ӨМГӨӨЛЬЕ-ХАМГААЛЪЯ НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫГ ОРОН ДАЯАР ЭХЛҮҮЛЛЭЭ


Монголын Өмгөөлөгчдийн Холбоо нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн эсрэг гэмт хэрэг, тэр дундаа өсвөр насны хүүхдүүдийн дээрэлхэлт, дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, сурагчдад зөв хүмүүжил, төлөвшил, ёс суртахуун, сэтгэл зүй болон хууль, эрх зүйн мэдлэг ойлголт өгөх зорилгоор “Өмгөөлье-Хамгаалъя” нөлөөллийн аяныг өнөөдөр (2026.04.20) орон даяар эхлүүллээ. 

Сүүлийн жилүүдэд нийгмийн хурц асуудал болж, олон нийтийн анхаарал татаад байгаа өсвөр насны хүүхдүүдийн дээрэлхэлт, хүчирхийллийг бууруулах, таслан зогсооход хүний эрхийг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг өмгөөлөгчид манлайлж, үүний эсрэг тэмцэлд дуу хоолойгоо хүргэж, хувь нэмрээ оруулж байна.

“Өмгөөлье-Хамгаалъя” аяныг нийслэл, 21 аймаг дахь салбар зөвлөлийн гишүүн, өмгөөлөгчдийнхөө сайн дурын оролцоотойгоор зохион байгуулж буй бөгөөд нийслэлийн 30 ерөнхий боловсролын сургуулийн өсвөр насны сурагчдад зөв төлөвшил, хүмүүжил олгох, ёс суртахуун бий болгох, хууль, эрх зүйн болон сэтгэл зүйн мэдлэг ойлголт өгөх танхимын сургалтыг 4 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулна.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны орон нутаг дахь салбар зөвлөлийн гишүүн, өмгөөлөгчид тухайн аймгийнхаа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран гэмт хэрэг, зөрчил, өсвөр насны хүүхдүүдийн дээрэлхэлт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалт, зөвлөгөө, мэдээлэл өгөх үйл ажиллагааг өөрсдийн товлосон цаг хугацаанд зохион байгуулах юм.

Тус аянд нийт өмгөөлөгч нэгдэж, дэмжлэг үзүүлж, оролцож буйгаас гадна Нийслэлийн боловсролын газар, орон нутаг дахь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудад хамтарч байгаа ажээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК 70 ЖИЛ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО 12 цагийн өмнө
МӨНГӨН ХАЗААРЫН ЧИМЭЭ ЯРУУ НАЙРГИЙН НААДАМД ТЭРГҮҮЛСЭН НАЙРАГЧ МӨНГӨН … 13 цагийн өмнө
ОЮУТОЛГОЙ ХХК-Д НОГДУУЛСАН ТӨЛБӨР ТӨЛӨХ АСУУДЛЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ 20 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 25-27 ХЭМ ДУЛААН 21 цагийн өмнө
БАРЫС ИХ ДУУЛГЫН ЭХНИЙ ӨДӨР ИЖ БҮРДЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/05/09
МИАТ-ЫН УЛААНГОМ ЧИГЛЭЛИЙН ШУУД НИСЛЭГЭЭР ЗОРЧИЖ ҮҮРЭГ НУУРЫН ҮЗЭСГЭЛЭ… 2026/05/09
БАРУУН, ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БАГА ЗЭРГИЙН БОРОО О… 2026/05/09
МӨНХИЙН ДУЛАМЖАВ ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН БОЛОВ 2026/05/08
МАН ТАЛЦЛЫНХАА ХӨЛД ГАДААД ХАРИЛЦААГААРАА ТОГЛОХ УУ? 2026/05/08
С.АМАРСАЙХАН САЙД УХААРАХУЙ, УРЛАХУЙ-2 УРАН ЗУРАГ, ГАР УРЛАЛЫН БҮТЭЭЛИ… 2026/05/08
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА НЬ 4 ЖИЛ БАЙХААР ЗААС… 2026/05/08
ДУЛААНЫ ШУГАМД ЗАСВАР ХИЙЖ, ХАЛУУН УС ХЯЗГААРЛАХ БАЙРШЛУУДЫН ХУВААРЬ /… 2026/05/08
УЛААНБААТАРТ 19-21 ХЭМ ДУЛААН 2026/05/08
МИАТ:ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ ДАХИ… 2026/05/07
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ТӨВ ТАЛБАЙД 9-Н ХҮРТЭ… 2026/05/07
Ч.ИДЭРЖАВХЛАН: МИАТ КОМПАНИ ОЛОН УЛСЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СТАНДАРТЫГ … 2026/05/07
МОНГОЛ ТУРКИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИ… 2026/05/07
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ 2026/05/07
ТРАМП ИРАН ДАЙН ЗОГСООХ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БОЛ ИЛҮҮ ХҮЧТ… 2026/05/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/05/07
Их Уншсан
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХНИЙ ХУВЬД БОДЛУУД ЖИГҮҮРТЭЙ БО… 2026/05/01
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХНЫ ХУВЬД ТӨЛӨВШСӨН ХҮЧ БА УХА… 2026/05/01
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ ХУВЬД ТЭВЧЭЭР ЭЛБЭГ ДЭЛБЭ… 2026/05/01
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД АЛТ МЭТ ЦЭЦЭГЛЭХ… 2026/05/01
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХНЫ ХУВЬД НАМ ГҮМ ГҮНЗГИЙ ЦЭЦЭГЛ… 2026/05/01
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ - МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД ЧИМЭЭГҮЙ ЦЭЦЭГЛЭЛТ… 2026/05/01
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД НУУЦ ЗҮЙЛС ХҮЧ Б… 2026/05/02
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙН САЛХИ ЖИГҮҮ… 2026/05/02
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫХНЫ ХУВЬД НАМ ГҮМ БАЙДАЛ ХУВЬ … 2026/05/02
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ТЭНЦВЭРИЙН НАРИЙ… 2026/05/02
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ- МАТРЫНХНЫ ХУВЬД НАМ ГҮМ БАЙДАЛ ХҮЧ БО… 2026/05/02
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХНЫ ХУВЬД ШИНЭ УТГА УЧРЫГ ОЛОХ … 2026/05/02
МАН ТАЛЦЛЫНХАА ХӨЛД ГАДААД ХАРИЛЦААГААРАА ТОГЛОХ УУ? 2026/05/08
МАНАЙ УЛСАД 82 ЖИЛИЙН ХУГАЦААНД 240 ГЕНЕРАЛ ТӨРЖЭЭ 2026/04/28
ТРАМП ИРАН ДАЙН ЗОГСООХ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БОЛ ИЛҮҮ ХҮЧТ… 2026/05/07