КОП17-ЫН ҮЕЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХИЙГ ҮҮРЭГДЭВ


Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад нар КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа. 

Ерөнхий сайд Н.Учрал “Үндэсний хорооны ажил урагштай, сайн явж байгаа мэдээллийг аваад сэтгэл хангалуун байна. Дэлхийн 190 гаруй улсын 2800 гаруй оролцогч өнөөдрийн байдлаар албан ёсоор бүртгүүлснээс гадна 112 өндөр, дээд түвшний төлөөлөгчид оролцохоор болсон нь өндөр амжилт. Хурал ойртох тусам энэ тоо улам нэмэгдэнэ. Хурлын хөтөлбөр тодорхой болж, бэлтгэл ажил нь 75-76 хувьтай явж байна гэдэг сайн мэдээ” гэж дүгнэв. 

Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал тодорхой асуудлаар үүрэг, чиглэл өглөө. Тухайлбал, КОП17-ын үеэр замын хөдөлгөөний зохицуулалт, түр хаалт, нийтийн тээврийн чиглэлийн өөрчлөлт, их, дээд болон дунд сургууль, цэцэрлэг, зах, худалдаа үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагаанд хэд хоногийн хугацаатай ямар өөрчлөлт хийх талаарх бүх мэдээллийг 8 дугаар сарын 1-нээс өмнө олон нийтэд албан ёсоор зарлахыг Боловсролын сайдад үүрэг болгов. 

Мөн Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, цэцэрлэгжүүлэлт, барилга байгууламжийн өнгө үзэмж, хашаа хайсыг цэгцлэх, засварлан сайжруулах арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг Хотын даргад даалгалаа. Тэрчлэн хурлын үеэр цахилгаан тасардах, интернэт гацах, харуул хамгаалалт болон эмнэлгийн тусламж, төрийн өндөр дээд зочдын цуваа саатах зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөөц төлөвлөгөө гаргаж ажиллахыг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очирт үүрэг болголоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МУГТ Д.ОТГОНЖАРГАЛ ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ЭРХЭЭ А… 5 цагийн өмнө
ОЙ ЗУРГААН САРТАЙ ХҮҮХДИЙГ ТОГТООЛ УСНААС ОЛЖ, АР ГЭРТ НЬ ХҮЛЭЭЛГЭН ӨГ… 10 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: COP17-Г ЗОРИН ИРЭХ, ОРОЛЦОХ ХҮМҮҮСИЙН ТОО 50 МЯНГААС ДА… 11 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ОРОЙДОО ДУУ ЦАХИЛГААНТАЙ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРНО 11 цагийн өмнө
БАРУУН, ЗҮҮН, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, ДУУ ЦАХИЛГ… Өчигдөр
ОСКАР ШИНДЛЕР: ЭНЭ МАШИНЫГ ЗАРАХАД БИ 10 ХҮНИЙГ АВАРЧИХ БАЙСАН...! Өчигдөр
FRIED PEANUTS/CACAHUETES FRITOS ДАВСГҮЙ, ХУУРСАН ГАЗРЫН САМРЫГ ХЭРЭГЭЛ… Өчигдөр
СУРГУУЛИУД ФЭЙСБҮҮК, БУСАД ЦАХИМ ПЛАТФОРМЫГ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД … 2026/08/14
ТАНИЛЦ: КОП 17-ЫН ҮЕЭР ЗАМ ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНД ХИЙХ ЗОХИЦУУЛАЛТУУД 2026/08/14
ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 12.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ЖИЛИЙН ӨСӨЛТ 18.… 2026/08/14
НАРАНТУУЛ, ДҮНЖИНГАРАВЫН ЗОГСООЛЫГ ТҮР ХААЖ, ТУС ЧИГЛЭЛД БОГИНО ЭРГЭЛТ… 2026/08/14
ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭХ АСУУДЛААР ҮНИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДААГҮЙ, ДУГААРЫН БОЛОН… 2026/08/14
НИЙСЛЭЛД АВТОЗОГСООЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЖУРМЫГ ХЯНАН ҮЗЭЖ, САНАЛ Х… 2026/08/14
ШАТАХУУНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 4.6 ХУВЬ, ЖИЛИЙН 20.2 ХУВИАР НЭМЭГДСЭН НЬ Н… 2026/08/14
ТЭСЭХИЙН АРГАГҮЙ ӨВДӨХӨД КИАНУ МИНИЙ ГАРЫГ АТГАЖ, ТАЙВШРУУЛДАГ БАЙЛАА 2026/08/14
ЭХ БАЙГАЛИА ХАМГААЛАХ СЭТГЭЛИЙГ СЭРЭЭСЭН КОП 17 2026/08/14
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 19-21 ХЭМ ДУЛААН 2026/08/14
АРДЧИЛСАН НАМ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ, ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙХИЙГ ШААР… 2026/08/13
Р.ДАВААДОРЖ: 13 ХУВИЙН ИНФЛЯЦЫН ЦААНА ЯГ ЮУ БАЙНА ВЭ? 2026/08/13
С.БЯМБАЦОГТ: АЛЬ НЭГ САЛБАРЫН ЭРХ АШИГ БУС, НИЙТ ТАЛУУДЫН ЭРХ АШГИЙГ Т… 2026/08/13
Их Уншсан
ХУВЬ ЗАЯА ХУВЬСАМТГАЙ 2026/08/11
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ЗҮҮН АЗИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА Ш… 2026/08/05
ТӨСВИЙН ХЭМНЭЛТ ХИЙХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА 2026/08/05
МИАТ УЛААНБААТАР-СТАМБУЛ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН 8 ДУГААР САРЫН 2-НЫ НИС… 2026/08/02
АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ ТЭГЛЭВ 2026/08/05
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, ДОРНОД-ДАРЬГАНГЫН ТАЛ НУТГААР… 2026/08/06
ШАТАХУУНЫ ДАВТАН ХУДАЛДАН АВАЛТ 40 ХУВЬТАЙ БАЙНА 2026/08/07
ЭХ БАЙГАЛЬ, ГАЗАР ШОРОО МИНЬ ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТЭХ КОП17 2026/08/04
МОНГОЛ УЛС COP17-Д ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТАНИЛЦУУЛНА 2026/08/05
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАС… 2026/08/05
НАЙМДУГААР САРЫН 1,2-НД НИЙТ 86 ВАГОН БУЮУ 5160 ТОНН ШАТАХУУН ОРЖ ИРЖЭ… 2026/08/03
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВ… 2026/08/04
МИАТ ТӨХК БОИНГ КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ 2026/08/07
ХӨВСГӨЛ НУУРЫН ЛУСЫГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/08/03
МОНГОЛБАНК 7 ДУГААР САРД 1439.2 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ 2026/08/04