Ж.Мишээл Silk Way Star уралдааны наймдугаар шатны тэмцээнд Майкл Жексоны домогт “Earth Song” дууг дууллаа.
Түүний сэтгэл хөдөлгөм үзүүлбэрт шүүгч нарын өгсөн үнэлгээ харилцан адилгүй, зарим нь бүр нэлээд доогуур оноо ч өгсөн юм.


Ж.Мишээл найман шатны дараах дүнгээр 924 оноогоор Silk Way Star уралдааны оролцогчдоос 3-4-т бичигдэж байна. Одоогийн байдлаар Малайзын дуучин 940 оноотой тэргүүлж, Армени 938 оноотой удаалж байгаа бол манай Ж.Мишээл, Казасхтаны дуучин нар 924 оноогоор 3-4-т бичигдэж байгаа юм.
Silk Way Star уралдааны финалын шат 2025 оны 11 дүгээр сарын 22-нд болно.
Ж.Мишээлдээ тэмцээний дараагийн шатуудад нь амжилт хүсье.
Сэтгэгдэл (1)