ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД ХАРЬЯА АГЕНТЛАГИЙН УДИРДЛАГУУДАД ТОДОРХОЙ ҮҮРЭГ ӨГЧЭЭ


Хууль зүй, дотоод хэргийн сайдын шуурхай хуралдаан өнөөдөр /2026.07.06/ болж, харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагууд, ХЗДХЯ-ны газрын дарга нар оролцлоо. 

Хуралдааны эхэнд 2026 оны зургаадугаар сарын 8-ны өдрийн Хууль зүй, дотоод хэргийн сайдын шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсан бөгөөд 83.4 хувьтай байгааг ХЗДХЯ-ны Хяналт шалгалт, дотоод аудитын газраас мэдээлэв.

Улсын хэмжээнд 14 хоногийн хугацаанд бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн талаар Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас танилцууллаа. 14 хоногийн хугацаанд 9400 гаруй гомдол мэдээлэл, 3061 гэмт хэрэг, 374, 528 зөрчил бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн 96.9 хувь нь зам тээврийн осол байгааг ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд танилцууллаа.

ШШГЕГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-ийн хүрээнд хорих ял эдэлж буй, суллагдах гэж буй болон суллагдсан иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилд зуучлах, нийгэмд дасан зохицох чадварыг нь нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлснийг онцлов.

Хүүхдийн зуслангуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх модулыг боловсруулан хэрэгжүүлж байна. Тодруулбал ДХИС-ын багш, оюутнууд хүүхдийн зуслангуудад ажиллаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, эрх зүйн мэдээлэл олгож эхэлжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан салбарын агентлаг байгууллагуудын удирдлагуудад;

  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл болон Хүүхдийн төлөө дэд зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллах
  • Сайдын шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн тайланг гаргаж ирүүлэхдээ үр дүнд суурилан тайлагнаж байх
  • Нийслэлийн 9 дүүргийн иргэдтэй уулзаж өргөдөл, гомдлыг шийдвэрлэх аяныг 7 дугаар сард багтааж зохион байгуулах,
  • Төв, Сэлэнгэ зэрэг аймгуудын нутаг дэвсгэрт Хууль бус ашигт малтмал олборлох, хариуцлагагүй уул уурхайн хууль бус үйл ажиллагааны улмаас иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон Эрүүл аюулгүй орчинд амьдрах, чөлөөтэй зорчих эрх зөрчигдөж байна. Иймд тухайн газруудад очиж хуулийн дагуу шалгаж, дүнг холбогдох саналын хамт танилцуулах
  • Үндэсний их баяр наадам болон COP17 олон улсын хурлын үеэр байгууллага бүр хариуцлага, бэлэн байдлаа сайжруулж, иргэдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч ажиллах
  • Фитнесээр хичээллэдэг тамирчдын хэрэглэдэг уураг болон бусад хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд допингийн хориотой бодис агуулагдах эрсдэлтэй тул допингийн эсрэг хяналт, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, энэ асуудалд онцгой анхаарч ажиллахыг холбогдох агентлаг, байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АРВАН ГУРВААС ДООШ НАСНЫ ХҮҮХДИЙГ НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛ ҮҮСГЭХИЙГ … 11 цагийн өмнө
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 15 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 18 цагийн өмнө
ТӨРИЙН НУУЦЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ШАТАНД БАЙНА 19 цагийн өмнө
ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛЖ, ЗАРИМ ЕБС-ИЙН … 19 цагийн өмнө
МАНБА ДАЦАН ХИЙДИЙН ЗУРХАЙЧ Д.САЙНСАЙХАН: ХУРИМ, БЭР ГУЙХ ХОЁРЫГ АНДУУ… 19 цагийн өмнө
ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМАНД ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ… 20 цагийн өмнө
ХҮҮХДИЙН АСРАМЖ ТОГТООХ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХДЭЭ 7-ООС ДЭЭШ НАСТАЙ… 20 цагийн өмнө
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН, УЛААГЧНЫ ХАР НУУР ЧИГЛЭЛЭЭС 44.5 ТОНН ХОГ ХАЯГДАЛ… 20 цагийн өмнө
ЗАХИАЛГА АВСАН Ч БАРИГДАЖ ДУУСААГҮЙ БАРИЛГУУДЫГ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОР… 21 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРНО, 24-26 ХЭМ ДУЛААН 22 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: ТАЛ ХЭЭРЭЭС ХҮРГЭХ МОНГОЛЫН ШИЙДЭЛ ДЭЛХИЙД ШИНЭ ХЭЛЭЛЦҮҮЛ… Өчигдөр
COP17 ГЭЖ ЮУ ВЭ? Өчигдөр
ХУУЛЬ БУС, ХОРТОЙ АГУУЛГАТАЙ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ САЛБАР ДУНДЫН АЖ… 2026/07/20
КОП17-ЫН ҮЕЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА… 2026/07/20
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИН БИЧГИЙН ДАРГА ЯСМИН… 2026/07/19
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 4 ХҮРЭЛ М… 2026/07/19
ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН 37 ДУГААР ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮР… 2026/07/19
ГУРАВДУГААР БАЙРЫН ТӨЛӨӨХ ТОГЛОЛТ ОЛОН ГООЛТОЙ БОЛДОГ ГЭХЭД ЭНЭ УДААД … 2026/07/19
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН ХИМИЙН 58 ДУГААР ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 2 ХҮР… 2026/07/19
Их Уншсан
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 15 цагийн өмнө
МОНГОЛ УЛС, БНСУ ХОЁР УЛС ЖОЛООДОХ ЭРХИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БО… 2026/07/09
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙГ ДЭЛХИЙ ДАЯАР ТЭМДЭГЛЭН ӨН… 2026/07/11
BC.GAME MZINHO-Г СОНИРХОЖ БАЙНА 2026/07/09
ТЭР МОНГОЛЫН ШИЛДЭГ БОКСЧИН, БИДНИЙ ШИЛДЭГ НАЙЗ БАЙЛАА 2026/07/10
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЭВ 2026/07/09
ХӨВСГӨЛ, БУЛГАН, АРХАНГАЙН НУТГААР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/10
С.БЯМБАЦОГТ: ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ НЭГЭН ЗОРИЛГО, НЭГЭН СЭТ… 2026/07/11
ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 4 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ МEДАЛЬ ХҮРТЭВ 2026/07/12
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА БАМБАЙ БУЛЧИРХАЙН ЛАЗЕР АБЛАЦИ ЭМЧИЛГЭЭГ АМЖИЛТТ… 2026/07/09
ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/11
COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА 2026/07/13
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/07/09
ХЭНТИЙ, ДОРНОДЫН ХОЙД ХЭСГЭЭР УСАРХАГ БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БО… 2026/07/12
ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДА… 2026/07/13