The MongolZ БНХАУ-ын Чендү хотод болж буй IEM Chengdu 2025 тэмцээнд Spirit багийг 2:1 харьцаагаар хожиж, Play off шатанд шалгарлаа.
Манай залуус тус багт эхний үед 13:7-оор хожиж, хоёр дахь үед 16:19-оор хожигдож, сүүлийн үед 13:6-аар ялсан юм.

Дасгалжуулагч MaaRaa хувийн шалтгааны улмаас эхний хоёр тоглолтыг өнжөөд өнөөдрийн тоглолтод "ирсэн" юм. Senzu-гүй The MongolZ яах бол гэж ажиглаж байсан цахим спорт сонирхогчдод дэлхийн шилдэг тоглогч Donk-той Spirit-ийг хожсоноор манай залуус хариу өгөв. Шинэхэн тоглогч Controlez хангалттай сайн тоглолт үзүүлж чадлаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна