Ж.Мишээл Silk Way Star уралдааны финалын шатны санал хураалтын талаар өөрийн цахим хуудастаа ийнхүү бичжээ.
Ж.Мишээл "Өглөөний мэнд Монголчуудаа.Өнөөдөр гайхалтай өдөр болно гэдэгт итгэлтэй байна. Би өнөөдрийн "Silkway star" финал шатны санал хураалтын талаар маш товчхон бөгөөд ойлгомжтой мэдээлэл хүргэе.
"Silkway Star" тэмцээний финал шат маань өнөөдөр буюу 11-р сарын 22-ны УЛААНБААТАРЫН ЦАГААР ОРОЙ 23:00 цагт шууд дамжуулалт хийгдэнэ.
Монголд UBS телевиз, Улаан-Үдэд АИСТ ГЛОБАЛ телевизээр шууд дамжуулна.
Харин гадаад улсаас шууд үзэх бол Казахстаны телевизийн вэбсайтаар https://jjtv.kz/ru/live шууд үзнэ.
ҮНДСЭН ШҮҮГЧИД ҮЗҮҮЛБЭРТ ОНОО ӨГСНИЙ ДАРАА ҮЗЭГЧДИЙН САНАЛАА ӨГӨХ ХЭСЭГ НЭЭГДЭНЭ.
https://silkwaystar.org/eng ЭНЭ ХОЛБООСООР ОРЖ САНАЛ ӨГНӨ. Мөн шууд дамжуулалт үзэж байгаа бол дэлгэцийн баруун доор [QR CODE] байгаа, утасны камераа шууд уншуулаад гарч ирсэн холбоос дээр дарахад л шууд санал өгөх хэсэг рүү орно.
Санал өгөх хэсэгт 0-12 хүртэлх оноо өгөх боломжит хувилбарууд гарч ирнэ. Мэдээж хамгийн өндөр оноог буюу 12 ОНООГ Монгол оролцогчдоо ӨГНӨ ккк.
Тэмцээнийг шударга байлгах үүднээс бидэнд өөрсдийн улсаас санал өгөх боломжгүй байдлаар вэбсайт тохиргоо хийгдсэн байгаа боловч ГАДААДЫН БУСАД АЛЬ Ч ОРНООС ОРЖ САНАЛ ӨГӨХ БҮРЭН БОЛОМЖТОЙ ШҮҮ. За ингээд орой бүгдээрээ баяртай мэдээгээр уулзъя!" гэжээ.
Сэтгэгдэл (4)