С.АМАРСАЙХАН: ХУУЛЬЧ, ӨМГӨӨЛӨГЧДИЙН ӨМНӨ ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАНА


Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров болон Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Хууль зүйн салбарын шинэчлэл, эрх зүйн реформ хийж, салбарын байгууллагуудын уялдааг хангахад хуульч, өмгөөлөгчдийн мэдлэг, ур чадвар, оролцоо чухал байгааг сайд уулзалтын эхэнд онцлоод тус салбарт зарчмын шинжтэй хэд хэдэн асуудалд анхаарч ажиллахаа илэрхийлжээ.

Тодруулбал;

  • Монгол Улсын Засгийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх бодлогын хүрээнд хууль сахиулах эрх зүйн орчныг сайжруулахад мэргэжлийн холбоотой хамтран ажиллах
  • Хуульч, өмгөөлөгчдийн өмнө тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй нэгдсэн зохион байгуулалтаар шийдвэрлэх
  • Хууль зүйн салбарын байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах, тус салбарт бэлтгэгдэж байгаа оюутан суралцагчид, салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулахад анхаарах
  • Хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлсэн хуулиудыг батлуулах, түүнийг олон нийтэд таниулах,
  • Хууль зүйн салбарын байгууллагуудын мэдээллийн нэгдсэн санг бий болгоход мэргэжлийн хуульч өмгөөлөгчдийн туршлага мэдлэг чухал учраас тус холбоотой хамтран ажиллах хүсэлтэй байна гэсэн байна. 

Уулзалтын үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулах, өмгөөлөгчдийн ижил тэгш ажиллах боломжийг бүрдүүлэх, өмгөөллийн явцад хүний эрхийг хангах, хамгаалах зэрэг асуудлуудад анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай байгааг онцолжээ. 

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүдийн зүгээс Иргэний болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг сайжруулах, нийгмийн зүгээс хүлээлт ихтэй байгаа Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг УИХ-аар даруй хэлэлцүүлж, батлуулах, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаад анхаарч ажиллахыг С.Амарсайхан сайдаас хүсэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК 70 ЖИЛ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО 12 цагийн өмнө
МӨНГӨН ХАЗААРЫН ЧИМЭЭ ЯРУУ НАЙРГИЙН НААДАМД ТЭРГҮҮЛСЭН НАЙРАГЧ МӨНГӨН … 13 цагийн өмнө
ОЮУТОЛГОЙ ХХК-Д НОГДУУЛСАН ТӨЛБӨР ТӨЛӨХ АСУУДЛЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ 20 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 25-27 ХЭМ ДУЛААН 21 цагийн өмнө
БАРЫС ИХ ДУУЛГЫН ЭХНИЙ ӨДӨР ИЖ БҮРДЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/05/09
МИАТ-ЫН УЛААНГОМ ЧИГЛЭЛИЙН ШУУД НИСЛЭГЭЭР ЗОРЧИЖ ҮҮРЭГ НУУРЫН ҮЗЭСГЭЛЭ… 2026/05/09
БАРУУН, ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БАГА ЗЭРГИЙН БОРОО О… 2026/05/09
МӨНХИЙН ДУЛАМЖАВ ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН БОЛОВ 2026/05/08
МАН ТАЛЦЛЫНХАА ХӨЛД ГАДААД ХАРИЛЦААГААРАА ТОГЛОХ УУ? 2026/05/08
С.АМАРСАЙХАН САЙД УХААРАХУЙ, УРЛАХУЙ-2 УРАН ЗУРАГ, ГАР УРЛАЛЫН БҮТЭЭЛИ… 2026/05/08
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА НЬ 4 ЖИЛ БАЙХААР ЗААС… 2026/05/08
ДУЛААНЫ ШУГАМД ЗАСВАР ХИЙЖ, ХАЛУУН УС ХЯЗГААРЛАХ БАЙРШЛУУДЫН ХУВААРЬ /… 2026/05/08
УЛААНБААТАРТ 19-21 ХЭМ ДУЛААН 2026/05/08
МИАТ:ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ ДАХИ… 2026/05/07
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ТӨВ ТАЛБАЙД 9-Н ХҮРТЭ… 2026/05/07
Ч.ИДЭРЖАВХЛАН: МИАТ КОМПАНИ ОЛОН УЛСЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СТАНДАРТЫГ … 2026/05/07
МОНГОЛ ТУРКИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИ… 2026/05/07
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ 2026/05/07
ТРАМП ИРАН ДАЙН ЗОГСООХ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БОЛ ИЛҮҮ ХҮЧТ… 2026/05/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/05/07
Их Уншсан
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХНИЙ ХУВЬД БОДЛУУД ЖИГҮҮРТЭЙ БО… 2026/05/01
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХНЫ ХУВЬД ТӨЛӨВШСӨН ХҮЧ БА УХА… 2026/05/01
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ ХУВЬД ТЭВЧЭЭР ЭЛБЭГ ДЭЛБЭ… 2026/05/01
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД АЛТ МЭТ ЦЭЦЭГЛЭХ… 2026/05/01
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХНЫ ХУВЬД НАМ ГҮМ ГҮНЗГИЙ ЦЭЦЭГЛ… 2026/05/01
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ - МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД ЧИМЭЭГҮЙ ЦЭЦЭГЛЭЛТ… 2026/05/01
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД НУУЦ ЗҮЙЛС ХҮЧ Б… 2026/05/02
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙН САЛХИ ЖИГҮҮ… 2026/05/02
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫХНЫ ХУВЬД НАМ ГҮМ БАЙДАЛ ХУВЬ … 2026/05/02
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ТЭНЦВЭРИЙН НАРИЙ… 2026/05/02
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ- МАТРЫНХНЫ ХУВЬД НАМ ГҮМ БАЙДАЛ ХҮЧ БО… 2026/05/02
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХНЫ ХУВЬД ШИНЭ УТГА УЧРЫГ ОЛОХ … 2026/05/02
МАН ТАЛЦЛЫНХАА ХӨЛД ГАДААД ХАРИЛЦААГААРАА ТОГЛОХ УУ? 2026/05/08
МАНАЙ УЛСАД 82 ЖИЛИЙН ХУГАЦААНД 240 ГЕНЕРАЛ ТӨРЖЭЭ 2026/04/28
ТРАМП ИРАН ДАЙН ЗОГСООХ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БОЛ ИЛҮҮ ХҮЧТ… 2026/05/07