МИАТ ТӨХК нь Сингапур чиглэлд долоо хоног бүрийн Мягмар, Бямба гарагт шууд нислэг үйлдэж байна.
Зорчигч та Сингапур улсаар дамжин цааш нисэх тохиолдолд Чанги олон улсын нисэх буудлаас зохион байгуулдаг үнэгүй аялалд хамрагдах боломжтой.
Нөхцөл
Онлайн бүртгэл: Чанги нисэх буудлын албан ёсны вэбсайт дахь Free Singapore Tour хэсгээр аяллын төрлөө сонгон, аяллаас 50 хоногийн өмнө урьдчилан бүртгүүлж баталгаажуулна. (Нэг захиалгаар хамгийн ихдээ 5 хүн бүртгүүлэх боломжтой.)
Аялал эхлэхээс 90 минутын өмнө Terminal 2 эсвэл 3 дахь Free Singapore Tour хэсэгт очиж бүртгэлээ баталгаажуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор нэвтрэн авна уу : https://www.changiairport.com/.../free-singapore-tour.html
Тийз захиалах болон дэлгэрэнгүй мэдээллийг +976 11 333-999 дугаараас авна уу.
Тасалбар түгээврийн төв: Naran Mall баруун жигүүр, 1 давхарт (Даваа-Баасан 09:00-19:00) (Бямба, Ням 10:00-15:00), Утас: +11 322 144
Та мөн www.miat.com, Facebook Chat –р тийз захиалах боломжтой.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна