Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй өнөөдөр /2025.11.12/ орой уулзалт хийлээ.


Уулзалтын үеэр эмч, ажилчдын цалинг хэрхэн нэмэгдүүлэх талаар бодит тооцооллыг хийснээ танилцуулснаар Эрүүл мэндийн салбарын гурван талт хэлэлцээрийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болжээ. . Иймд эрүүл мэндийн салбарынхан ажил хаялт хийхгүй.
Эрүүл мэндийн салбарын гурван талт хэлэлцээрийг Эрүүл мэндийн яаманд хийх гэж байна. Хэлэлцээр амжилттай болбол ажил хаялт болохгүй гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн юм.
Уулзалтын дараа Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэл өнөөдөр /2025.11.12/ 20 цагт мэдээлэл хийв.
"Эмнэлгүүд маргааш /2025.11.13/ хэвийн горимоор ажиллана. Яагаад гэхээр хэлэлцээг эхлүүлээд ажил хаялтаа 1 хоногоор хойшлуулж байна. Энэ хугацаанд тохиролцож чадвал хамтын нэмэлт хэлэлцээрээ байгуулаад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд бүртгүүлчих юм бол үндсэн ажил хаялтын үйл ажиллагааг албан ёсоор зогсоосныг бид дахин мэдээлэх болно." гэж тэд мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна