Ж.Мишээлтэй Silk Way Star уралдааны хагас шигшээ шатанд хослон дуулсан Казахстаны реппер A.Z "Түүний хоолойны чадвар үнэхээр гайхалтай" гэж манай оролцогчийг үнэлжээ.
Bad Blood" дууг монгол, англи, казах хэлээр дуулсан тэдний үзүүлбэр маш сонирхолтой, гайхалтай, эрч хүчтэй байсан юм.
Ж.Мишээл Silk Way Star уралдааны финалын шатанд шалгарсан 7 оролцогчийн нэг болоод буйг өмнө мэдээлсэн.
Түүнтэй хамт Казахстаны дуучин Алем, Малайзын Язмин Азиз, Гүржийн Автандил Обесламидзе, Хятадын Чжан Хэ Сюань, Арменийн Саро Геворгян, Узбекистаны Мадинабону Адилова нар шигшээ шатанд шалгарч үлдээд байгаа юм.
Финалын шатны шалгаруулалтыг 2025 оны 11 сарын 22-ны 20 цагаас /Монголын цагаар 23 цаг/ Jibek Joly сувгаар шууд дамжуулна. Манай улсад UBS телевиз мөн 23 цагаас шууд дамжуулах юм. байгаа юм.
Ялагчийг холимог системээр буюу 50 хувь шүүгчдийн шийдвэр, 50 хувь нь олон нийтийн цахим санал хураалтаар тодруулна.
Үзэгчид silkwaystar.org хаягаар нэвтрэн саналаа өгөх боломжтой.
Гайхамшигт хоолойтой, авьяаслаг, үзэсгэлэнт Ж.Мишээлээ дэмжин саналаа өгцгөөе.
Ж.Мишээлдээ амжилт хүсье.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна