2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 7 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт 256 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн байна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Үүнээс:
Дизелийн түлш – 104 вагон
АИ-92 автобензин – 122 вагон
АИ-95 автобензин – 7 вагон
Онгоцны түлш – 2 вагон
Пропан – 9 вагон
Бутан – 11 вагон
Газ – 1 вагон тус тус байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлэл хийж, шатахууны үнэ нэмэгдэхгүй гэж мэдэгдэв. Мөн цөөн хэдэн монополь компани үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн асуудал шүүх дээр явж байгаа гэлээ. Хангалт өдөр бүр нэмэгдэж байгаа ч өдрийн цагаар түгээлт хийхээ больсноос өчигдрөөс бензин авахад дараалал үүссэн байна лээ. Шатахуун аюултай ачаа ч өдрийн цагаар түгээлт хийх, агуулахуудыг амралтын өдөр ажиллуулахаар болж байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна