ОУХМ Батхуягийн Гончигсүрэн Абу Даби Их дуулгын эрэгтэйчүүдийн +100кг жингийн алтан медалийн төлөөх барилдаанд Олимпын хүрэл, Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт ОХУ-ын тамирчин Тамерлан Башаевыг ялж, эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандууллаа.


Ийнхүү Б.Гончигсүрэн энэ оны долдугаар сард Улаанбаатар Их дуулга, есдүгээр сард Чиндао гранпри аварга, 11 дүгээр сард Абу Даби Их дуулгын аварга болж, гурван тэмцээн дараалан түрүүлж, бахдам амжилт үзүүлэв. Б.Гончигсүрэн Их дуулгаас гурван алт, 1 мөнгө, хоёр хүрэл медальтай болж байна. Мөн тэрбээр Азийн наадмын мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл, Гранпригийн алт, хошой хүрэл медальтай юм.

Манай тамирчид Абу Даби Их дуулгаас 1 алт, 2 мөнгөн медаль хүртэж, 5, 7 дугаар байрт тус бүр 1 тамирчин орсон амжилтаар багийн дүнгээр дөрөвдүгээр байрт орлоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна