МИАТ КОМПАНИ ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭВ


Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК  70  жилийн ойгоо тэмдэглэж, баярын хурлаа хийлээ. Баярын хурлын нээлтэд ЗТЯ-ийн сайд Б.Дэлгэрсайхан, ТӨХ-ны дарга Б.Цэнгэл, авиа компаниудын төлөөлөл оролцож баярын мэндчилгээ дэвшүүлэв. Мөн ажил хөдөлмөрийн  өндөр амжилт гаргасан ажилтан, албан хаагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медалиар шагнаж урамшууллаа.

Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, УИХ-ын гишүүн Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан баяр хүргэж хэлсэн үгэндээ 1956 оны 7 сарын 7-нд орон нутагт  анхны нислэгээ үйлдэж эхэлсэн МИАТ өнөөдөр Монгол Улсын үндэсний агаарын тээврийн салбарыг манлайлагч компани болон хөгжиж,10 агаарын хөлгөөр олон улсын 14, орон нутгийн 10 чиглэлд тогтмол нислэг үйлдэж байна. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд нийт 25.7 сая зорчигчийг аюулгүй, найдвартай тээвэрлэж, дэлхийг 14.7 мянга гаруй удаа тойрохтой дүйцэх замыг туулсан нь Монголын иргэний нисэхийн салбарын хөгжил, хамт олны ур чадвар, хичээл зүтгэлийн тод илэрхийлэл юм хэмээн онцлоод салбарын хамт олонд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

 ТӨХ-ны дарга Б.Цэнгэл МИАТ ТӨХК нь байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсыг дэлхийтэй холбох эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж, улс орны эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, олон улсын хамтын ажиллагаанд бодит хувь нэмэр оруулсаар ирсэн Монгол Улсын төрийн далбааг тээвэрлэгч, эх орноо  дэлхийд сурталчилж байгаа  үндэсний авиа компани болохыг тэмдэглээд, сүүлийн жилүүдэд  засаглал, менежмент, үйлчилгээний чанар, нислэгийн аюулгүй байдал, олон улсын хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, дэлхийн жишигт нийцсэн хөгжлийг тууштай бүтээж байгаа тус компанийн хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүлэв.

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн “Манай хамт олон өнгөрсөн хугацаанд Олон улсын Иргэний нисэхийн байгууллага /ICAO/, Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/ -ноос тавьж байгаа аюулгүй ажиллагааны болон газрын үйлчилгээний ISAGO  шалгалтуудад 98-100 хувийн амжилт үзүүлж, олон улсын өндөр стандартыг хангаснаа албан ёсоор баталгаажуулсан, Төрийн өмчит компанийн хувьд улс орны нэн  хариуцлагатай,  чухал үеүдэд тусгай үүргийн нислэг үйлдэж, 2020-2021 онд цар тахлын голомтоос, 2026 онд Ойрх Дорнодын дайны бүсээс өөрийн орны иргэдийг авчирсан амжилтаар 70 жилийн ойгоо угтаж байна. Цаашид бид агаарын тээврийн зах зээлд нээлттэй, өрсөлдөх чадвартай хариуцлагатай, найдвартай, чанартай үйлчилгээг үзүүлдэг олон улсын  агаарын тээвэрлэгч болох зорилт тавихын зэрэгцээ газрын үйл ажиллагаа, агаарын хөлгийн засвар үйлчилгээнээс орлого олж, улс орныхоо нийгэм эдийн засгийн хөгжилд  хувь нэмрээ оруулахад анхааран ажиллаж байна. Энэ бүхэн манай хамт олны, нийт ажилтан албан хаагчдын бүтээсэн түүх, ажлын амжилт юм” хэмээн тэмдэглэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АРВАН ГУРВААС ДООШ НАСНЫ ХҮҮХДИЙГ НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛ ҮҮСГЭХИЙГ … 11 цагийн өмнө
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 16 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 19 цагийн өмнө
ТӨРИЙН НУУЦЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ШАТАНД БАЙНА 20 цагийн өмнө
ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛЖ, ЗАРИМ ЕБС-ИЙН … 20 цагийн өмнө
МАНБА ДАЦАН ХИЙДИЙН ЗУРХАЙЧ Д.САЙНСАЙХАН: ХУРИМ, БЭР ГУЙХ ХОЁРЫГ АНДУУ… 20 цагийн өмнө
ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМАНД ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ… 20 цагийн өмнө
ХҮҮХДИЙН АСРАМЖ ТОГТООХ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХДЭЭ 7-ООС ДЭЭШ НАСТАЙ… 21 цагийн өмнө
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН, УЛААГЧНЫ ХАР НУУР ЧИГЛЭЛЭЭС 44.5 ТОНН ХОГ ХАЯГДАЛ… 21 цагийн өмнө
ЗАХИАЛГА АВСАН Ч БАРИГДАЖ ДУУСААГҮЙ БАРИЛГУУДЫГ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОР… 21 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРНО, 24-26 ХЭМ ДУЛААН 22 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: ТАЛ ХЭЭРЭЭС ХҮРГЭХ МОНГОЛЫН ШИЙДЭЛ ДЭЛХИЙД ШИНЭ ХЭЛЭЛЦҮҮЛ… Өчигдөр
COP17 ГЭЖ ЮУ ВЭ? Өчигдөр
ХУУЛЬ БУС, ХОРТОЙ АГУУЛГАТАЙ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ САЛБАР ДУНДЫН АЖ… 2026/07/20
КОП17-ЫН ҮЕЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА… 2026/07/20
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИН БИЧГИЙН ДАРГА ЯСМИН… 2026/07/19
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 4 ХҮРЭЛ М… 2026/07/19
ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН 37 ДУГААР ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮР… 2026/07/19
ГУРАВДУГААР БАЙРЫН ТӨЛӨӨХ ТОГЛОЛТ ОЛОН ГООЛТОЙ БОЛДОГ ГЭХЭД ЭНЭ УДААД … 2026/07/19
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН ХИМИЙН 58 ДУГААР ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 2 ХҮР… 2026/07/19
Их Уншсан
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 16 цагийн өмнө
МОНГОЛ УЛС, БНСУ ХОЁР УЛС ЖОЛООДОХ ЭРХИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БО… 2026/07/09
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙГ ДЭЛХИЙ ДАЯАР ТЭМДЭГЛЭН ӨН… 2026/07/11
BC.GAME MZINHO-Г СОНИРХОЖ БАЙНА 2026/07/09
ТЭР МОНГОЛЫН ШИЛДЭГ БОКСЧИН, БИДНИЙ ШИЛДЭГ НАЙЗ БАЙЛАА 2026/07/10
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЭВ 2026/07/09
ХӨВСГӨЛ, БУЛГАН, АРХАНГАЙН НУТГААР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/10
С.БЯМБАЦОГТ: ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ НЭГЭН ЗОРИЛГО, НЭГЭН СЭТ… 2026/07/11
ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 4 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ МEДАЛЬ ХҮРТЭВ 2026/07/12
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА БАМБАЙ БУЛЧИРХАЙН ЛАЗЕР АБЛАЦИ ЭМЧИЛГЭЭГ АМЖИЛТТ… 2026/07/09
ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/11
COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА 2026/07/13
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/07/09
ХЭНТИЙ, ДОРНОДЫН ХОЙД ХЭСГЭЭР УСАРХАГ БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БО… 2026/07/12
ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДА… 2026/07/13