Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан "ЧИНГИС ХААН ЦОМ"-ын төлөөх улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, улсын арслан Энхтүвшингийн Батмагнай түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын заан Сүхбаатарын Сүхбат үзүүрлэлээ.
Дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Зорчигч Тээвэр 2 ОНӨААТҮГ, Монзол групп, Блю Драгон ХХК, "Увс Нуур" дэвжээний бөх, улсын заан Н.Жаргалбаяр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-014 анги, Юү Эл И ХХК, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Эбэг ХХК, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар шалгарсан юм.
Наймд улсын арслан Ц.Содномдорж, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын заан Б.Бат-Өлзий, улсын харцага Э.Даш нар үлдлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна