Ж.Мишээл Silk Way Star уралдааны онлайн санал хураалтад Монгол Улсаас өөрийн оролцогчдоо санал өгч болохгүй тохиргоотой хэмээн цахим хаягтаа бичжээ.
Ж.Мишээл " Сайн уу манайхаан, би Астана хотод ирээд финалын шатны бэлтгэлдээ орсон байна6 11.22ны өдөр Казахстаны цагаар 20:00 цагт финал шат эхлээд үзүүлбэрийн дараа санал өгөх хэсэг нээгдэнэ. Гэвч Монгол Eлсаас надад санал өгөх боломжгүй (өөрсдийн орны оролцогчиддоо санал өгөх боломжгүй) байдлаар website тохиргоо хийгдсэн бөгөөд бусад орны үзэгчдээс оноо цуглуулах юм байна. Дэлхий даяар тархан суугаа Монголчууд маань цаг нь таарвал саналаа өгөөрэй. Бас энд ажиллаж амьдардаг Монголын казахууд маань намайг маш их дэмжиж байгаа. Та нартаа маш их баярлалаа.
Сүүлийн шатандаа "МОНГОЛ" нэртэй шинэ дуугаа дуулна. Намайг үргэлж дэмжиж хайрлаж байдаг та нартаа, төрж өссөн эх орондоо зориулж бүтээсэн юм шүү. Та нар минь тухлан сууж бидний тоглолтыг сайхан үзээрэй. Манай бусад оролцогчдыг ч мөн дэмжээрэй, тэд минь бүгд маш гайхалтай ази тивийн залуу дуучид. UBS телевиз маань шууд дамжуулах тул 11.22ны монголын цагаар 23:00 цагт UBS телевиз дээр сувагаа тааруулаарай.
Санал өгөх холбоос : https://silkwaystar.org/kk" гэжээ.
Хилийн чанадад тархан суугаа монголчууд минь, Ж.Мишээлдээ саналаа өгөөрэй.
Ж.Мишээлдээ амжилт хүсье.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна