Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн төв талбайд суулт хийж буй эрүүл мэндийн салбарынхаа эмч, ажилчдын төлөөлөлтэй уулзаж, МЭМАҮХ-ны төлөөлөлтэй хэлэлцээрийн ширээнд суух урьдчилсан тохироо хийсэн болон санал, цалин нэмэгдүүлэх саналаа танилцуулсан талаараа өөрийн цахим хаягтаа бичжээ.
Ж.Чинбүрэн "2025.11.11-ээс 12 -нд шилжих шөнө төв талбайд суулт хийж буй эрүүл мэндийн салбарынхаа эмч, ажилчдын төлөөлөлтэй уулзав.
Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл, гишүүдтэй өчигдөр уулзаж хэлэлцээрийн ширээнд суух урьдчилсан тохироо хийсэн ба уг саналаа талбайд цугласан салбарынхаа төлөөлөлд танилцууллаа.
Өнгөрсөн хугацаанд цалинг нэмэх тооцоолол судалгааг тасралтгүй хийсэн ба үе шаттайгаар нэмэгдүүлэх бодит тооцооллыг бүх талуудад хүргүүлж, танилцуулаад байна.
Эрүүл мэндийн салбарынхаа эмч ажилчдын цалинг 2026 онд 3 сая, 2027 онд 3.5 сая төгрөг болгоно." гэсэн байна.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна