛТУУД 2026/08/14
ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 12.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ЖИЛИЙН ӨСӨЛТ 18.… 2026/08/14
НАРАНТУУЛ, ДҮНЖИНГАРАВЫН ЗОГСООЛЫГ ТҮР ХААЖ, ТУС ЧИГЛЭЛД БОГИНО ЭРГЭЛТ… 2026/08/14
ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭХ АСУУДЛААР ҮНИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДААГҮЙ, ДУГААРЫН БОЛОН… 2026/08/14
НИЙСЛЭЛД АВТОЗОГСООЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЖУРМЫГ ХЯНАН ҮЗЭЖ, САНАЛ Х… 2026/08/14
ШАТАХУУНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 4.6 ХУВЬ, ЖИЛИЙН 20.2 ХУВИАР НЭМЭГДСЭН НЬ Н… 2026/08/14
ТЭСЭХИЙН АРГАГҮЙ ӨВДӨХӨД КИАНУ МИНИЙ ГАРЫГ АТГАЖ, ТАЙВШРУУЛДАГ БАЙЛАА 2026/08/14
ЭХ БАЙГАЛИА ХАМГААЛАХ СЭТГЭЛИЙГ СЭРЭЭСЭН КОП 17 2026/08/14
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 19-21 ХЭМ ДУЛААН 2026/08/14
АРДЧИЛСАН НАМ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ, ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙХИЙГ ШААР… 2026/08/13
Р.ДАВААДОРЖ: 13 ХУВИЙН ИНФЛЯЦЫН ЦААНА ЯГ ЮУ БАЙНА ВЭ? 2026/08/13
С.БЯМБАЦОГТ: АЛЬ НЭГ САЛБАРЫН ЭРХ АШИГ БУС, НИЙТ ТАЛУУДЫН ЭРХ АШГИЙГ Т… 2026/08/13
Их Уншсан
ХУВЬ ЗАЯА ХУВЬСАМТГАЙ 2026/08/11
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ЗҮҮН АЗИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА Ш… 2026/08/05
ТӨСВИЙН ХЭМНЭЛТ ХИЙХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА 2026/08/05
МИАТ УЛААНБААТАР-СТАМБУЛ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН 8 ДУГААР САРЫН 2-НЫ НИС… 2026/08/02
АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ ТЭГЛЭВ 2026/08/05
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, ДОРНОД-ДАРЬГАНГЫН ТАЛ НУТГААР… 2026/08/06
ШАТАХУУНЫ ДАВТАН ХУДАЛДАН АВАЛТ 40 ХУВЬТАЙ БАЙНА 2026/08/07
ЭХ БАЙГАЛЬ, ГАЗАР ШОРОО МИНЬ ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТЭХ КОП17 2026/08/04
МОНГОЛ УЛС COP17-Д ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТАНИЛЦУУЛНА 2026/08/05
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАС… 2026/08/05
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВ… 2026/08/04
НАЙМДУГААР САРЫН 1,2-НД НИЙТ 86 ВАГОН БУЮУ 5160 ТОНН ШАТАХУУН ОРЖ ИРЖЭ… 2026/08/03
МИАТ ТӨХК БОИНГ КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ 2026/08/07
МОНГОЛБАНК 7 ДУГААР САРД 1439.2 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ 2026/08/04
ХӨВСГӨЛ НУУРЫН ЛУСЫГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/08/03