The MongolZ багийн Techno-гоос Hltv.org ярилцлага авснаа нийтэлжээ.
Ярилцлагаас зарим зүйлийг онцолвол:
-Spirit-тэй хийсэн тоглолт дээр бид өөрсдөдөө итгэлтэй байсан. Дахин play off-т тоглох үнэхээр сайхан байна. Магадгүй хүмүүс манай шинэ тоглогчийн талаар болон Senzu-г сэлгээнд суулгасны дараа юу болох талаар эргэлзэж байсан ч бид эргэн сэргэж, дахин play off-т тоглох гэж байна.
-Бид эхний хоёр тоглолтыг дасгалжуулагчгүйгээр хийсэн бөгөөд түүний энэ багт ямар нөлөөтэйг эндээс харж болно. Бид Аstralis-тай маш муу тоглосон. Гэхдээ бид өнөөдөр эргэн ирсэн.
-Controlez үнэхээр хөгжилтэй залуу бөгөөд тэр одоо манай багийн хамгийн ахмад настай нь (инээв). Тэр Чингис Chinggis Warriors болон хуучин MongolZ багуудад тоглож байсан болохоор маш туршлагатай тоглогч гэдэг нь ойлгомжтой. Тэр бидэнтэй дасан зохицож чадна.
-Би Senzu-гийн байдлыг сайн мэдэхгүй байна. Миний хувьд ч гэнэтийн зүйл болсон. Би юу ч мэдэхгүй, амлая. Тэр Mzinho бид хоёрын сайн найз хэвээрээ.
-Play off-т бид сайн тоглох болно. Сайн бэлтгэл, формтой байгаа. Би өмнө нь хэлсэн. Бид эргэн сэргэдэг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна