УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 10-12 ХЭМ ХҮЙТЭН

Admin
3 цагийн өмнө

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:   

Нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 

 2026 оны 1-р сарын 14-ний 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр -19...-24 градус, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна.   

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө -11..-13 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.

2026 оны 1-р сарын 15-наас 2026 оны 1-р сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:  

15-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар, 17-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, 18-нд говийн бүс нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 15-наас нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Заг-Байдраг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -40...-45 градус, өдөртөө -30...-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -24...-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -13...-18 градус, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -19...-24 градус хүйтэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИХАИЛ ШАЙДОРОВ ОЛИМПЫН АВАРГА БОЛЖ, ИЛЬЯ МАЛИНИН 2 УНАЖ, 8-Д ОРЛОО 2 цагийн өмнө
НИЙТ НУТГААР ХҮЙТЭРЧ, ГОВЬ, ТАЛ, ХЭЭРИЙН НУТГААР САЛХИТАЙ БАЙНА 4 цагийн өмнө
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ОРОЛЦОГЧДЫН ЗАРДАЛ БУУРАХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ 20 цагийн өмнө
СОР-ЫН ХУРАЛД ОРОЛЦОГЧДООС ЯМАР ТӨСӨЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ ВЭ? 22 цагийн өмнө
ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН РАДИОГИЙН ӨДӨР Өчигдөр
ЧОНО ҮҮР ШӨНӨӨР ИРДЭГ КИНО АВСТРАЛИД ШИЛДЭГ БАРИМТАТ КИНОНЫ ШАГНАЛ АВЧ… Өчигдөр
ИХЭНХ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ ЭРС ЧАНГАРЧ, БАРУУН, ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТ… Өчигдөр
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИТХ-ААС 2026 ОНЫГ ИРГЭН ТӨВТЭЙ, СОЁЛ, ХӨГЖЛИЙН ЖИЛ Б… Өчигдөр
ӨР, ОРЛОГЫН ХАРЬЦАА ХАРГАЛЗАХГҮЙГЭЭР ЛИЗИНГЭЭР БАРАА ОЛГОНО ГЭХ СУРТАЛ… 2026/02/12
ИЛ ТОД МЭДЭЭЛЭХ СИСТЕМ НЭВТРҮҮЛСНЭЭР ЭМИЙН ҮНИЙН ЗӨРҮҮ БАГАСЖЭЭ 2026/02/12
И.МИШЭЭЛИЙН ШИНЭ УРАН БҮТЭЭЛ- BAĞALA 2026/02/12
ГИЙОМ СИЗЕРОН ХОЁР ӨӨР ХАМТРАГЧТАЙ ОЛИМПЫН АВАРГА БОЛСОН АНХНЫ УРАН ГУ… 2026/02/12
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ХҮЙТЭН 2026/02/12
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 14.2 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 11.5 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/02/11
ӨВЧНИЙ ХЯНАЛТ, СЭРГИЙЛЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ БАЙГУУЛЖ, ТАВДУГААР САРААС Ү… 2026/02/11
НОГООН ТӨСЛҮҮДИЙГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХОЛБОХ ҮНДЭСНИЙ ПЛАТФОРМ НЭЭЛТ… 2026/02/11
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД 156,2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДАА… 2026/02/11
БАНГЛАДЕШИЙН 3 ИРГЭН ХУУРАМЧ ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ АШИГЛАЖ, ХИЛ НЭВТРЭХИЙГ … 2026/02/11
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛЫГ ОХУ-ААС ГАРАЛТАЙ ЦАГААЧ ГЭР БҮЛИЙН УДАМ ГЭСЭН А… 2026/02/11
ХИЛИЙН ЗУРВАСТ 34,227 ГА ГАЗАР ОЛГОСОН ӨМНӨХ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУУЛЬ БУС … 2026/02/11