Ж.Мишээл SILK WAY STAR уралдааны ялагч болоход Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяагийн дэмжлэг их байлаа.
Тэмцээний зохион байгуулагчид Мишээлтэй 2025 оны 8 дугаар сард анх холбогдохдоо дуучин Б.Сарантуяа утсыг чинь өгсөн, тэмцээнд өөрийг чинь санал болгосон гэж хэлсэн байдаг.
Б.Сарантуяа тэмцээний туршид Мишээлдээ нөмөр нөөлөг болж, бүхий л талаар дэмжсэн бөгөөд "Монголын маань залуухан авьяастан дуучин Мишээлийнхээ даруу зан төлөв, шаргуу хөдөлмөрч зан , хоолойны цар хүрээ, хөгжмийн мэдрэмж , гоо үзэсгэлэнгээр нь бахархаж явлаа." хэмээн цахим хаягтаа бичиж, мөн финалын үеэр дэмжихийг уриалж байв. Харин Мишээл "Монголын соёл урлагийн одоо цагийн ноён оргил, дива-тай, мөн ээжтэйгээ гээд хоёр гайхалтай хүн хамт байхад би юунаас айхав? Үзүүлээд өгье" гэж бичиж байсан юм.


Тэмцээний үеэр Зууны манлай дуучин Б.Сарантуяа маань Мишээлийг дуулах бүрт хамтдаа баярлаж, бахархаж, бас зовниж ч байсан нь үйлдэл бүрээс нь харагдаж байсан юм.
Тэмцээний үеэр дэмжлэг хамгийн чухал зүйлийн нэг. Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяа Танд баярлалаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна