БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЖЭЭ


БНХАУ-ын Засгийн газраас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын нийт 220 иргэнд тэтгэлэг олгоно. Үүнээс БНХАУ-д үргэлжлүүлэн сурч байгаа 138 оюутан, шинээр тэтгэлэгт хамрагдах нийт 82 үүнээс бакалаврын хөтөлбөрт 46, магистр, доктор болон богино хугацааны ерөнхий болон ахисан түвшний сургалт, судалгааны хөтөлбөрт 36 элсэгчид шинээр тэтгэлэг олгоно.  

Нэг. Тавигдах шаардлага 

1. Монгол Улсын иргэн байх, бие сэтгэцийн хувьд эрүүл байх; 

2. Нас, боловсролын шаардлага: 

  • Бакалаврын зэрэгт суралцах оюутан бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын гэрчилгээтэй, сурлагын дүн сайтай, 25 хүртэлх настай байх; 
  • Энэ жилээс Бакалаврын зэрэгт суралцах хүсэлт гаргагч өргөдөл илгээхээс өмнө “Хятадын Ерөнхий эрдмийн үнэлгээний шалгалт” (CSCA) гэх  шалгалтыг заавал өгдөг болж өөрчлөгдөж байгааг анхаарна уу. Тус шалгалтын танилцуулга болон бүртгүүлэх зааврыг www.csca.cn хаягаар орж үзнэ үү.  
  • Магистрын зэрэгт суралцах бол бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, сурлагын дүн сайтай, 35 хүртэлх настай байх; 
  • Докторын зэргээр суралцах оюутан нь магистр болон түүнээс дээш зэрэгтэй, сурлагын дүн сайтай, 40 хүртэлх настай байх; 
  • Богино хугацааны сургалт, судалгааны ерөнхий хөтөлбөрт хамрагдагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, 45 хүртэлх настай байх; 
  • Богино хугацааны сургалт, судалгааны ахисан түвшний хөтөлбөрт хамрагдагч нь элсэх үедээ магистр болон түүнээс дээш зэрэгтэй эсвэл дэд профессор болон түүнээс дээш цолтой, 50 хүртэлх настай байх; 

3. Суралцах мэргэжлийн хичээл нь хятад хэл дээр байх магистр, докторын оюутан нь хятад хэлний түвшин тогтоох шалгалтын HSK-4, богино хугацааны сургалт, судалгааны хөтөлбөрт хамрагдагч HSK-3 түвшинтэй байх; Өмнө нь хятад хэлээр боловсрол эзэмшсэн, Хятадын их дээд сургуулийн диплом авсан бол холбогдох нотолгоог өгөх шаардлагагүй. 

4. Хүсэлт гаргагч нь суралцахыг хүссэн Хятадын их дээд сургуулийнхаа талаар нарийвчлан судалж, сургуулиа сонгон, бүртгэлийн мэдээллийг үнэн зөв бөглөх ёстой. Хүсэлт гаргагч нь өөрийн сонгосон сургуулийн элсэлт хариуцсан хэлтэстэй холбогдон элсэлтийн урилга эсвэл элсүүлэх хүсэлтэй байгааг гэрчлэх баримт бичгийг авна. Хүсэлт гаргагч нь хамгийн багадаа сонгосон сургуулийн аль нэгний элсэлтийн урилга эсвэл элсүүлэх хүсэлтэй байгааг гэрчлэх баримт бичгийг өгөх ёстой. (Тухайлбал, элсэлтийн урьдчилсан урилга, удирдагч багшийн хүлээн зөвшөөрсөн баримт гэх мэт) 

5. Хүсэлт гаргагч нь сонгосон сургуулийнхаа академик мэдлэг, хэлний түвшин болон бусад холбогдох элсэлтийн шаардлагуудыг нэгэн зэрэг хангасан байх ёстой.  

6. Сонгосон сургуульдаа тэнцээгүй хүсэлт гаргагчийг өөр сургуульд шилжүүлэн элсүүлэхгүй. 

7. БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцагч нь Хятадын бүх шатны Засгийн газар болон элсүүлэн авсан сургуулиас олгодог бусад тэтгэлгийг давхар эдлэхгүй. Үүнд (нэг удаагийн шинжтэй шагналт тэтгэлэг хамаарахгүй). Хэрэв илэрсэн тохиолдолд Хятадын Засгийн газрын тэтгэлгийн эрхийг хүчингүй болгож, авсан тэтгэлгийг буцаан төлүүлэхээс гадна 3 жилийн хугацаанд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдахыг хориглоно. 

Хоёр. Бүртгэлийн хугацаа ба материал 

Бүртгэл 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ. 

Хүсэлт гаргагч нь Хятадын гадаад оюутнуудын цахим хуудас “Study in China” http://www.campuschina.org–д бүртгүүлж, материалаа илгээх шаардлагатай. Үйл ажиллагааны тусгай зааврыг Хавсралт 1-ээс үзнэ үү. 

Бүрдүүлэх материал: 

1. БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах өргөдлийн маягт (хятад эсвэл англи хэл дээр бөглөнө); 

2. Гадаад паспортын эхний нүүр хуудас;

Жич: Гадаад паспортын эхний нүүр хуудасны сканердсан тод хуулбарыг ирүүлнэ. Хэрэв одоогийн паспортын хүчинтэй хугацаа нь 12 сараас бага бол шинээр паспорт захиалж, шинэ паспортаар тэтгэлгийн өргөдлийг бөглөнө; Өөрөөс үл хамаарах шалтгаанаар гадаад паспорт захиалж чадахгүй байгаа хүсэлт гаргагч хүлээн авах байгууллагын зөвшөөрлөөр өөрийн “англи хэлээр нэр, хүйс, иргэншил, төрсөн огноо” зэрэг мэдээллийг агуулсан хүчинтэй үнэмлэх эсвэл баталгааны бичиг баримтыг ирүүлж болно.  

3. Боловсролын зэргийн гэрчилгээг Нотариатаар баталгаажуулсан байх. Хэрвээ хүсэлт гаргагч нь сургуульд сурч буй бол өөрийн сургуулиас олгосон урьдчилж төгсөх гэрчилгээ эсвэл сурч байгааг тодорхойлсон тодорхойлт өгөх ёстой; 

4. Дүнгийн хуулбар

Бүх бичиг баримтыг хятад эсвэл англи хэлээр орчуулан нотариатаар батлуулан эх хувийн хамт хавсаргах. 

5. CSCA, HSK, IELTS эсвэл TOEFL-ийн шалгалтын дүнгийн хуудас 

  • БНХАУ-д бакалаврын зэрэгт хүсэлт гаргагч нь CSCA шалгалтыг өгсөн байна. 
  • Хятад хэл дээр суралцах магистр, доктор болон богино хугацааны сургалт, судалгааны хөтөлбөрт хамрагдагч HSK шалгалтын хүчинтэй оноотой байх. 
  • Англи хэл дээр суралцах магистр, доктор болон богино хугацааны сургалт, судалгааны хөтөлбөрт хамрагдагч сургуулийн шаардлагын дагуу IELTS эсвэл TOEFL-ийн шалгалтын дүнгийн хуудсыг бүрдүүлж өгөх. 

6. CSCA шалгалтын дүнгийн хуудас. Бакалаврт суралцахаар хүсэлт гаргагч нь бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө CSCA-д бүртгүүлж, хүчинтэй дүнгийн хуудас авсан байх ёстой. Тухайн шалгалтууд 2025.12.21-ний өдөр болон 2026.01.25-ны өдрүүдэд авагдахыг анхаарна уу. Хүчинтэй дүнгийн хуудсыг системд байршуулна. (Хүсэлт гаргаж буй мэргэжилд шаардлагатай заавал өгөх шалгалтыг өөрийн хүсэлт гаргаж буй их дээд сургуулиас лавлаж асууна уу.) 

7. Урьдчилсан элсэлтийн материал Хятад Улсад суралцахаар хүсэлт гаргагч нь өргөдөл гаргасан сургуулиас олгогдох элсэлтийн материалыг бүрдүүлж өгнө. Үүнд сургуулийн олон улсын оюутан элсүүлэх хэлтсийн элсэлтийн урьдчилсан батламж, салбар сургууль болон удирдагч багшийн урилга зэрэг орно. 

8. Суралцах төлөвлөгөө эсвэл судалгаа хийх төлөвлөгөө Бакалаврын зэргийн оюутнууд 200-аас доошгүй, судалгааны хөтөлбөрт хамрагдагчид 500-аас доошгүй, магистр болон докторын оюутнууд 800-аас доошгүй үгтэй  суралцах төлөвлөгөөг хятад эсвэл англи хэлээр бичнэ. 

9. Магистр, докторын зэрэгт суралцах оюутнууд профессор, дэд профессороос авсан хятад эсвэл англи хэлээр бичсэн хоёр тодорхойлох захидал ирүүлнэ. 

10. Ур чадварын бүтээл

Урлаг, дизайн гэх мэт мэргэжлээр суралцах хүсэлтэй хүмүүс "Бүтээл/бусад туслах материал"-аар дамжуулан ур чадварын бүтээл (бичлэг, зураг, хар зураг гэх мэт) байршуулж болно, эсвэл өргөдөл гаргаж буй сургуулийн шаардлагын дагуу өөр аргаар өгч болно. 

11. Хүсэлт гаргагч нь 18 нас хүрээгүй бол Хятад дахь хууль ёсны асран хамгаалагчийн холбогдох хууль ёсны баримт бичгийг бүрдүүлж ирүүлэх. 

12. Хятадад 6 сараас дээш хугацаагаар суралцах хүсэлт гаргагч нь: 

"Гадаад иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас"-ыг бөглөн ирүүлэх.[Text Wrapping Break]Жич: Эх хувиа өөрт хадгалах ба энэ маягтыг Хятадын Эрүүл мэнд, хорио цээрийн газраас нэгдсэн журмаар хэвлэсэн байдаг бөгөөд англи хэлээр бөглөнө). "Гадаадын иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас”-д заасан шаардлагын дагуу үзлэгт хамрагдах ёстой. “Гадаад иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас” дутуу, тухайн хүний зураг байхгүй, зурган дээр тамга дараагүй, эмч, эмнэлгийн гарын үсэг, тамга тэмдэггүй байвал хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Уг шинжилгээний хуудас нь 6 сарын хугацаанд хүчинтэй байна. 

13. Цагдаагийн тодорхойлолт

Өргөдөл гаргагч нь тухайн орон нутгийн Цагдаагийн газраас олгосон гэмт хэргийн бүртгэлгүй, ял шийтгэлгүй нь үнэн болох тодорхойлолт ирүүлнэ. Хүсэлт гаргахаас өмнөх 6 сарын доторх тодорхойлт байна. 

Гурав. Бичгийн шалгалт, ярилцлага 

Бүртгүүлсэн материалуудыг шалгаж дууссаны дараа Элчин сайдын яамнаас цахим шуудангаар хүсэлт гаргагчдад шалгалтын хуваарийг мэдэгдэх болно. Шалгалтын хуваарийн мэдэгдлийг цаг тухайд нь авах үүднээс хүсэлт гаргах үедээ байнгын нээлттэй холбоо барих хэрэгслээ бөглөнө үү. Шаардлага хангаагүй материал ирүүлсэн хүмүүсийг шалгалтад оролцуулахгүй болохыг анхаарна уу. 

Анхаарах зүйлс:

  • Хятад, англи хэлнээс бусад хэл дээрх өргөдлийн материал заавал англи хэл дээр орчуулан илгээх ёстой. 
  • Системд илгээсэн материал нь тод харагдах, үнэн зөв, хүчинтэй байх ёстой. Хүсэлт гаргагч нь шаардлагатай баримт бичгүүдийг сканердахдаа мэргэжлийн тоног төхөөрөмж ашиглахыг зөвлөж байна. Материал тод бус, эсвэл уншигдах боломжгүйгээс үүдсэн үр дагаврыг хүсэлт гаргагч өөрөө хариуцна. 

Хавсралтад: 

  1. Өргөдөл гаргагчийн системд бүртгүүлэх заавар (Энд дарж үзнэ үү
  2. CSCA Хятад/Англи хэлний дүнгийн хуудас (Оюутны хувилбарын загвар) (Энд дарж үзнэ үү
  3. Гадаадын иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас (Энд дарж үзнэ үү

Эх сурвалж: Боловсролын яам 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 53 минутын өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 1 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 1 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… 20 цагийн өмнө
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… 23 цагийн өмнө
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … Өчигдөр
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… Өчигдөр
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… Өчигдөр
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ Өчигдөр
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
МОДИ ПУТИНД ЭНЭТХЭГИЙН ЭРТНИЙ ТУУЛЬС БХАГАВАД ГИТАГИЙН ОРОС ХЭЛ ДЭЭРХ … 2025/12/05
COP17: НОГООН БҮС ХАРИУЦСАН ДЭД ХОРООНЫ ГУРАВДУГААР ХУРАЛДААН БОЛОВ 2025/12/05
МОНГОЛ АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, УВС НУУРЫН ХОТГОРООР … 2025/12/05
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23