СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2026.01.05-01.11/


НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) манай улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд болно.

COP17-ын бэлтгэл ажилтай холбоотой өнгөрсөн долоо хоногт /2026.01.05-2026.01.11/ өрнөсөн үйл явдлаас заримыг нь тоймлон хүргэж байна.

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД Б.БАТБААТАР УРИАЛГА ГАРГАВ  

Монгол Улс "COP17"-г "Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая" уриан дор зохион байгуулах гэж байна.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17)-ыг зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хорооны дарга бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар уриалга гаргалаа.

“…Манай газар нутгийн дөрөвний гурав нь их бага хэмжээгээр цөлжилтөд өртөж, усны хомсдол, бэлчээрийн талхагдал улам бүр хүрээгээ тэлсээр байгаа нь бодит байдал болсон.   Уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад дэлхийн дунджаас 3 дахин хурдтай явагдаж байгаа нь биднийг бусад улсаас 3 дахин илүү санаачилгатай, 3 дахин илүү хариуцлагатай ажиллахыг шаардаж байгаа нь ч гашуун үнэн. Ийм цаг үед ирэх жил Монгол Улс Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулах гэж байна. Дэлхийн 197 улсын төлөөлөл цуглаж чуулна.

Бид түүхэн хариуцлага, бас боломжийн өмнө ирээд байна. Хурлыг зохион байгуулаад зогсохгүй, гарах шийдэл, шийдвэрт өөрсдийн оролцоог олон талаар тусгахаар ажиллаж байна. Учир нь шинжлэх ухааныг уламжлалт мэдлэгтэй хослуулах нь гарц шийдэл гэдгийг бүх дэлхийгээрээ хүлээн зөвшөөрч эхэлсэн. Байгальтайгаа зохицон амьдарч, эх газрын эрс тэс хатуу ширүүн нөхцөлийг даван туулж ирсэн нүүдэлчин ахуй, уламжлал, хүн төрөлхтний хамтын соёлыг даван туулах хамтын шийдэл болж чадна гэж олон улс үзэж, найдаж байгааг НҮБ-аас шийдвэрлэсэн 2026 оныг Монгол Улсын санаачилгаар Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгосон явдал гэрчилнэ.

Бид нэгэн цагт дэлхийн бодлогыг тодорхойлж, энх цагийг тогтоож байсан шигээ дэлхий нийтийн хамтын сорилтыг шийдэхэд хувь нэмрээ оруулах боломжтой гэдгийг бүгд ойлгож, энэ үйл хэргийг дэмжээсэй хэмээн та бүхнээсээ чин сэтгэлээсээ хүсье. Үр дүнг нь өнөө үе, бас дараа үе хүртэнэ, дангаар хүртэхгүй, бүгд хамтдаа хүртэнэ. Эх дэлхийгээ сэргээж, итгэл найдвараа бадраая.” гэж уриалгад дурджээ.

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭД ХОРООНЫ ДЭД АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАВ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын бага хурал (COP17)-ын үеийн дээд, өндөр хэмжээний зочид болон хуралдааны аюулгүй байдлыг хангах Аюулгүй байдлын дэд хороо нь 11 дэд ажлын хэсэг байгуулаад байна.

Аюулгүй байдлын дэд хорооны Хүний нөөц, сургалт хариуцсан дэд ажлын хэсэг өнөөдөр буюу 01-р сарын 07-нд хуралдлаа.

Хуралдаанаар:

- Чиглэл чиглэлийн асуудлаар сургалт зохион байгуулах,

- Хамгаалалтанд оролцох бүх бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах ажлуудыг эхлүүлэх талаар ярилцаж, санал солилцож, төлөвлөгөө гаргав.

Энэхүү сургалт, сонгон шалгаруулалт нь COP17-ын аюулгүй байдлын стратегид чухал үүрэг гүйцэтгэх юм.

НОГООН БҮС ХАРИУЦСАН ДЭД ХОРОО ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСӨЛ, ЦАГ ҮЕИЙГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ  

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дэргэдэх Ногоон бүс хариуцсан дэд хорооны IV хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр болов.  Хурлыг тус дэд хорооны дарга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Хотын Захирагчийн Ажлын албаны дарга Г.Батзориг удирдан явууллаа.

Хурлаар дэд хорооны бүрэлдэхүүнийг өргөтгөх, 2026 оны календарьчилсан төлөвлөгөөний төсөл, зарим цаг үеийн шинжтэй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХУУЛЬ БУС, ХОРТОЙ АГУУЛГАТАЙ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ САЛБАР ДУНДЫН АЖ… 5 цагийн өмнө
КОП17-ЫН ҮЕЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА… 5 цагийн өмнө
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИН БИЧГИЙН ДАРГА ЯСМИН… Өчигдөр
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 4 ХҮРЭЛ М… Өчигдөр
ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН 37 ДУГААР ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮР… Өчигдөр
ГУРАВДУГААР БАЙРЫН ТӨЛӨӨХ ТОГЛОЛТ ОЛОН ГООЛТОЙ БОЛДОГ ГЭХЭД ЭНЭ УДААД … Өчигдөр
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН ХИМИЙН 58 ДУГААР ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 2 ХҮР… Өчигдөр
НУТГИЙН ТӨВ ХЭСГЭЭР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО Өчигдөр
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ ТӨРИЙН СҮР ХҮЧ, ХУУЛЬ ЁСНЫ БАТАЛГАА НЬ ЦАГДАА, ДО… 2026/07/18
БАРУУН, ГОВИЙН АЙМГУУДЫН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БО… 2026/07/18
АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТАГ, ГОВИЙН БҮС НУТГИЙН ЗҮҮ… 2026/07/17
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Б.БАДАМЦЭЦЭГ ӨӨРТЭЙ НЬ ХОЛБООТОЙ НЬ ЗАРИМ МЭДЭЭЛ… 2026/07/16
УВС НУУРЫН ХОТГОР, АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛ ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОР… 2026/07/16
Б.ОРХОНБАЯР: МИНИЙ ГЭР БҮЛТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛД ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАХЫГ… 2026/07/15
ГЭМТЛИЙНХЭН ДОЛДУГААР САРЫН 14-НД БҮРЭН АЖИЛЛАЖ, ҮЗЛЭГ, БООЛТ, МЭС ЗАС… 2026/07/15
МОНГОЛ-АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, ТЭРЭЛЖ ГОЛЫН ХӨНДИЙГӨ… 2026/07/15
ДАЯН АВАРГА Б.ОРХОНБАЯРЫГ НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ, LEXUS 600 АВТОМАШИНААР МЯ… 2026/07/13
COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА 2026/07/13
ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДА… 2026/07/13
ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 4 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ МEДАЛЬ ХҮРТЭВ 2026/07/12
Их Уншсан
МОНГОЛ УЛС, БНСУ ХОЁР УЛС ЖОЛООДОХ ЭРХИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БО… 2026/07/09
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙГ ДЭЛХИЙ ДАЯАР ТЭМДЭГЛЭН ӨН… 2026/07/11
BC.GAME MZINHO-Г СОНИРХОЖ БАЙНА 2026/07/09
ХӨВСГӨЛ, БУЛГАН, АРХАНГАЙН НУТГААР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/10
ТЭР МОНГОЛЫН ШИЛДЭГ БОКСЧИН, БИДНИЙ ШИЛДЭГ НАЙЗ БАЙЛАА 2026/07/10
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЭВ 2026/07/09
С.БЯМБАЦОГТ: ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ НЭГЭН ЗОРИЛГО, НЭГЭН СЭТ… 2026/07/11
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА БАМБАЙ БУЛЧИРХАЙН ЛАЗЕР АБЛАЦИ ЭМЧИЛГЭЭГ АМЖИЛТТ… 2026/07/09
БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛТОН ТАВААР НЭМЭГДЛЭЭ 2026/07/08
ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/11
ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 4 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ МEДАЛЬ ХҮРТЭВ 2026/07/12
ВЬЕТНАМД МОРЬТ ЦАГДААГИЙН ХОРООНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН МОНГОЛ МОРЬД ЭХ ОР… 2026/07/08
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/07/09
МИАТ КОМПАНИ ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭВ 2026/07/07
ЦУСНЫ ДОНОРЫН ТУХАЙ ХУУЛЬД САЙН ДУРЫН БАЙХ, АВЛАГАГҮЙ БАЙХ ЗАРЧМУУДЫГ … 2026/07/08