ҮНДСЭН ХУУЛИЙГ БРАЙЛЬ ҮСГЭЭР ХЭВЛЭЖЭЭ


Монгол брайль үсгээр хэвлэсэн Монгол Улсын Үндсэн хуулийг Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр /2026.01.12/ танилцуулж, дээжийг нь Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо болон Монголын номын сангийн консерцумын төлөөлөлд гардуулан өглөө.

Монгол Улсын Их Хурлаас мэргэжлийн байгууллага, холбоотой хамтран хэвлэн нийтэлсэн энэхүү брайль Үндсэн хууль нь 2019 оноос хойш оруулсан бүх нэмэлт, өөрчлөлтийг багтаан нийтэлснээрээ онцлог юм.

Хууль тэгш үйлчлэх зарчим, иргэн бүр мэдээллийг тэгш, хүртээмжтэй авах эрхийг бодитоор хэрэгжүүлэхэд чиглэсэн энэхүү арга хэмжээг Улсын Их Хурлын дарга нээж хэлсэн үгэндээ, Үндсэн хуулиа дээдэлж, сахин биелүүлэх нь хүн бүрийн үүрэг тул Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийг хэвлэн түгээж, нийгмийн бүлгүүдийн онцлог, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төрөл бүрийн ном, хэвлэл, контент бэлтгэн, иргэддээ Үндсэн хуулийн боловсрол олгох, түгээн дэлгэрүүлэхийн чухлыг онцолсон.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Жил бүр Үндсэн хуулийн өдрийг угтан Монгол Улсын Их Хурал болон түүний Тамгын газраас олон арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Өнөө жил энэ ажлын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг монгол брайль үсгээр хэвлэж, нийтийн хэрэгцээнд зориулан хүргэж байна. Энэхүү хэвлэл нь брайль үсгээр уншдаг хүмүүст Монгол Улсын Үндсэн хуультай өөрийн биеэр илүү сайн танилцах, судлах боломжийг бий болгож байгаагаараа ач холбогдолтой юм хэмээлээ.

Монгол Улсад 2024 оны байдлаар 11.500 гаруй харааны бэрхшээлтэй иргэд бий гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан байна. Энэхүү номоос эрх зүйн мэдлэгийг эх сууриас нь буюу Үндсэн хуулиас олж авах, өөрийн төдийгүй бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах, засаглалын тогтолцоо, эрх үүргийн хуваарилалтын талаарх мэдээллийг авах, хууль дээдлэх, хуулийг сахин биелүүлэх мэдлэг, чадварт суралцахад тус болно гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын дарга илэрхийлсэн.

Өнгөрсөн 2025 онд Монгол Улсын Их Хурлын parliament.mn цахим хуудсанд байршуулан олон нийтэд түгээсэн Монгол Улсын Үндсэн хуулийн дохионы хэлэнд хөрвүүлсэн болон аудио хувилбарын хандалт тус бүр 600 мянга гаруйд хүрснийг тэрбээр дурдаад, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх брайль хэвлэлийн төвд хэвлэсэн Монгол Улсын Үндсэн хуулийг Монгол Улсын үндэсний номын сан, 21 аймаг, 9 дүүргийн болон бусад номын сан, Хууль тогтоомж сурталчлах төвүүдээр дамжуулан түгээхээр төлөвлөж байгааг дуулгасан юм.

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Ч.Дэлгэрмаа,  Өнөөдөр бид ардчилсан Үндсэн хуулийн амин чухал зарчим болох хүний эрх, энэрэнгүй ёс, шударга ёсыг цогцлоох суурь зарчмуудыг өөрийн мэдэх брайль үсгээр унших боломж бүрдэж байна. Мэдээлэл авах боломж хязгаарлагдмал 11.500 гаруй хүн, мөн тийм тооны сонсголын бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах чухал үйл явдал болж байна. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах эрхийг хангаад зогсохгүй хүн бүр суурь эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэх түүхэн үйл явдал хэмээн Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо онцлон тэмдэглэж байна хэмээлээ.

Тэрбээр, энэ түүхэн үйл явдлыг төр засаг, олон нийт, хүн бүр хөхиүлэн дэмжиж, хүн бүрийн суурь эрхийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бүрэн дүүрэн хангах чиглэлээр олон талт соён гэгээрүүлэх үйл ажиллагааг цаашид зохион байгуулахыг холбооны зүгээс уриалж буйг дуулгалаа.

Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, О.Саранчулуун, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон Тамгын газрын удирдлага, НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөл оролцсон бөгөөд УИХ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, О.Саранчулуун нар брайль үсгээр хэвлэгдсэн Үндсэн хуулийг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Ч.Дэлгэрмаа, Парламентын номын сангийн эрхлэгч Ц.Мөнх-Эрдэнэ, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төвийн дарга З.Лхагвасүрэн,  Монгол Улсын үндэсний номын сангийн Ном бүрдүүлэх, солилцох, боловсруулах хэлтсийн дарга Г.Гүнжинлхам, Ц.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн хараагүйчүүдийн номын сангийн номын санч П.Оюунбаяр нарт гардуулан өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НЯТЖАВЫН ДАВААЖАВД МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛ ХҮРТЭЭВ 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ОРОЙДОО БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 16-18 ХЭМ ДУЛААН 20 цагийн өмнө
ЯПОН УЛС РУУ БОГИНО ХУГАЦААГААР ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДИЙН ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ Х… Өчигдөр
ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО ОРЖ, ИХЭНХ НУТГААР СЭР… Өчигдөр
МОНГОЛБАНКНЫ ДЭРГЭДЭХ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН ИХ СУРГУУЛИУДТАЙ ХА… 2026/09/03
УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЕСДҮГЭЭР САРЫН 7-НЫ 10 ЦАГТ ЭХЭЛНЭ 2026/09/03
УЛААНБААТАР ХОТ, 21 АЙМГИЙН ТӨВИЙН АГААРЫН ЧАНАРЫГ АВТОМАТААР ХЯНАХ ТО… 2026/09/03
МЭДРЭМЖ СЭРГЭЭСЭН УРИЛГА 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ГЭМТ ХЭРЭГ БУУРАХАД ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛДӨГ ЗҮЙЛСИЙН НЭГ Н… 2026/09/03
ТУРААДАГ ГЭХ МОНЖУРА ТАРИАГ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ХУУЛЬ БУСААР УЛСЫН ХИЛ НЭВТР… 2026/09/03
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ОЛГОСОН ДЭМЖЛЭГ, УРАМШУУЛЛЫН ТАЛААРХ МЭДЭ… 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛНЭ 2026/09/03
УЛААНБААТАРТ 29-31 ХЭМ ДУЛААН 2026/09/03
СОЛОНГОС ХӨТЛӨГЧИД ДЭЛХИЙН ХАМГИЙН ХУРДАН ӨВӨӨ Ц.РАДНААГИЙН АРЬСНЫ САЙ… 2026/09/02
ЭХ БААВГАЙ, ГУРВАН БАМБАРУУШИЙГ ХҮН, МАЛЫН СУУРЬШЛЫН БҮСЭЭС ХОЛДУУЛЖ, … 2026/09/02
ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮЧИН ЧАДЛЫГ САЙЖРУУЛАХ ТӨСЛИЙН ГЭРЭ… 2026/09/02
ТӨРӨЛХИЙН ЗҮРХНИЙ ГАЖИГ, УРУУЛ, ТАГНАЙН СЭТЭРХИЙ, НҮҮРНИЙ ГАЖ ХӨГЖИЛТЭ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХНЫ ХУВЬД ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛЭ… 2026/09/02
ЗЭЭЛДЭГЧИЙН БАТАЛГААЖУУЛАЛТЫГ НЭГДСЭН БАЙДЛААР ЗАЙЛШГҮЙ ХИЙДЭГ БАЙХ ЗО… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ЦАР ХҮРЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛ… 2026/09/02
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/08/29
БАГА АНГИЙНХНЫГ ТООНД ДУРЛУУЛАХ ДҮРС ХУВААХ, ЭВЛҮҮЛЭХ НОМ 2026/08/30
МЭДРЭМЖ СЭРГЭЭСЭН УРИЛГА 2026/09/03
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХОНИНЫХНЫ ХУВЬД ОНОВЧТОЙ БҮТЦЭЭР ДАМЖИ… 2026/09/01
А.БАДАМ: БҮХ НИЙТИЙН ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ЗАЙЛШГҮЙ ЧУХАЛ БАЙНА 2026/08/27
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ ХУВЬД САНХҮҮГИЙН ТОГТВОРТО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХНЫ ХУВЬД ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛЭ… 2026/09/02
ШҮҮХЭЭР ОВОГЛОСОН ХҮН 2026/08/24
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД АМЖИЛТАД ХҮРЭХ Ү… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД ЗОРИЛГОО ТОДОРХОЙ БО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД УРТ ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД БОДИТООР АШИГ ОЛО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙНХНИЙ ХУВЬД ИРЭЭДҮЙН ТОМ АЛХМЫН … 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД АЖИЛ ХЭРЭГТ ТААТАЙ… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ЦАР ХҮРЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛ… 2026/09/02