Офицеруудын ордноос Ботаникийн автобусны буудал хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг бүрэн камержуулж, нийтийн тээврийн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлөх ажлыг хэрэгжүүлж байна.
Тус чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээний 9 чиглэлийн 88 автобус тогтмол зорчдог.
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн шийдвэрийн дагуу 2025 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр зорчсон тээврийн хэрэгсэлд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, Зөрчлийн тухай хуульд заасан эрх зүйн зохицуулалтын дагуу хариуцлага тооцохыг анхааруулжээ.
Иймд жолооч нарыг чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлж, хуулийг чанд мөрдөн, хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг сануулсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна