Арван нэгэн настай Цогтбилэгийн Ананд насанд хүрэгчидтэй тэр дундаа мэргэжлийн шилдэг шатарчидтай өрсөлдөж, нэг ч хожигдолгүй түрүүлж, рапид төрөлд Монгол Улсын аварга боллоо. Энэ бол том амжилт бөгөөд Монголын шатрын түүхэнд шинэ рекорд бичигдэж байна.
Ц.Ананд хүү Катар Улсын Доха хотод болох блиц болон рапидын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа. Ингэснээр суут Магнус Карлсен, Хикару Накамура зэрэг дэлхийн шилдэг шатарчидтай хамт тоглох юм. Магадгүй тэр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн залуу оролцогч болох байх.
Арваннэгхэн насандаа рекорд тогтоосон Ц.Анандад баяр хүргэж, Дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцохыг ерөөе.

Улсын аварга шалгаруулах тэмцээнд тус төрлийн эмэгтэйчүүдийн ангилалд WIM Б.Мөнгөнзул 9 өрөгт 7.5 оноогоор тэргүүн байр эзэлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна