Зууны манлай дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Батмөнхийн Сарантуяа гадаадад суугаа хөх толбот элэг нэгт монголчууд, Казахстан улсад сурч амьдран суугаа казах ахан дүүсээ Silk Way Star уралдааны финалын шатанд дуучин Мишээлд санал өгөхийг уриалжээ.
Б.Сарантуяа "Өдрийн мэнд найзуудаа , гадаадад амьдран суугаа хөх толбот элэг нэгтэн монголчуудаа , Казахстан улсад сурч амьдран суугаа казах ахан дүүсдээ хандан уриалга хэлмээр байна .
11 р сарын 22 ны 20 цагаас Jibek Jolly TV-гээр/ Астанагийн цагаар/Silk Way Star тэмцээний сүүлийн шатны шууд дамжуулалт UBS TV -гээр 23 цагаас/Улаанбаатрын цагаар/, тус тус дамжуулах тул Монгол улсаас оролцож байгаа Мишээл дуучиндаа саналаа өгөхийг уриалж байна.
Энэ тэмцээний дүрмэнд оролцогч орны шүүгч болон ард иргэд өөрийн орны дуучинд санал санал өгөх боломжгүй тул өөр орны сонсогчдын санал маш чухал тул , хилийн чандад амьдран суугаа монголчууддаа , Казахстанд суугаа казах ахан дүүсдээ хандан уриалж байгаа юм аа. Цааш нь түгээн шэйрлэж өгнө үү манайхаан" гэсэн байна.
Сэтгэгдэл (45)