Ж.Мишээл Silk Way Star олон улсын уралдааны финалын шатанд өөрийн зохиосон шинэ бүтээл "Монгол" дууг дуулж, бүх шүүгчээс хамгийн дээд буюу 12 оноо хүртэж, нийт 120 оноо авлаа.
Silk Way Star уралдааны 10 шатны тэмцээнд бүх шүүгчээс 12 оноо авсан ганц хүн нь Ж.Мишээл байлаа.
Уртын дуу, орчин үеийн дууны хэв маягийг хослуулсан "Монгол" дуу нь Ж.Мишээлийн гайхалтай хоолойны чадварыг үнэхээр тодотгож байсан юм.
Ялагчийг тодруулахад шүүгчдийн санал 50 хувь, үзэгчдийн санал 50 хувь нөлөөлсөн бөгөөд олон нийтийн саналыг 30 минутын туршид авсан билээ. Ийнхүү эцсийн дүнг гаргахад Ж.Мишээл нийт 85 оноогоор тэргүүлж, Казахстаны алдарт дуучин Димаш Кудайбергеноос ялагчийн цомыг гардан авлаа.


Ж.Мишээлдээ баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье. Бахархлаа авьяаслаг үзэсгэлэнт охиноороо, монголчууд бид бүгдээрээ. Баярлалаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна