ӨНӨӨДӨР БРАЗИЛД ХАНДУУЛЖ БУЙ ДЭЛХИЙН АНХААРЛЫГ COP17-ЫН ҮЕД ХҮЛЭЭЖ АВАХДАА БИД БЭЛЭН ҮҮ?


Дэлхий даяар өнөөдөр Бразилын Белем хотод болж буй COP30 руу анхаарлаа хандуулж байна. Эх дэлхийд амьдарч буй хүн бүрийн, улс болгоны амьдралын чанар, бүх зүйл өөр хэдий ч нийтээрээ байгалийн гамшгийн өмнө адилхан. Тийм ч учраас дэлхийн улс орны удирдагчид 1992 онд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгалийн бусад эрсдэлийг даван туулах зорилгын дор нэгдсэн. Энэ хүрээнд гурван төрлийн COP хурал зохион байгуулагддаг болоод тодорхой хугацаа өнгөрчээ.  

COP гэдэг нь Conference of the Parties буюу “Талуудын бага хурал” гэсэн үгийн товчлол. Талууд нь тухайн асуудлаар нэгдсэн хэлэлцээрт гарын үсэг зурсан оролцогч орнууд юм.

Бразилд арав гаруй хоногийн турш чуулж буй COP30 бол уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурал. Парисын хэлэлцээрийн хүрээнд дэлхийн дулаарлыг 1.5 градусаас доогуур барихыг зорьж буй. Харин энэ өдрүүдэд болж буй COP30-ын үеэр дэлхийн дулаарлыг 1.5 градусаас нэмэгдүүлэхгүй байх нь бүтэшгүй зүйл гэж үзэж буйгаа илэрхийлж буй хүмүүс ч цөөнгүй байгаа юм. 

Дэлхий нэг л агаар мандалтай учраас дулаарал нэмэгдсэнээр мөс хайлах, улмаар гамшиг болох, уур амьсгалд өөрчлөлт орох, тэнцвэр алдагдах,ган гачигт нэрвэгдэх, хүн, амьтан, ургамлын амьдралын чанарт нөлөөлөх, мөхөлд ч хүргэх хүртэл үр дагавартай. Энэ нь хөгжилтэй, буурай аль ч орныг хамрах учраас хамтран асуудлаа шийдэхийг зорьж ийнхүү хэлэлцсээр буй. 

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан улсад тэр хэмжээгээр нь өндөр хөгжилтэй орнууд санхүүжилт өгөх хэлэлцээр байгуулдаг. Энэ зорилгоор жил бүр нэлээд их хөрөнгө зарцуулагддаг ч үр дүн нь тодорхой бус, хэмжигддэггүй, хий хоосон, амлалтаа биелүүлдэггүй гэсэн шүүмжлэл тасардаггүй. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп гэхэд л уур амьсгалын өөрчлөлтийн талаарх энэ асуудлыг “дэлхийн хамгийн хуурмаг явдал” гэж үздэгээ илэрхийлсэн. Тийм ч учраас энэ жил COP30-д дэлхийн удирдагчид цуглаж байхад Трамп очоогүй. Хятад улс хүлэмжийн хийгээ асар бууруулсан талаараа мэдээлж буй ч Ши Жин Пин, бас Энэтхэгийн Ерөнхий сайд Нанендра Модри ч COP30-ыг зориогүй юм. Трамп ирээгүй нь харин ч сайн хэрэг, дээрэнгүй хандлагыг нь мэдрэхгүй байсан нь дээр гэж зарим удирдагч хэлсэн талаар ч гадаадын хэвлэлүүд мэдээлж байна.

Харин манай улсаас  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар COP30-ын хүрээн дэх сайд нарын уулзалтад оролцохоор Бразилыг зорьсон. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх үүрэг, амлалтаа ахиулан шинэ шатанд гаргаснаа танилцуулах юм.    

Дэлхийн уушги гэж нэрлэгддэг Амазоны ширэнгэн ойн захад, хамгийн том Амазон мөрний адагт орших Белем хотноо COP30-ыг зохион байгуулсан нь халуун орны ширэнгэн ой уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чухал үүрэгтэй гэдгийг ойлгуулж хамгаалах, түүнчлэн санхүүжилт татах зорилготой.

Бразилын зүг чиглэж буй дэлхий нийтийн энэ анхаарал удахгүй манай улсад ирнэ.

COP-ын гурван төрлийн хурлын нэг болох Цөлжилттэй тэмцэх асуудлаарх хурал буюу COP17 ирэх 2026 оны наймдугаар сард Монгол Улсад болно. Тус хурлыг манай улсад ирэх онд хийх зөвшөөрлийг 2022 онд олгосон бөгөөд түүнээс хойш бэлтгэл ажил тодорхой хэмжээгээр хийсэн. Дэлхий нийтийн анхаарал ирэх наймдугаар сард манай улсын зүг хандана гэсэн үг ээ. Харин бид үүнд бэлэн үү?

COP16 Саудын Араб улсад болоход 45 мянга гаруй хүн оролцсон бол манайх өөрийнхөө нөхцөл боломжид тулгуурлан гишүүн 197 орны 10 мянган хүн хүлээж авна гэж тооцоолж байгаа юм.  

COP гэдэг нэр хүмүүст танил болж эхэлмэгц өөрсдөө ядаж байж ийм том хурал авч яах юм бэ гэсэн сэтгэгдэл зарим нь бичсэн харагдана. Хөгжиж байгаа, буурай хөгжилтэй орнуудад COP хамгийн том бизнес аялал жуулчлал болдог гэж үздэг. Нислэгийн билет, буудал, бусад худалдан авалт гээд бүх зүйл нь хувийн хэвшилд орлого болж ордог. Дэлхийн дээд түвшний удирдагчид, сайд нар ирдэг учир Засгийн газар бодлогоо танилцуулах боломж үүснэ. Түүнчлэн түншлэл хөрөнгө оруулалт аль ч салбарт татахад хөшүүрэг болох томоохон боломж бий болно гэсэн үг.

Монголчууд бид тэнгэр эцэг, газар эх гэж байгаль орчноо дээдэлдэг. Манай улсад зохион байгуулах гэж буй Цөлжилттэй тэмцэх асуудлаарх бага хурлын гол анхаарал хандуулах асуудал нь газрын доройтол, цөлжилт зэрэг зүйлс юм. 

Саяхан даа, гайхмаар ногоон ширэг л хөдөө талыг бүрхдэг байсан бол харин одоо яая даа гэмээр газар хаа сайгүй болсон нь харамсмаар. Сүүлийн 85 жилийн хугацаанд манай орны агаарын дундаж температур 2.5 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дунджаас гурав дахин өндөр байгаа юм. Нийт нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд өртөж, бэлчээрийн даац хоёр дахин багасжээ. Ширгэсэн булаг шанд тоогоо алдсан. Одоо л энэ асуудлыг шийдэхгүй бол ногоон бэлчээргүй, мал идэх өвс тэжээлгүй, “эргэсэн” шороо болох эмгэнэлт ирээдүй биднийг хүлээж байна.

Газар нутаг дээрээ COP17 зохион байгуулах гэж байгаа юм чинь мэдээж манай улсын асуудал эн тэргүүнд хөндөгдөх боломж бүрдэнэ. COP бол НҮБ-ын стандартын дагуу явдаг хурал хэдий ч зохион байгуулагч оронд давуу тал мэдээж байдаг. Манайхан ч манлайллаа үзүүлж, багадаа арван жилийн хугацаанд хэрэгжих 3 санаачилга дэвшүүлэх гэж байгаа юм билээ. Энэ нь нэгд, бэлчээрийн санаачилга, хоёрт, усны асуудал, гуравт хувийн хэвшлийнхний дэд бүтцэд оруулж буй хөрөнгө оруулалтыг байгаль орчинд ээлтэй байдлаар татах гэнэ.  

Жилд орох хур тунадасын хэмжээ нутгийн зарим хэсэгт 10-40 хувиар буурч байгаа өнөө үед бид хэрхэх вэ. Цөлжилтөд дөрөвний гурваас илүү нь нэрвэгдсэн газар нутгаа хэрхэн аврах вэ. Бид өөрсдөө хичээх нь мэдээж ч хөрөнгө маш ихээр шаардагдана. Иймээс COP17 зохион байгуулагч орны хувьд хэлэлцээрээ амжилттай хийж чадвал дэлхийн хөгжилтэй улсуудаас хөрөнгө оруулалт татах боломж нээлттэй байна. Газар дээр нь байдлаа танилцуулах бол асар том боломж юм шүү.  

2022 онд Баруун Африкийн Кот-д' Ивуар улсын Абиджан хотод болсон COP15 хурлын дараа "Агуу ногоон хана" хөтөлбөрийг эрчимжүүлж, 11 улс дамнасан 8000 км урт ногоон зурвас байгуулан, 350 мянга орчим ажлын байр шинээр бий болгосон. Улмаар тодорхой  хөтөлбөрийн санхүүжилтүүд 16 тэрбум ам.долларт хүрч, олон сая га талбайг нөхөн сэргээх бодит ажлууд одоо ч үргэлжилж байгаа жишээ бий.

Дэлхий нийтийн анхаарлыг эх орны минь зүг татах COP17 хурал эхлэх хүртэл 270 гаруйхан хоног үлдээд байна. Бэлтгэлээ сайн хийж, сайхан давж гараад үр өгөөжийг нь ч хүртэж, байгаль ээжээ баярлуулах юм шүү, бүгдээрээ.

                                                                    


0
angry
1
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 53 минутын өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 1 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 1 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… 20 цагийн өмнө
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… 23 цагийн өмнө
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … Өчигдөр
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… Өчигдөр
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… Өчигдөр
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ Өчигдөр
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
МОДИ ПУТИНД ЭНЭТХЭГИЙН ЭРТНИЙ ТУУЛЬС БХАГАВАД ГИТАГИЙН ОРОС ХЭЛ ДЭЭРХ … 2025/12/05
COP17: НОГООН БҮС ХАРИУЦСАН ДЭД ХОРООНЫ ГУРАВДУГААР ХУРАЛДААН БОЛОВ 2025/12/05
МОНГОЛ АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, УВС НУУРЫН ХОТГОРООР … 2025/12/05
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23