Баянгол дүүргийн 7, 8, 32 дугаар хорооны гурван байрыг дулаалж, фасадыг шинэчилжээ.
Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 29 дүгээр байрны 5-9 дүгээр орц, 8 дугаар хорооны 11 дүгээр байрны 3-9 дүгээр орц, 32 дугаар хорооны 12-р байрны гадна фасад дулаалгыг хийв.


Дээрх орон сууцууд нь 1982-1984 онуудад ашиглалтад орсон юм.
Ингэснээр 700 гаруй өрхийн дулаан алдагдлыг бууруулж, оршин суугчдын эрчим хүч, дулааны хэрэглээг тогтворжуулах ач холбогдолтой.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна