ЕРӨНХИЙ САЙД ХҮН СОЛЬСНООР АСУУДАЛ ШИЙДЭГДЭХГҮЙ, ТОГТОЛЦООГООР НЬ ЭРГЭЖ ХАРАХЫГ САНУУЛЛАА


Ерөнхий сайд Г.Занданшатар энэ сарын 11-12-нд Дорноговь аймагт ажилласан талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж, зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ.

Замын-Үүд чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг олон улсын туршлага, бүс нутгийн онцлогт нийцүүлсэн стратеги, төлөвлөлт хийж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар санал боловсруулах, аж ахуйн нэгжид олгосон газар олголтын асуудлыг шалгаж, санал дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Мөн Замын-Үүд боомтыг цэгцлэх,  ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор гаалийн улсын байцаагчдыг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, боомтод ажиллаж байгаа хилийн хяналтын болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах ажлыг эрчимжүүлэхийг даалгаад хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь эргэж харах ёстойг анхаарууллаа.

Замын-Үүд сум дахь Хилийн цэргийн 0108 дугаар ангийн 48 айлын орон сууцны барилгыг бүрэн ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо. 

Ерөнхий сайд томилолтын хугацаанд Замын-Үүд чөлөөт бүс, Замын-Үүдийн авто замын боомтын зорчигч, ачаа тээврийн цогцолбортой тус тус танилцаж, боомтод үйл ажиллагаа явуулж байгаа хил, гааль, хяналтын байгууллагын удирдлага, зорчигч, ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл болон Замын-Үүд сумын иргэдтэй уулзалт хийсэн.

Мөн Алтанширээ дэх аж үйлдвэрийн парк, Сайншанд суманд баригдсан Мандах наран хорооллын бүтээн байгуулалттай танилцаж, Дорноговь аймгийн иргэдтэй уулзалт хийсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХУУЛЬ БУС, ХОРТОЙ АГУУЛГАТАЙ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ САЛБАР ДУНДЫН АЖ… 5 цагийн өмнө
КОП17-ЫН ҮЕЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА… 5 цагийн өмнө
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИН БИЧГИЙН ДАРГА ЯСМИН… Өчигдөр
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 4 ХҮРЭЛ М… Өчигдөр
ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН 37 ДУГААР ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮР… Өчигдөр
ГУРАВДУГААР БАЙРЫН ТӨЛӨӨХ ТОГЛОЛТ ОЛОН ГООЛТОЙ БОЛДОГ ГЭХЭД ЭНЭ УДААД … Өчигдөр
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН ХИМИЙН 58 ДУГААР ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 2 ХҮР… Өчигдөр
НУТГИЙН ТӨВ ХЭСГЭЭР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО Өчигдөр
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ ТӨРИЙН СҮР ХҮЧ, ХУУЛЬ ЁСНЫ БАТАЛГАА НЬ ЦАГДАА, ДО… 2026/07/18
БАРУУН, ГОВИЙН АЙМГУУДЫН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БО… 2026/07/18
АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТАГ, ГОВИЙН БҮС НУТГИЙН ЗҮҮ… 2026/07/17
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Б.БАДАМЦЭЦЭГ ӨӨРТЭЙ НЬ ХОЛБООТОЙ НЬ ЗАРИМ МЭДЭЭЛ… 2026/07/16
УВС НУУРЫН ХОТГОР, АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛ ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОР… 2026/07/16
Б.ОРХОНБАЯР: МИНИЙ ГЭР БҮЛТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛД ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАХЫГ… 2026/07/15
ГЭМТЛИЙНХЭН ДОЛДУГААР САРЫН 14-НД БҮРЭН АЖИЛЛАЖ, ҮЗЛЭГ, БООЛТ, МЭС ЗАС… 2026/07/15
МОНГОЛ-АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, ТЭРЭЛЖ ГОЛЫН ХӨНДИЙГӨ… 2026/07/15
ДАЯН АВАРГА Б.ОРХОНБАЯРЫГ НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ, LEXUS 600 АВТОМАШИНААР МЯ… 2026/07/13
COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА 2026/07/13
ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДА… 2026/07/13
ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 4 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ МEДАЛЬ ХҮРТЭВ 2026/07/12
Их Уншсан
МОНГОЛ УЛС, БНСУ ХОЁР УЛС ЖОЛООДОХ ЭРХИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БО… 2026/07/09
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙГ ДЭЛХИЙ ДАЯАР ТЭМДЭГЛЭН ӨН… 2026/07/11
BC.GAME MZINHO-Г СОНИРХОЖ БАЙНА 2026/07/09
ХӨВСГӨЛ, БУЛГАН, АРХАНГАЙН НУТГААР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/10
ТЭР МОНГОЛЫН ШИЛДЭГ БОКСЧИН, БИДНИЙ ШИЛДЭГ НАЙЗ БАЙЛАА 2026/07/10
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЭВ 2026/07/09
С.БЯМБАЦОГТ: ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ НЭГЭН ЗОРИЛГО, НЭГЭН СЭТ… 2026/07/11
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА БАМБАЙ БУЛЧИРХАЙН ЛАЗЕР АБЛАЦИ ЭМЧИЛГЭЭГ АМЖИЛТТ… 2026/07/09
БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛТОН ТАВААР НЭМЭГДЛЭЭ 2026/07/08
ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/11
ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 4 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ МEДАЛЬ ХҮРТЭВ 2026/07/12
ВЬЕТНАМД МОРЬТ ЦАГДААГИЙН ХОРООНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН МОНГОЛ МОРЬД ЭХ ОР… 2026/07/08
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/07/09
МИАТ КОМПАНИ ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭВ 2026/07/07
ЦУСНЫ ДОНОРЫН ТУХАЙ ХУУЛЬД САЙН ДУРЫН БАЙХ, АВЛАГАГҮЙ БАЙХ ЗАРЧМУУДЫГ … 2026/07/08