ДОНОРЫН ХҮЛЭЭХ ЖАГСААЛТАД 1000 ГАРУЙ ИРГЭН БАЙНА

Admin
17 цагийн өмнө

Тархины үхэл тодорхойлох багуудын үйл ажиллагааг тогтворжуулах өдөрлөгийг ЭМХТ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас ЭМЯ-нд өнөөдөр /2025.12.08/ зохион байгууллаа. Уг өдөрлөгт Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг болон 21 аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, Нийслэлийн эрүүл мэндийн газар,есөн дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дарга нар цахимаар оролцов.


Монгол Улсын Донорын тухай хууль 2018 онд шинэчлэгдэн батлагдаж, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулагдсан цагаас хойш одоогийн байдлаар тархины үхэлтэй боломжит донор нийт 278-ыг илрүүлжээ. Үүнээс 31 бодит донороос 45 бөөр, 27 элэг, 173 шөрмөс шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж 72 хүний амь насыг авран, 173 хүний амьдралын чанарыг сайжруулжээ.

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хөгжихийн хэрээр эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх шаардлагатай эмчлүүлэгчдийн тоо нэмэгдэж өнөөдрийн байдлаар элэг, бөөр шилжүүлэн суулгуулах шаардлагатай 1000 гаруй иргэд донорын хүлээх жагсаалтад байна. Гэвч 2025 он гарсаар нэг ч тархины үхэлтэй донор гараагүй, илрүүлэг сайн хийгдэхгүй байгаагаас хүлээлгийн жагсаалтад байгаа иргэд өдрөөс өдөрт итгэл алдарч, нас барсан тохиолдол бүртгэгдсээр байна. Иймд цаашид “Тархины үхэл тодорхойлох баг”-уудын үйл ажиллагааг сайжруулж идэвхжүүлэх, амьгүй донор илрүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, мэдээлэл солилцох үүднээс өнөөдрийн өдөрлөгийг зохион байгуулав.
 

Улсын хэмжээнд “Тархины үхэл тодорхойлох” 25 баг ажиллаж байгаа бөгөөд тухайн багийн эмч мэргэжилтнүүд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд тэр дундаа амьгүй донор илрүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар хэлэлцлээ.
 
Амь, амьдрал бэлэглэгч эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах багийнхны эрх зүйн орчин дахин шинэчлэгдэх шаардлага бий болсон. Монгол Улсад анх 25 жилийн өмнө 2000 онд Донорын тухай хууль батлагдаж байсан бөгөөд энэ хуулийн үндсэн санаа, агуулга нь цусны донорын үйл ажиллагааг зохицуулах зориулалттай байсан ба өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна. 

Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан, батлуулахад бэлэн болоод байгаа юм. Хуулийн төсөл батлагдсанаар хуулийн хэрэгжилт, үр нөлөө сайжирч, дараах эерэг үр дүн гарна гэж тооцоолж байна.

  1. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний эрх зүйн орчин улам боловсронгуй болж үүний хэрээр энэхүү эмчилгээний аргууд улам нэмэгдэж хөгжин дэвших шинэ боломжууд нээгдэнэ.
  2. Иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай эмчилгээ үйлчилгээг хүртээмжтэй хүртэх боломж нэмэгдэнэ. Гадаад улс орон руу эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээнд явах зардал, чирэгдэл мэдэгдэхүйц багасаж, гадагшаа урсах мөнгөний урсгал буурна.
  3.  Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах удирдлагын тогтолцоо, үйл ажиллагаа шинэ шатанд гарна.
  4. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээний шаардлагатай багаж хэрэглэл, тоног төхөөрөмж, шинжилгээ судалгаа, сургалтын үйл ажиллагааны санхүүжилтийн шинэ тогтолцоо бий болон хөгжинө. Энэ нь Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үндэсний төв байгуулагдах суурь нөхцөл болно.
  5. Амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах талаар баримтлах бодлого, зохицуулалт улам төгөлдөржин нэгдсэн сүлжээ, тогтолцоо бий болон хөгжиж эмчилгээний төрөл,  чанар, хүртээмж, үр дүн илүү сайжирна" хэмээн үзэж байгааг мэргэжилтнүүд танилцуулжээ. 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“СОЛОНГО 1, 2” ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ЯВЦ 60 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛ… 49 минутын өмнө
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 1 цагийн өмнө
Ж.МИШЭЭЛ: ӨВ СОЁЛЫНХОО ҮНЭ ЦЭНИЙГ "ТОРГО"-ЫН БҮТЭЭЛЭЭР МЭДРҮҮЛЭХ НЭР Т… 13 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ ИР… 14 цагийн өмнө
ENJOY AI РОБОТ КОДЧИЛОЛЫН ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД МАНАЙ ХҮҮХДҮҮД ӨНДӨ… 16 цагийн өмнө
АРАВ ХОНОГИЙН АЖИЛ ХЭРГИЙН ВИЗИЙГ УРИГЧГҮЙГЭЭР ЦАХИМААР ИЛГЭЭХ БОЛОМЖ … 17 цагийн өмнө
ДОНОРЫН ХҮЛЭЭХ ЖАГСААЛТАД 1000 ГАРУЙ ИРГЭН БАЙНА 17 цагийн өмнө
МИАТ: ТАЙЛАНД РУУ ЗОРЧИХ БОЛ TDAC БӨГЛӨХ ШААРДЛАГАТАЙ 20 цагийн өмнө
СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2025.12.01-1… 20 цагийн өмнө
БАГА, ДУНД ОРЛОГОТОЙ ИРГЭДИЙН ОРОН СУУЦААР ХАНГАХАД ТУРКИЙН ЗАГВАРЫГ С… 20 цагийн өмнө
COP17-ЫН САНХҮҮЖИЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖИЙГ NATURE SUMMIT 2025-Ы… Өчигдөр
ТРАМП: АНУ-ЫН ЭНХИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ОРОС, УКРАИНЫ АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГАА… Өчигдөр
ТЭТГЭВЭРТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ СУДЛАН САНАЛ ДҮГНЭЛТ ГАРГАХ АЖЛЫН ХЭСГИ… Өчигдөр
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛСААР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО Өчигдөр
ОДГЭРЭЛИЙН УРАНБАЯР ТОКИО ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ Өчигдөр
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… Өчигдөр
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА Өчигдөр
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… Өчигдөр
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ Өчигдөр
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… Өчигдөр
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
SENZU: БИ ГЭНЭТ ГАРААД ЯВАНГУУТ БАГ МУУДНА ГЭЖ БАЙХГҮЙ 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/12/01