МИАТ:ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ ДАХИН БАТАЛГААЖУУЛЛАА


Монгол Улсын Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь Олон улсын агаарын тээврийн холбооны "IATA" Газрын үйл ажиллагааны аюулгүй байдлын аудит ISAGO (IATA Safety Audit for Ground Operations)-д 99.8 хувийн үнэлгээ авч, олон улсын шаардлагыг тогтвортой хангаж байгаагаа дахин нотоллоо.

Тус холбооны зүгээс газрын үйлчилгээний салбарт баримталж буй стандартчилал, эрсдэлд суурилсан хяналт, нэгтгэсэн аудитын бодлоготой уялдуулсан ISAGO шинэ аргачлалыг 2025 оны зургаадугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ нь IATA Ground Operations Manual (IGOM), IATA Cargo Handling Manual (ICHM), IATA Airport Handling Manual (AHM)-д бүрэн суурилсан, баримт бичгийн бүрдэл төдийгүй бодит хэрэгжилтийг  үнэлснээрээ онцлог болсон билээ.

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн энэ талаар хэлэхдээ “Олон улсын хараат бус, мэргэшсэн аудиторуудын шалгуураар 99.8 хувийн үнэлгээ авсан нь зүгээр нэг тоо бус. Энэ бол манай хамт олны сахилга бат, мэргэжлийн ур чадвар, аюулгүй байдлыг нэн тэргүүнд эрхэмлэж ирсний бодит илэрхийлэл юм. Бид зорчигчдынхоо амь нас, аюулгүй байдлыг хамгийн эхэнд тавьж, Монгол Улсын агаарын тээврийн салбарын нэр хүндийг олон улсад өндөрт өргөж чадсандаа бахархаж байна” хэмээн онцолсон юм.

ISAGO нь олон улсын хэмжээнд газрын үйл ажиллагааны аюулгүй байдлыг үнэлдэг өндөр шалгууртай, хараат бус аудитын хөтөлбөр бөгөөд биднийг олон улсын шилдэг практик, стандартуудыг бүрэн нэвтрүүлсэн болохыг 1240 стандартын хүрээнд: 

Аюулгүй байдал, удирдлагын тогтолцоо (Management and Safety)

  • Ажилтнуудын ур чадвар, сургалтын тогтолцоо (Training)
  • Зорчигч үйлчилгээ (Passenger Handling)
  • Тээшний үйлчилгээ (Baggage Handling)
  • Ачаалалт хяналт (Load Control)
  • Талбайн үйлчилгээний аюулгүй байдал (Ramp safety)
  • Ачаа, шуудангийн үйлчилгээ (Cargo & Mail Handling) гэсэн үндсэн чиглэлүүдээр баталгаажуулсан юм.

ISAGO гэрчилгээг дэлхийн хэмжээний томоохон газрын үйлчилгээний байгууллагууд болон үндэсний агаарын тээвэрлэгчид эзэмшдэг. Тухайлбал,  dnata (Emirates Group), Swissport, Menzies Aviation, Lufthansa Group-ийн газрын үйлчилгээний нэгжүүд, мөн Qantas, Singapore Airlines, ANA, Air Canada зэрэг агаарын тээвэрлэгчидтэй хамтран ажилладаг газрын үйлчилгээний байгууллагууд энэхүү аудитын шаардлагыг ханган ажиллаж байна.

МИАТ ТӨХК нь эдгээр байгууллагуудтай нэг түвшинд ISAGO-оор гэрчилгээжсэнээр газрын үйл ажиллагааны өрсөлдөх чадвараа бэхжүүлж, гадаад дотоодын агаарын тээвэрлэгчид, түнш байгууллагуудад найдвартай, стандартын дагуу, аюулгүй үйл ажиллагааг тогтвортой хангадаг болохоо бататган харууллаа.

Үндэсний тэргүүлэгч МИАТ ТӨХК нь цаашид ч аюулгүй ажиллагаа, үйлчилгээний чанарыг дэлхийн стандартад нийцүүлэн тасралтгүй сайжруулж, зорчигч бүрдээ тав тухтай, найдвартай аяллыг бэлэглэхийг зорин ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И БАРААЛХЛАА 17 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 19-21 ХЭМ ДУЛААН 18 цагийн өмнө
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … Өчигдөр
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ Өчигдөр
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… Өчигдөр
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… Өчигдөр
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… Өчигдөр
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… Өчигдөр
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
ШАКИРА, БЁРНА БОЙ, ЖЕЙ БАЛВИН НАР ДАШТ-ИЙН НЭЭЛТЭД 2026/06/12
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ШҮЛХИЙН ЭХНИЙ НЭГ ТУН САЯ ВАКЦИН ИРЭХ ЛХАГВА ГАРИГТ ХИЛЭЭР ОРЖ ИРНЭ 2026/06/12
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИ… 2026/06/12
ЭВЭРЛЭГ БҮРХҮҮЛ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖЭ… 2026/06/12
COP17 БОЛОН ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААР ӨНДӨР ТҮВШНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ… 2026/06/12
МАНДАТЫН ТООНООС ДУТУУ НЭР ДЭВШИГЧИЙГ ТЭМДЭГЛЭСЭН САНАЛЫН ХУУДСЫГ ХҮЧИ… 2026/06/12
БЭЛХИЙН АВТО ЗАМЫГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ 2026/06/12
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 18-20 ХЭМ ДУЛААН 2026/06/12
ТАРБОЗАВР БАТААР БОЛОН 28 БАГЦ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭРГҮҮ… 2026/06/11
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ЦЭНДИЙН ЦОГТЫГ ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР ТОМИЛУУЛАХ САНАЛЫГ ЕРӨНХИ… 2026/06/03
ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙГ СОНГОХ АСУУДЛЫГ ХЭЛЭ… 2026/06/03
МИАТ: УЛААНБААТАР-ТОКИО-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД 3-НЫ ӨДӨР ХИЙХ НИСЛЭГИЙГ 4… 2026/06/02
ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ… 2026/06/04
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 11-13 ХЭМ ДУЛААН БАЙНА 2026/06/01
МАНАЙ ХҮН АМЫН 1.3 САЯ БУЮУ ГУРВАН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ХҮҮХЭД БАЙНА 2026/06/01
ОРОН СУУЦНЫ БАНК БАЙГУУЛЖ, ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ТӨРӨЛЖҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТ Б… 2026/06/03
ХАЛУУН УС ХЯЗГААРЛАХ БАЙРШИЛ /2026.06.02-06.12/ 2026/06/02
УЛААНБААТАРТ 13-15 ХЭМ ДУЛААН 2026/06/05
МАТЕМАТИКИЙН AI-KHWARIZMI ОЛИМПИАДААС 1 АЛТ, 2 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ Х… 2026/06/07
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/06/06
НЭГ ГЭР БҮЛИЙН ТАВАН ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВАРСАН З.ЭМҮЖИНГ ШУДАРГА ЖУРАМ М… 2026/06/01
ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХУУЛЬ БУС НАЙМАА, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛ… 2026/06/02
УЛААНБААТАРТ 12-14 ХЭМ ДУЛААН 2026/06/03