Ж.Мишээл SILK WAY STAR уралдааны хагас шигшээ шатны тэмцээнд Казахстаны дуучин A.Z.-тай хослон "Bad Blood" дууг дууллаа. Тэрбээр дууны зарим хэсгийг монгол хэлээр дуулсан нь сонирхолтой хийгээд гайхалтай байсан юм. Тэдний үзүүлбэрт шүүгчдийн дөрөв нь хамгийн өндөр буюу 12 оноо, 7 нь 10 оноо өгч, нийт 118 оноо авсан.
Ж.Мишээл хагас шигшээ шатны дараах буюу 9 шатны нийлбэр дүнгээр 1042 оноогоор 3-4-т эрэмбэлэгдэж байна. Казахстаны дуучин Алем түүнтэй ижил оноотой байгаа юм.

Хагас шигшээ шатны дараах дүнгээр Арменийн дуучин 1066 оноогоор тэргүүлж байгаа бол Малайз 1054 оноогоор хоёрт бичигдэж байна.
Тэмцээний финалын шат 2025 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр болно. Финалын үеэр олон нийтийн саналыг хүлээн авах бөгөөд энэ нь ялагчийг тодруулахад нөлөөлөх юм.
Бүгдээрээ финалын өдөр /2025.11.22/ Ж.Мишээлээ дэмжицгээе.
Ж.Мишээлдээ амжилт хүсье.
Сэтгэгдэл (2)