Монголын Үндэсний бөхийн холбооноос "Physical Asia" шоунд оролцсон Монгол Улсын багийн ахлагч, улсын арслан Баярсайханы Орхонбаярт талархал дэвшүүлжээ. Талархлыг бүрэн эхээр нь нийтлэв.
ТАЛАРХАЛ
"Netflix" компанийн "Physical Asia" олон улсын нэр хүндтэй телевизийн шоунд эх орноо төлөөлөн оролцож Монгол Улсынхаа нэрийг дэлхий дахинд өргөж, авьяас чадвар, ур ухаанаараа эх орноо бахархалтайгаар төлөөлсөн Монголын багийн нийт тамирчдадаа гүн талархал илэрхийлье.
Онцгойлон багийн ахлагч Монгол улсын Үлэмж бадрах арслан Баярсайханы Орхонбаяр Танд Монголын ард түмний бахархлыг тээн дэлхийн олон орны үзэгчдэд Монгол бөхийн өв уламжлал, хүч чадал, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг сурталчилж байгаад Монголын нийт бөхчүүд, бөх сонирхогчдын өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлье.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна