АЛСЛАГДСАН СУМ, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД ЗӨӨВРИЙН ЭХО, УРГИЙН МОНИТОР ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ


Алслагдсан сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зөөврийн хэт авиан аппарат болон ургийн мониторийг өнөөдөр /2025.12.03/ хүлээлгэн өгчээ.

Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн Засгийн газрын хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Сэргийлж болох эхийн болон перинатал эндэгдлийг тэглэх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” төслийн хүрээнд 10 аймгийн 20 сумын эрүүл мэндийн төв, алслагдсан 2 дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нийт 1 тэрбум 864 сая төгрөгийн үнэ бүхий 22 зөөврийн ЭХО, 22 ургийн зүрхний бичлэгийн аппаратыг хүлээлгэн өгсөн байна.  

Уг тоног төхөөрөмж дээр хэрхэн ажиллах талаар онол практик хосолсон 5 хоногийн сургалтыг Нийслэлийн Өргөө амаржих газарт зохион байгуулж байгаа аж.



ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат дээрх тоног төхөөрөмжүүдийг гардуулах үеэр, Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж буй НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн Засгийн газар, бусад хамтрагч байгууллагуудад талархал илэрхийлэх. Мөн тус төслийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Алсын Хараа-2050, Тогтвортой хөгжлийн зорилт-2030, Анхан шатны эрүүл мэндийн байгууллагыг чадавхжуулах, Эх баригчийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах зэрэг үндэсний бодлого, стратегийн хэрэгжилтэд онцгой дэмжлэг болж байгааг цохон тэмдэглэлээ.



Эдгээр тоног төхөөрөмж нь эх, ургийн оношилгооны чанарыг сайжруулахаас гадна зайн зөвлөгөө, оношилгоо авахад зориулсан программ хангамжаар тоноглогдсон хамгийн сүүлийн үеийн аппаратууд юм.


НҮБХАС-ийн рэгүүн Халид Шарифи: Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-ны бодлого, зорилтыг биелүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтод энэхүү арга хэмжээ хувь нэмэр оруулж байгаа гэдэгт итгэлтэй байна” хэмээв. Төслийн гол зорилго нь сумдын эрүүл мэндийн төвийн оношилгоо эмчилгээний чадавхыг бэхжүүлэх болон гэр бүл төлөвлөлтийн ур чадварыг сайжруулах сургалт, охид эмэгтэйчүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх, телемедцинийг хөгжүүлэх зэрэг чиглэлээр алслагдсан эдгээр сумдыг дэмжин ажиллах явдал гэдгийг онцоллоо.  



МЭБЭЭНХ-ны хүндэт тэргүүн, АУ-ны доктор, Клиникийн профессор, Зөвлөх эмч Ц.Үржиндэлгэр: 
Төсөлд хамрагдсан аймаг, сум, дүүргийн эмч мэргэжилтнүүдэд эх барихын хэт авиан оношилгоо болон ургийн зүрхний бичлэгийн талаарх сургалтыг зохион байгуулж байна. Эх барихын практикт хэт авиан шинжилгээ олон ургийн зүрхний бичлэгийн үнэлгээ маш ач холбогдолтой байдаг. Үүнийг хэрхэн хийх талаар анхан шатнаас ахисан түвшин хүртэл сургалтаар олгож байгаагаараа онцлог. Ургийг эхний 3 сараас нь төрөх хүртэл, төрсний дараах  үед нь ээжийн эрүүл мэнд ямар байгааг, ургийн өсөлт хэр байна, ураг орчмын шингэн ихдэлт, багадалт байгаа эсэх, эхэсийн байрлал хэр байна, кесар мэс заслын улмаас үүсэж буй эмгэгүүд зэрэг олон асуудлыг хянах, илрүүлэх чадварыг сургалтаар зааж байгаа юм. Эдгээр аппаратууд нь сүүлийн үеийн оношилгооны шаардлагыг хангасан учраас оношилгоог нэлээн нарийн сайн хийх боломж бүрдэж байна.


Жирэмсний хугацаандаа доод тал нь 4, түүнээс дээш удаа хэт авиан шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Мөн ургийн зүрхний бичлэгийн аппаратад 8 сартайгаас хянагдаж ургийн үнэлгээг хийх ёстой. Уг бичлэгээр ургийн бүтэлтийн шинж тэмдгийг эрт илрүүлж дараагийн шатны эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэх болон эмчилгээ хийх, төрөлтийг шийдвэрлэх гэх мэт эмгэгийг эрт илрүүлж оношлоход зайлшгүй шаардлагатай өндөр ач холбогдолтой төхөөрөмжүүд юм. Анхан шатны эрүүл мэндийн төвүүд эдгээр төхөөрөмжөөр хангагдаж, сум орон нутагтаа явдал чирэгдэлгүй оношилгоо шинжилгээндээ хамрагдах боломж бүрдэж байна.



Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвийн дарга З.Оюунцэцэг: 
Манай сум Монгол Улсын хамгийн урд цэг болох Шивээ хүрэн боомт буюу БНХАУ-тай хиллэдэг бөгөөд Улаанбаатар хотоос 1000 гаруй км зайд байдаг. Уул уурхай хөгжсөн учраас хөдөлгөөнт хүн ам ихтэй буюу 15 мянга гаруй хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Жилдээ 130 гаруй эмэгтэй жирэмсний хяналтад ордог бөгөөд нөхөн үржихүйн тусламж үйлчилгээний хүчин чадал, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага нэлээдгүй бий. Урьд нь Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү очиж үзүүлэх шаардлага гардаг байсан бол зөөврийн ЭХО аппарат, ургийн мониторийг шинэчлэн сайжруулснаар жирэмсэн ээжүүддээ үзүүлэх тусламж үйлчилгээ илүү ойртож, бас чанар хүртээмж сайжирч байна. Манай төвөөс уг сургалтад эх барих эмэгтэйчүүдийн эмчээ сурган чадавхжуулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЧИНГИС ХААН ОДОНТ С.НАРАНГЭРЭЛД ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭ… 4 цагийн өмнө
ЦЭЦ ХАМТЫН БҮТЭЭЛИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАЛЫН ЗОХИЦУУЛАЛТТАЙ МАРГААНЫГ ШИЙДНЭ 5 цагийн өмнө
ОНГОЦНЫ ТАСАЛБАР ЦАХИМААР ЗАХИАЛААД ЗАЛИЛУУЛЖЭЭ 8 цагийн өмнө
ИХЭНХ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА 8 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД ХҮН СОЛЬСНООР АСУУДАЛ ШИЙДЭГДЭХГҮЙ, ТОГТОЛЦООГООР НЬ ЭРГЭ… Өчигдөр
ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБЫГ МӨНГӨН ХЭЛБЭРЭЭР ОРЛУУЛАН ХААХ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭ… Өчигдөр
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 10.8 ХУВИАР, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 13.6 ХУВИАР ӨСЖЭ… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 10-12 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН АШУҮИС-ИЙН МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛ… Өчигдөр
Б.ХУРЦЫГ АН-ЫН УДИРДЛАГЫН ТҮВШИНД АЖИЛЛУУЛАХГҮЙ БАЙХЫГ ШААРДАЖ, О.ЦОГТ… 2026/01/13
УВС НУУРЫН ХОТГОР, АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР ЦАС ОРЖ,… 2026/01/13
ХУВАНЦАРГҮЙ-COP17: “ХУВАНЦАР БА ЭРҮҮЛ МЭНД ХУВАНЦАР ЕРТӨНЦИЙН ДАЛД ӨРТ… 2026/01/12
СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2026.01.05-0… 2026/01/12
ҮНДСЭН ХУУЛИЙГ БРАЙЛЬ ҮСГЭЭР ХЭВЛЭЖЭЭ 2026/01/12
ОНЫ ЭХНИЙ 12 ХОНОГТ ЭХЭМҮТ-Д 217 ХҮҮХЭД МЭНДЭЛЖ, ИХЭР ТӨРӨЛТ 3 БҮРТГЭГ… 2026/01/12
ДАРХАДЫН ХОТГОР, ХАЛХ ГОЛЫН САВ ГАЗРААР ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУРГА ШУУРНА 2026/01/12
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 8-10 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА 2026/01/11
ТЭМЭЭН ДЭЭРЭЭС НАРАН ОЙРХОН ӨВЛИЙН ИХ НААДАМ ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛНО 2026/01/10
ХУВЬ ЗАЯА ХУВЬСАМТГАЙ 2026/01/10
ЗҮҮН АЙМГУУДЫН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЗӨӨЛӨН ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/01/10
Их Уншсан
2026 ОНЫ ЗУРХАЙ – ХОНИНЫХНЫ ХУВЬД ӨӨРЧЛӨЛТ, ХҮСЭЛ БИЕЛЭХ ЖИЛ 2026/01/01
2026 ОНЫ ЗУРХАЙ- ҮХРИЙНХНИЙ ДОТООД ЦЭЦЭГЛЭЛТ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЖИЛ 2026/01/01
2026 ОНЫ ЗУРХАЙ – ИХРИЙНХНИЙ МӨРӨӨДӨЛ БИЕЛЭХ ЖИЛ 2026/01/01
ХУВЬ ЗАЯА ХУВЬСАМТГАЙ 2026/01/10
2026 ОНЫ ЗУРХАЙ- МЭЛХИЙН ХУВЬД ДОТООД АМАР АМГАЛАН ГОЛ ЭХ БУЛАГ НЬ БОЛ… 2026/01/01
2026 ОНЫ ЗУРХАЙ –ЗАГАСНЫ ХУВЬД ӨӨРИЙН ХҮЧТЭЙ ХОЛБОГДОН ӨӨРЧЛӨГДӨХ ӨСӨЛ… 2026/01/02
2026 ОНЫ ЗУРХАЙ- АРСЛАНГИЙНХАН ХҮЧЭЭ ДЭМИЙ ТАРАМДАЛГҮЙ, ИРЭЭДҮЙН АМЖИЛ… 2026/01/01
2026 ОНЫ ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД ДОТООД ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭ БОЛОМЖ, ХҮЧЭЭ … 2026/01/02
2026 ОНЫ ЗУРХАЙ-ОХИНЫХНЫ ДОТООД ЦЭГЦРЭЛТ, СТРАТЕГИЙН ӨСӨЛТ, ТАЙВАН ИТГ… 2026/01/01
2026 ОНЫ ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ДОТООД ТЭНЦВЭР, ИТГЭЛТЭЙ АЛХМЫН … 2026/01/02
2026 ОНЫ ЗУРХАЙ- НУМЫНХНЫ ХУВЬД ТӨЛӨВЛӨЛТ, САХИЛГА БАТ, БҮХНИЙГ ЦЭГЦЭД… 2026/01/02
2026 ОНЫ ЗУРХАЙ-ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД ДОТООД ХҮЧЭЭ ДАЙЧЛАХ, СОРИЛТ, ӨӨРЧ… 2026/01/02
2026 ОНЫ ЗУРХАЙ- ХУМХЫНХНЫ ДОТООД ШИНЭЧЛЭЛ, БОЛОМЖОО ТЭЛЭХ, БИЕ ДААСАН… 2026/01/02
Б.ХУРЦЫГ АН-ЫН УДИРДЛАГЫН ТҮВШИНД АЖИЛЛУУЛАХГҮЙ БАЙХЫГ ШААРДАЖ, О.ЦОГТ… 2026/01/13
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ХОВД АЙМГИЙН ХҮНДЭТ ИРГЭН БОЛЖ, 20 САЯ ТӨГРӨГӨ… 2026/01/09