ЦАСАН ШУУРГАНЫ УЛМААС ТӨӨРСӨН, СУРАГГҮЙ БОЛСОН 3 ХҮНИЙ 2-ЫГ НЬ ЭСЭН МЭНД ОЛЖ, 1 НЬ НАС БАРСАН БАЙЖЭЭ


Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт /2025.11.06-07/ цасан шуурганы улмаас Өвөрхангай аймгийн Төгрөг, Булган аймгийн Дашинчилэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд төөрсөн сураггүй болсон 3 удаагийн дуудлага бүртгэгдэж, 2 иргэнийг эсэн мэнд олж, нэг иргэнийг буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.

Тодруулбал:

  • Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Их-Уул багийн "Эрээн-Уулын нөмөр" гэдэг газар өсвөр насны хүүхэд /2025.11.06/ 16:00 цагт мотоциклоор хонь хариулж яваад сураггүй болсон мэдээллийг 21:50 цагт ирүүлсний дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 03:15 цагт эсэн мэнд олсон.
  • Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонт багийн “Бригадын төв” гэдэг газар тус сумын харьяат иргэн А /2025.11.07/ 00:20 цагт саахалт айлаасаа гэр лүүгээ харихаар мотоциклоор гараад сураггүй болсон мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 03:15 цагт эсэн мэнд олсон.
  • Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэн М /2025.11.06/ 11:00 цагт гэрээсээ явганаар гараад сураггүй болсон дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, тус иргэний цогцсыг өнөөдөр /2025.11.07/ 08:10 цагт олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Ойрын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурах тул иргэд, малчид, тээвэрчид та бүхэн цаг агаарын мэдээлэлд үндэслэн хол, ойрын замд гарахгүй байх, малаа ойрын бэлчээрт бэлчээж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.УЧРАЛ: ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДСАН НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ЧӨЛ… 2 цагийн өмнө
C.БЯМБАЦОГТ: ХЭВЛЭН НИЙТЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДАЖ, АСУУДАЛД ҮЗЭМЖЭЭР ХАНД… 4 цагийн өмнө
ТӨК-ИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ЗУРГИЙГ НИЙТЛЭЛД АШИГЛАСАН РЕДАКЦИЙГ 20 САЯАР … 6 цагийн өмнө
САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛН… 6 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 19-21 ХЭМ ДУЛААН 7 цагийн өмнө
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 23 цагийн өмнө
БАЯН-ӨЛГИЙН АЛТАЙ, ХОВДЫН БУЛГАН СУМАНД ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ШИНЭ ХЭВШИЛ ОНОШ… Өчигдөр
ОНЦГОЙНХОН 12 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖ, УТААЖИЛТЫН БҮСЭЭС 167 … Өчигдөр
ШИНЭ ЦЭРГҮҮД ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮ… Өчигдөр
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 17-19 ХЭМ ДУЛААН Өчигдөр
МАТЕМАТИКИЙН AI-KHWARIZMI ОЛИМПИАДААС 1 АЛТ, 2 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ Х… 2026/06/07
Ж.МЯДАГБАДАМ: ИХ ГОВИЙН МАНААЧ БАРИМТАТ КИНО МААНЬ БОЛГАРААС АЛТАН ЦОМ… 2026/06/07
УДШ: ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙГ ХУУЛИЙН ДАГУУ СОНГОСОН, УГ ШИЙДВЭР НЬ ХҮЧИН ТӨГӨ… 2026/06/07
ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС О… 2026/06/07
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/06/06
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГА ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛЖ, ХУУЛИЙГ АД… 2026/06/05
УЛААНБААТАРТ 13-15 ХЭМ ДУЛААН 2026/06/05
ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ… 2026/06/04
МИАТ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ТӨРИЙН ИХ ТАХИЛГЫГ ТОХИОЛДУУЛАН УЛИАСТАЙ ЧИГ… 2026/06/04
УЛААНБААТАРТ 12-14 ХЭМ ДУЛААН 2026/06/04
Их Уншсан
ЦЭНДИЙН ЦОГТЫГ ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР ТОМИЛУУЛАХ САНАЛЫГ ЕРӨНХИ… 2026/06/03
УУРХАЙН ЦООНОГТ УНАСАН ГУРВАН НАСТАЙ ОХИНЫ ЦОГЦСЫГ ГАРГАН, ЦАГДААГИЙН … 2026/05/30
БНСУ-ЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДТАЙ ИРГЭДИЙН ЗОРЧИХ НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧЛӨХ ТАЛААР… 2026/05/27
ӨНӨӨДӨР БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР 2026/05/31
НЭГ СУРАЛЦАГЧ-НЭГ КОМПЬЮТЕР, НЭГ АНГИ-НЭГ УХААЛАГ САМБАР АРГА ХЭМЖЭЭГ … 2026/05/27
МИАТ: УЛААНБААТАР-ТОКИО-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД 3-НЫ ӨДӨР ХИЙХ НИСЛЭГИЙГ 4… 2026/06/02
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙГ ЗӨВХӨН НЭГ УДАА ТОМИЛОХООР ЗААСАН НЬ ҮНД… 2026/05/27
ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙГ СОНГОХ АСУУДЛЫГ ХЭЛЭ… 2026/06/03
Б.ПҮРЭВДАГВЫГ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОХЫГ НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН… 2026/05/26
ЦАХИЛГААН МАШИНТАЙ ЖОЛООЧ НЭГ ЖИЛД 7 САЯ ОРЧИМ ТӨГРӨГ ХЭМНЭНЭ ГЭЖ ТООЦ… 2026/05/28
С.АМАРСАЙХАН САЙД БНСУ-Д СУРЧ, АЖИЛЛАЖ БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ… 2026/05/28
УЛААНБААТАРТ ҮДЭЭС ХОЙШ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 21-23 ХЭМ ДУЛААН 2026/05/30
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 11-13 ХЭМ ДУЛААН БАЙНА 2026/06/01
МАНАЙ ХҮН АМЫН 1.3 САЯ БУЮУ ГУРВАН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ХҮҮХЭД БАЙНА 2026/06/01
ОРОН СУУЦНЫ БАНК БАЙГУУЛЖ, ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ТӨРӨЛЖҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТ Б… 2026/06/03