Амбулаторид суурилсан тандалтын нэгжүүдэд 278,998 хүн хандаж тусламж үйлчилгээ авснаас 11.9 хувь буюу 33,269 нь томуу, томуу төст өвчинтэй байгаа. өмнөх долоо хоногоос 5.2 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 4.3 хувиар тус тус их байна. Томуу, томуу төст өвчний 64.2 хувь 21,380 нь орон нутагт, 35.8 хувь 11,889 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Өвчлөгсдийн 82.6 хувийг 15, үүн дотроо 39.1 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байгаа ба Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэгсдийн 85.8 хувийг 15, түүнээс 63.2 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байна.
Лабораторид суурилсан тандалтаар 206 сорьц цуглуулан шинжлэхэд 64.5 хувьд вирус эерэг тодорхойлогдож, өмнөх 7 хоногоос 9.2 хувиар нэмэгджээ. Үүний дотор A(H3N2) вирус 73.7 хувьд илэрч, өмнөх 7 хоногоос 13.2 хувиар нэмэгдсэн ба амьсгалын замын синцитиаль вирус 12 хувь, 15.3 хувьд бусад төрлийн вирус илэрч байгаа аж.
Нийт 6,557 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 42,4 хувь буюу 2,779 нь Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Эмнэлэгт 2,823 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 85.6 хувь буюу 2,416 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа юм.
Орон нутагт нийт 3,393 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаагаас 27.9 хувь буюу 947) нь Томуу, томуу төст өвчний шалтгаантай байгаа ба 85.1 хувь буюу 806 нь хүүхэд, 14.9 хувь буюу 141 нь насанд хүрэгчид байна. Амьсгалын замын цочмог хүнд халдварын нөхцөл байдлын улмаас нэмэлтээр 379 ор дэлгээд байна.
Нийслэлд нийт 3,164 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаагаас 57.9 хувь буюу 1,832 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай. Үүнээс 87.9 хувь буюу 1610 нь хүүхэд, 12.1 хувь буюу 222 нь насанд хүрэгчид байна. Амьсгалын замын цочмог хүнд халдварын нөхцөл байдлын улмаас нэмэлт 468 ор дэлгэн ажиллаж байна.
Эмнэлгүүдийн хүүхдийн тасгийн орны ачаалал нэмэгдэж 847 ор дэлгэн ажиллуулж багаа юм. Эрчимт эмчилгээний тасагт 72 хүүхэд эмчлүүлж байгаагаас 70.8 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 2,445 хүн үзүүлснээс 1,904 нь томуу томуу төст өвчний шалтгаантай байжээ.
Орон нутагт нийт 979 хүүхэд хүлээн авах, яаралтай тусламжаар үйлчлүүлсэн байгаагаас 61.7 хувь буюу 604 нь Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна.
Нийслэлд нийт 2,959 хүүхэд хүлээн авах, яаралтай тусламжаар үйлчлүүлсэн байгаагаас 81.1 хувь буюу 2,401 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна