ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 10.8 ХУВИАР, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 13.6 ХУВИАР ӨСЖЭЭ


Орон сууцны үнийн индекс 2025 оны 12 дугаар сард 1.38 болж, өмнөх оны мөн үеэс 12.3 хувиар, өмнөх сараас 0.8 хувиар тус тус өсжээ.

Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.8 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар, өмнөх сараас 0.8 хувиар тус тус өссөн байна.

2025 оны 12 дугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 5.03 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.97 сая төгрөгийн үнэтэй байгаа юм. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Хан-Уул дүүрэгт 7.3 хувь (342.6 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн
өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 4.4 хувь (145.6 мянган төг)-аар өссөн нь хамгийн бага байна. 

Харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 5.06 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.95 сая төгрөгийн үнэтэй байгаа юм. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Хан-Уул дүүрэгт 25.0 хувь (1141.4 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Сүхбаатар дүүрэгт 0.8 хувь (46.8 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИХАИЛ ШАЙДОРОВ ОЛИМПЫН АВАРГА БОЛЖ, ИЛЬЯ МАЛИНИН 2 УНАЖ, 8-Д ОРЛОО 2 цагийн өмнө
НИЙТ НУТГААР ХҮЙТЭРЧ, ГОВЬ, ТАЛ, ХЭЭРИЙН НУТГААР САЛХИТАЙ БАЙНА 3 цагийн өмнө
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ОРОЛЦОГЧДЫН ЗАРДАЛ БУУРАХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ 20 цагийн өмнө
СОР-ЫН ХУРАЛД ОРОЛЦОГЧДООС ЯМАР ТӨСӨЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ ВЭ? 21 цагийн өмнө
ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН РАДИОГИЙН ӨДӨР Өчигдөр
ЧОНО ҮҮР ШӨНӨӨР ИРДЭГ КИНО АВСТРАЛИД ШИЛДЭГ БАРИМТАТ КИНОНЫ ШАГНАЛ АВЧ… Өчигдөр
ИХЭНХ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ ЭРС ЧАНГАРЧ, БАРУУН, ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТ… Өчигдөр
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИТХ-ААС 2026 ОНЫГ ИРГЭН ТӨВТЭЙ, СОЁЛ, ХӨГЖЛИЙН ЖИЛ Б… Өчигдөр
ӨР, ОРЛОГЫН ХАРЬЦАА ХАРГАЛЗАХГҮЙГЭЭР ЛИЗИНГЭЭР БАРАА ОЛГОНО ГЭХ СУРТАЛ… 2026/02/12
ИЛ ТОД МЭДЭЭЛЭХ СИСТЕМ НЭВТРҮҮЛСНЭЭР ЭМИЙН ҮНИЙН ЗӨРҮҮ БАГАСЖЭЭ 2026/02/12
И.МИШЭЭЛИЙН ШИНЭ УРАН БҮТЭЭЛ- BAĞALA 2026/02/12
ГИЙОМ СИЗЕРОН ХОЁР ӨӨР ХАМТРАГЧТАЙ ОЛИМПЫН АВАРГА БОЛСОН АНХНЫ УРАН ГУ… 2026/02/12
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ХҮЙТЭН 2026/02/12
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 14.2 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 11.5 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/02/11
ӨВЧНИЙ ХЯНАЛТ, СЭРГИЙЛЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ БАЙГУУЛЖ, ТАВДУГААР САРААС Ү… 2026/02/11
НОГООН ТӨСЛҮҮДИЙГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХОЛБОХ ҮНДЭСНИЙ ПЛАТФОРМ НЭЭЛТ… 2026/02/11
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД 156,2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДАА… 2026/02/11
БАНГЛАДЕШИЙН 3 ИРГЭН ХУУРАМЧ ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ АШИГЛАЖ, ХИЛ НЭВТРЭХИЙГ … 2026/02/11
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛЫГ ОХУ-ААС ГАРАЛТАЙ ЦАГААЧ ГЭР БҮЛИЙН УДАМ ГЭСЭН А… 2026/02/11
ХИЛИЙН ЗУРВАСТ 34,227 ГА ГАЗАР ОЛГОСОН ӨМНӨХ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУУЛЬ БУС … 2026/02/11