БНХАУ-ын Хайнинг хотод энэ өдрүүдэд зохион байгуулагдсан туухай өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс оролцсон ОУХМ, ахлагч Э.Буджав арав дахь алтан медалиа хүртэж, түүх бүтээлээ.
ОХУ-ын Кострома хотын Цацраг, хими, биологоос хамгаалах цэргийн сургуулийн тавдугаар курст суралцаж буй Э.Буджав 68 кг-ийн жинд огцом өргөлт, түлхэлттэй өргөлт хоёр төрөлд аль алинд нь алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээр дэлхийн аварга болсон байна.
Ингэснээр Э.Буджав өмнөх онуудын амжилтуудаа нэгтгэн, Дэлхийн аваргаас нийт 10 алтан медаль хүртсэн Монголын туухай өргөлтийн спортын түүхэн амжилт үзүүлсэн тамирчин боллоо.
Түүнчлэн энэ тэмцээний үеэр олон улсын шүүгчийн сертификатаа гардан авч, туухайт спортын дэлхийн 47 дахь, Монгол Улсын анхны олон улсын зэрэглэлтэй шүүгч болсон нь түүний спортоороо эх орноо сурталчлах бас нэг том гавьяа болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна