Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Улсын залуу заан Сүхбаатарын Сүхбат түрүүлж, Увс аймгийн Давст сумын харьяат Улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс үзүүрлэлээ.
Улсын заан С.Сүхбат Бүгд Найрамдах Улсаа тунхагласны ойд зориулсан барилдаанд хоёр жил дараалан түрүүлэв.
Дөрөвт Ховд аймгийн Чандмань сумын харьяат, аймгийн хурц арслан У.Батцоож, Дархан-Уул аймгийн Орхон сумын харьяат, аймгийн арслан Д.Батбаяр нар шалгарлаа.
Наймд улсын начин О.Түмэн, улсын начин Б.Түвшинтөгс, аймгийн арслан Б.Бадрал, аймгийн арслан Б.Цагаанбанди нар үлдэв. Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг аймгийн хурц арслан У.Батцоожид гардууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна