ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН АШУҮИС-ИЙН МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

Admin
19 цагийн өмнө

Монгол Японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн эмнэлэг” гэх ойлголтыг манай улсад жишиг болгон хөгжүүлж буй анхны эмнэлэг юм. Их сургуулийн эмнэлэг нь боловсрол болон эрүүл мэндийн салбарын хослол ба сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, инноваци, хос бодлогыг хөгжүүлдэг онцлогтой.

Уг эмнэлэг нь Япон, Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэгддэг ба Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламж, Монгол Улсын засгийн газрын дэмжлэгээр 2019 онд ашиглалтад орсон. Өнөөдрийн байдлаар 376 үндсэн ажилтан, их сургуулийн 127 багш-эмчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол-Японы эмнэлгээр үйлчлүүлэх иргэдийн тоо өссөөр байгаа бөгөөд өнгөрсөн 2019-2024 оны хооронд нийт 634.256 иргэнд амбулаторийн үзлэг хийжээ.

АШИУҮС -ийн захирал Б.Дамдиндорж уулзалтын эхэнд сургуулийнхаа танилцуулгыг товчхон өглөө.
Анагаахын шинжлэх ухааны их сургууль нь жилд 3800 орчим оюутан төгсгөдөг байна. Өнөөдрийн байдлаар789 багш ажилтан ажиллаж, 16,555 оюутан суралцаж байгаа аж.
2025 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль дэлхийн 60 мянга орчим сургуулиас 1237-д эрэмбэлэгджээ. Энэхүү жагсаалтыг Харвардын их сургууль тэргүүлдэг ба уг жагсаалтын 1237 гэдэг нь маш чанартай үзүүлэлт ба цаашид улам урагшлуулахаар ажиллаж буйгаа хэллээ.
Анагаахын шинжлэх ухааны их сургууль англи хэл дээр эмч төгсгөн ажиллаж буйгаа онцлов. Мөн гадаадын харьяалалтай 50 орчим оюутан суралцаж буй гэлээ. Анх удаа хүний их эмчийг магистрийн зэрэгтэй төгсгөдөг хөтөлбөрийг эхлүүлээд байгаа ба 2026 онд 47 оюутан төгсөх аж.
Мөн Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн орон нутаг дахь салбар сургуулиудын сургалтын чанар, сургалтын орчинг сайжруулахад сүүлийн үед түлхүү анхаарч ажиллаж буйгаа сургуулийн захирал мөн хэллээ.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэхдээ "Анагаахын боловсон хүчнийг цогц бэлтгэхэд сургууль өөрийн эмнэлэгтэй байх нь хамгийн чухал ба багш-эмчийн эрдэм, чадал үнэлж баршгүй их. Анагаахын сургалтыг эмнэлзүйтэйгээ нягт холбон хэрхэн хөгжүүлж ашиглаж буй нь тухайн улсын эрүүл мэндийн салбарын чанарын суурь байх болно. Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлж бэхжүүлэхэд салбарын сайдын хувьд бүх талаар дэмжин ажиллах болно" гэв. Цаашид өөрийн сургуулийн харьяа эмнэлэгтэй байх шаардлагыг анагаахын боловсрол олгодог сургуулиудад тавьж мөрдүүлдэг байх нь зөв гэж үзэж буйгаа илэрхийллээ. Энэ нь анагаахын чанартай боловсон хүчин бэлтгэн гаргах хамгийн том хүчин зүйл байх учиртай гэлээ. Эцэст нь Засгийн газраас 2027 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгож байгаатай холбогдуулан төсөв санхүү нэмэгдэнэ гэж итгэж байгаа. Үүнд тухайн сургууль эмнэлэг өөрийн гэсэн бэлтгэлтэй байж шинэ технологи, сургалтыг нэвтрүүлэхдээ анхаарч ажиллахыг хүслээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИХАИЛ ШАЙДОРОВ ОЛИМПЫН АВАРГА БОЛЖ, ИЛЬЯ МАЛИНИН 2 УНАЖ, 8-Д ОРЛОО 2 цагийн өмнө
НИЙТ НУТГААР ХҮЙТЭРЧ, ГОВЬ, ТАЛ, ХЭЭРИЙН НУТГААР САЛХИТАЙ БАЙНА 4 цагийн өмнө
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ОРОЛЦОГЧДЫН ЗАРДАЛ БУУРАХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ 20 цагийн өмнө
СОР-ЫН ХУРАЛД ОРОЛЦОГЧДООС ЯМАР ТӨСӨЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ ВЭ? 22 цагийн өмнө
ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН РАДИОГИЙН ӨДӨР Өчигдөр
ЧОНО ҮҮР ШӨНӨӨР ИРДЭГ КИНО АВСТРАЛИД ШИЛДЭГ БАРИМТАТ КИНОНЫ ШАГНАЛ АВЧ… Өчигдөр
ИХЭНХ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ ЭРС ЧАНГАРЧ, БАРУУН, ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТ… Өчигдөр
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИТХ-ААС 2026 ОНЫГ ИРГЭН ТӨВТЭЙ, СОЁЛ, ХӨГЖЛИЙН ЖИЛ Б… Өчигдөр
ӨР, ОРЛОГЫН ХАРЬЦАА ХАРГАЛЗАХГҮЙГЭЭР ЛИЗИНГЭЭР БАРАА ОЛГОНО ГЭХ СУРТАЛ… 2026/02/12
ИЛ ТОД МЭДЭЭЛЭХ СИСТЕМ НЭВТРҮҮЛСНЭЭР ЭМИЙН ҮНИЙН ЗӨРҮҮ БАГАСЖЭЭ 2026/02/12
И.МИШЭЭЛИЙН ШИНЭ УРАН БҮТЭЭЛ- BAĞALA 2026/02/12
ГИЙОМ СИЗЕРОН ХОЁР ӨӨР ХАМТРАГЧТАЙ ОЛИМПЫН АВАРГА БОЛСОН АНХНЫ УРАН ГУ… 2026/02/12
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ХҮЙТЭН 2026/02/12
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 14.2 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 11.5 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/02/11
ӨВЧНИЙ ХЯНАЛТ, СЭРГИЙЛЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ БАЙГУУЛЖ, ТАВДУГААР САРААС Ү… 2026/02/11
НОГООН ТӨСЛҮҮДИЙГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХОЛБОХ ҮНДЭСНИЙ ПЛАТФОРМ НЭЭЛТ… 2026/02/11
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД 156,2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДАА… 2026/02/11
БАНГЛАДЕШИЙН 3 ИРГЭН ХУУРАМЧ ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ АШИГЛАЖ, ХИЛ НЭВТРЭХИЙГ … 2026/02/11
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛЫГ ОХУ-ААС ГАРАЛТАЙ ЦАГААЧ ГЭР БҮЛИЙН УДАМ ГЭСЭН А… 2026/02/11
ХИЛИЙН ЗУРВАСТ 34,227 ГА ГАЗАР ОЛГОСОН ӨМНӨХ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУУЛЬ БУС … 2026/02/11