УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЦОГТ, ТАНХИМЫН ТЭРГҮҮНҮҮДТЭЙ УУЛЗАВ


Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт, Танхимын тэргүүнүүдтэй өнөөдөр /2026.07.01/ уулзаж, хууль тогтоох болон шүүх эрх мэдлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, хууль хэрэглээний практик, хууль тогтоомжийн хэрэгжилт, шүүн таслах ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал солилцлоо. 

УИХ-ын дарга Үндсэн хуульд заасны дагуу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагууд бүрэн эрхээ хараат бусаар хэрэгжүүлэх нь эрх зүйт төрийн суурь зарчим болохыг онцлоод, төрийн нийтлэг зорилго болох хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлоохын төлөө төрийн эрх мэдлийн байгууллагууд чиг үүргийнхээ уялдаа холбоог ханган ажиллах нь чухал болохыг тэмдэглэлээ. Мөн төр, эрх зүйд итгэх иргэдийн итгэл нь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч бүх институцийн үйл ажиллагаанаас шалтгаалдаг болохыг онцолсон юм. 

Тэрбээр Улсын Их Хурал шүүхийн шинэчлэлийг бодитой хэрэгжүүлэх хүрээнд 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн 2021 онд Монгол Улсын шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталж, 2024 онд Шүүх эрх мэдлийн 10 жилийн хөгжлийн бодлогыг баталсныг дурдав. Мөн 2025 онд Хууль тогтоомжийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн тухай хууль тогтоомж болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хуулийн төслүүдийг боловсруулахдаа Улсын дээд шүүхийн саналыг заавал авдаг эрх зүйн зохицуулалт бүрдсэнийг онцоллоо. 

Түүнчлэн эрх зүйн орчны шинэчлэлийн үр дүнд шүүхийн индекс 2023 онд 53.22 байсан бол 57.33 болж өссөнийг тэмдэглээд, цаашид хууль тогтоох ажиллагааг шүүхийн хууль хэрэглээний практик, судалгаанд илүү тулгуурлан боловсронгуй болгохын тулд Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн болон Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи судалгааны мэдээлэл, датагаа харилцан солилцож, хамтран ажиллахын чухлыг тухайлан тэмдэглэв. 

Уулзалтын үеэр Улсын дээд шүүхийн Иргэн, Эрүү, Захиргааны хэргийн танхимын тэргүүнүүд:

-Хууль тогтоох үйл ажиллагаанд шүүхийн оролцоог үр нөлөөтэй, бодитой болгох буюу шүүхийн тогтмол хэрэглэдэг хуулиудад өөрчлөлт оруулахын өмнө Улсын дээд шүүхийн саналыг заавал сонсдог байх, Дээд шүүх өөрийн саналаа УИХ-ын чуулган, Байнгын хороонд биечлэн танилцуулдаг тогтолцоог бүрдүүлэх. Шүүн таслах ажиллагааны хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар хууль тогтоох байгууллага, шүүх эрх мэдлийн байгууллагуудын хамтарсан байнгын шинжтэй ажлын хэсгийг зохих түвшинд байгуулж ажиллуулах

-Шүүхийн эдийн засгийн бие даасан байдлыг бодитоор хангах, шүүхийн төсөв Сангийн яамны шатанд танагддаг асуудлыг эрх зүй, бодлогын түвшинд шийдвэрлэх

-Эрх зүйн шинэ тутам харилцаа эрчимтэй хүрээгээ тэлж байгаатай холбогдуулан төлбөрийн чадваргүйдэл, дампуурлын эрх зүйн орчныг сайжруулах

-Хууль хэрэглээний явцад илэрч буй зөрчил, хийдэл, давхардлыг шуурхай засдаг тогтолцоо бий болох

-Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Шүүхийн академийн хамтын ажиллагааг өргөжүүлэх буюу судалгааны дата, мэдээллийг харилцан ашиглаж, хууль боловсруулахдаа шүүхийн практикт тулгуурлах

-Хиймэл оюуныг шүүхийн практикт ашиглах, шүүн таслах ажиллагааны шуурхай байдлыг хангахад хуулийн хувийн хэргийн нээлттэй байдлыг хангах

-Давж заалдах шатны шүүхийг өнөөгийн хэрэгцээ шаардлага, цаашдын хөгжлийн бодлогод уялдуулж тойргийн журмаар байгуулах эрх зүйн орчныг бий болгох

-шинэ тутам бий болж буй хялбар ажиллагаа, гэр бүлийн хэргийн зэрэг шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангахад шүүх эрх мэдлийн болон бусад төрийн байгууллага, Хуульчдын холбооны хамтын ажиллагаа, бэлтгэл чухал болох, шинээр байгуулагдсан дагнасан шүүхийн ачааллыг шийдвэрлэхэд захиргааны ажилтны хүний нөөц, тэдгээрийн төсвийн асуудал нэн тулгамдсан тухай

-Цагдан хорих арга хэмжээ, сэтгэцийн гэм хорын нөхөн төлбөр, хэрэг буцаах зохицуулалт зэрэг эрүү, иргэн, захиргааны процессын хуульд тулгамдсан асуудлаар парламентаас хууль зүйн бодлогын шийдвэр гаргах хэрэгцээ шаардлага бий болсон талаар санал дэвшүүлэв.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт уулзалтаар хөндөгдсөн асуудлуудад ажил хэрэгч хандах, шуурхай шийдвэрлэх, хууль хэрэглээний практикаас урган гарч буй санал, дүгнэлтийг хууль тогтоох үйл ажиллагаанд бодитоор тусгах зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Шүүхийн академийн төлөөллийг оролцуулсан зохих түвшинд хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллахаар санал нэгдлээ. Мөн ажлын хэсэг тулгамдсан асуудлуудыг эрэмбэлэн, нэн шаардлагатай хууль тогтоомжийн өөрчлөлтийн саналыг боловсруулж ажиллахаар тохиролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИХЭНХ НУТГААР ХАЛЖ, АЛТАЙН ӨВӨР ГОВИОР 42 ХЭМ ХҮРНЭ 9 минутын өмнө
АРВАН ГУРВААС ДООШ НАСНЫ ХҮҮХДИЙГ НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛ ҮҮСГЭХИЙГ … 11 цагийн өмнө
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 16 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 19 цагийн өмнө
ТӨРИЙН НУУЦЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ШАТАНД БАЙНА 20 цагийн өмнө
ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛЖ, ЗАРИМ ЕБС-ИЙН … 20 цагийн өмнө
МАНБА ДАЦАН ХИЙДИЙН ЗУРХАЙЧ Д.САЙНСАЙХАН: ХУРИМ, БЭР ГУЙХ ХОЁРЫГ АНДУУ… 20 цагийн өмнө
ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМАНД ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ… 21 цагийн өмнө
ХҮҮХДИЙН АСРАМЖ ТОГТООХ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХДЭЭ 7-ООС ДЭЭШ НАСТАЙ… 21 цагийн өмнө
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН, УЛААГЧНЫ ХАР НУУР ЧИГЛЭЛЭЭС 44.5 ТОНН ХОГ ХАЯГДАЛ… 21 цагийн өмнө
ЗАХИАЛГА АВСАН Ч БАРИГДАЖ ДУУСААГҮЙ БАРИЛГУУДЫГ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОР… 22 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРНО, 24-26 ХЭМ ДУЛААН 23 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: ТАЛ ХЭЭРЭЭС ХҮРГЭХ МОНГОЛЫН ШИЙДЭЛ ДЭЛХИЙД ШИНЭ ХЭЛЭЛЦҮҮЛ… Өчигдөр
COP17 ГЭЖ ЮУ ВЭ? Өчигдөр
ХУУЛЬ БУС, ХОРТОЙ АГУУЛГАТАЙ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ САЛБАР ДУНДЫН АЖ… 2026/07/20
КОП17-ЫН ҮЕЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА… 2026/07/20
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИН БИЧГИЙН ДАРГА ЯСМИН… 2026/07/19
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 4 ХҮРЭЛ М… 2026/07/19
ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН 37 ДУГААР ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮР… 2026/07/19
ГУРАВДУГААР БАЙРЫН ТӨЛӨӨХ ТОГЛОЛТ ОЛОН ГООЛТОЙ БОЛДОГ ГЭХЭД ЭНЭ УДААД … 2026/07/19
Их Уншсан
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 16 цагийн өмнө
МОНГОЛ УЛС, БНСУ ХОЁР УЛС ЖОЛООДОХ ЭРХИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БО… 2026/07/09
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙГ ДЭЛХИЙ ДАЯАР ТЭМДЭГЛЭН ӨН… 2026/07/11
BC.GAME MZINHO-Г СОНИРХОЖ БАЙНА 2026/07/09
ТЭР МОНГОЛЫН ШИЛДЭГ БОКСЧИН, БИДНИЙ ШИЛДЭГ НАЙЗ БАЙЛАА 2026/07/10
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЭВ 2026/07/09
ХӨВСГӨЛ, БУЛГАН, АРХАНГАЙН НУТГААР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/10
С.БЯМБАЦОГТ: ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ НЭГЭН ЗОРИЛГО, НЭГЭН СЭТ… 2026/07/11
ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 4 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ МEДАЛЬ ХҮРТЭВ 2026/07/12
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА БАМБАЙ БУЛЧИРХАЙН ЛАЗЕР АБЛАЦИ ЭМЧИЛГЭЭГ АМЖИЛТТ… 2026/07/09
ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/11
COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА 2026/07/13
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/07/09
ХЭНТИЙ, ДОРНОДЫН ХОЙД ХЭСГЭЭР УСАРХАГ БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БО… 2026/07/12
ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДА… 2026/07/13