Дэлхийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Э.Ариунболд Абу Дабу Их дуулга тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын тамирчин А.Блиевд ялагдаж, мөнгөн медаль хүртлээ.
Энэ нь Э.Ариунболдын Их дуулгаас хүртсэн анхны мөнгөн медаль бөгөөд өмнө 2021 онд Парисын, 2025 онд Душанбэ Их дуулгаас тус тус хүрэл медаль авч байсан билээ.
ОХУ-ын тамирчин А.Блиев нь Дэлхийн аваргын хүрэл, Европын аваргын мөнгө, Их дуулгын хоёр алт, гурван хүрэл медальтай тамирчин юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна