МЕЛАТОНИН ЗҮРХНИЙ ДУТАГДЛЫН ЭРСДЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГ ҮҮ?


Мелатонин нь зүрхэнд сөргөөр нөлөөлдөг байж болзошгүй гэх судалгааны дүн гарсан боловч  мэргэжилтнүүд одоохондоо нойргүйдлийн эсрэг хамгийн түгээмэл бэлдмэлийг хэрэглэхийг хориглоогүй байна. 

Мелатониныг удаан хугацаагаар хэрэглэх нь зүрхний дутагдалд орж, эмнэлэгт хэвтэх эсвэл зүрхний дутагдлын улмаас нас барах эрсдэл хүргэж байна гэж Америкийн Зүрхний Ассоциацийн хэвлэлийн мэдээнд дурджээ. Арван нэгдүгээр сарын  7-нд эхлэх Америкийн Зүрхний Нийгэмлэгийн шинжлэх ухааны хуралдаанд танилцуулах урьдчилсан судалгааны үр дүнгээс иш татсан нь энэ юм.

"Мелатонин бэлдмэл нь таамаглаж байгаа шиг хор хөнөөлгүй байж магадгүй. Хэрэв бидний судалгаа батлагдвал эмч нар өвчтөнүүдэд нойргүйдэх тохиолдолд өгөх зөвлөгөөнд нөлөөлж магадгүй” гэж Бруклин дахь SUNY Downstate/Kings County анхан шатны тусламж үйлчилгээний төвийн дотоод анагаах ухааны ахлах резидент, анагаах ухааны доктор Экенедиличукву Ннади таван жилийн хугацаанд хийсэн судалгааны тайланд дурджээ.

Мелатониныг багадаа жил буюу 12 сар хэрэглэсэн нойргүйдэлтэй 130000 гаруй насанд хүрэгчдэд судалгаа хийсэн._ Тэд мелатонин хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад таван жилийн хугацаанд зүрхний дутагдалд орох магадлал 90 хувиар илүү байсан нь тогтоогджээ.

АНУ-ын Нойрны анагаах ухааны академийн хэвлэлийн төлөөлөгч, клиникийн анагаах ухааны дэд профессор Мухаммед Риши Вашингтон Пост сонинд хэлэхдээ "Судалгаа нь ажиглалтын аргаар хийсэн, эрүүл мэндийн цахим бүртгэлд үндэслэсэн. Энэ нь учир шалтгааны холбоо тогтоох чадварыг хязгаарладаг." гэж мэдэгдсэн байна.

Судалгаанд мелатониныг эмчийн бичиж өгсний дагуу хэрэглэсэн хүмүүсийг хамруулсан. Гэтэл АНУ-д энэ эмийг жоргүйгээр авах боломжтой бөгөөд ийм тохиолдолд мелатонин уудаггүй гэж ангилсан байна гэж тэр хэлжээ.

Мелатонин нь нойрны мөчлөгийг зохицуулахад тусалдаг байгалийн даавар бөгөөд хүүхдүүдэд ч хэрэглэдэг.

Йелийн Анагаах Ухааны Сургуулийн зүрх судасны анагаах ухааны дэд профессор Жойс Оен-Хсиао "Вашингтон Пост" сонинд муу унтах нь зүрхний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, нойргүйдэл нь зүрхний дутагдлын шалтгаан болдог гэж хэлжээ.

Судлаач Ннади "Эмийн аюулгүй байдлын талаар санаа зовж байгаа ч бидний судалгаа шууд шалтгаан-үр дагаврын холбоог баталж чадахгүй" гээд “Энэ нь мелатонин зүрхэнд сөргөөр нөлөөлдөг эсэхийг шалгахын илүү их судалгаа хийх шаардлагатай гэсэн үг юм." гэсэн байна. “


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХУУЛЬ БУС, ХОРТОЙ АГУУЛГАТАЙ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ САЛБАР ДУНДЫН АЖ… 4 цагийн өмнө
КОП17-ЫН ҮЕЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА… 5 цагийн өмнө
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИН БИЧГИЙН ДАРГА ЯСМИН… Өчигдөр
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 4 ХҮРЭЛ М… Өчигдөр
ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН 37 ДУГААР ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮР… Өчигдөр
ГУРАВДУГААР БАЙРЫН ТӨЛӨӨХ ТОГЛОЛТ ОЛОН ГООЛТОЙ БОЛДОГ ГЭХЭД ЭНЭ УДААД … Өчигдөр
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН ХИМИЙН 58 ДУГААР ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 2 ХҮР… Өчигдөр
НУТГИЙН ТӨВ ХЭСГЭЭР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО Өчигдөр
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ ТӨРИЙН СҮР ХҮЧ, ХУУЛЬ ЁСНЫ БАТАЛГАА НЬ ЦАГДАА, ДО… 2026/07/18
БАРУУН, ГОВИЙН АЙМГУУДЫН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БО… 2026/07/18
АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТАГ, ГОВИЙН БҮС НУТГИЙН ЗҮҮ… 2026/07/17
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Б.БАДАМЦЭЦЭГ ӨӨРТЭЙ НЬ ХОЛБООТОЙ НЬ ЗАРИМ МЭДЭЭЛ… 2026/07/16
УВС НУУРЫН ХОТГОР, АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛ ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОР… 2026/07/16
Б.ОРХОНБАЯР: МИНИЙ ГЭР БҮЛТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛД ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАХЫГ… 2026/07/15
ГЭМТЛИЙНХЭН ДОЛДУГААР САРЫН 14-НД БҮРЭН АЖИЛЛАЖ, ҮЗЛЭГ, БООЛТ, МЭС ЗАС… 2026/07/15
МОНГОЛ-АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, ТЭРЭЛЖ ГОЛЫН ХӨНДИЙГӨ… 2026/07/15
ДАЯН АВАРГА Б.ОРХОНБАЯРЫГ НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ, LEXUS 600 АВТОМАШИНААР МЯ… 2026/07/13
COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА 2026/07/13
ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДА… 2026/07/13
ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 4 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ МEДАЛЬ ХҮРТЭВ 2026/07/12
Их Уншсан
МОНГОЛ УЛС, БНСУ ХОЁР УЛС ЖОЛООДОХ ЭРХИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БО… 2026/07/09
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙГ ДЭЛХИЙ ДАЯАР ТЭМДЭГЛЭН ӨН… 2026/07/11
BC.GAME MZINHO-Г СОНИРХОЖ БАЙНА 2026/07/09
ХӨВСГӨЛ, БУЛГАН, АРХАНГАЙН НУТГААР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/10
ТЭР МОНГОЛЫН ШИЛДЭГ БОКСЧИН, БИДНИЙ ШИЛДЭГ НАЙЗ БАЙЛАА 2026/07/10
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЭВ 2026/07/09
С.БЯМБАЦОГТ: ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ НЭГЭН ЗОРИЛГО, НЭГЭН СЭТ… 2026/07/11
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА БАМБАЙ БУЛЧИРХАЙН ЛАЗЕР АБЛАЦИ ЭМЧИЛГЭЭГ АМЖИЛТТ… 2026/07/09
БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛТОН ТАВААР НЭМЭГДЛЭЭ 2026/07/08
ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/11
ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 4 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ МEДАЛЬ ХҮРТЭВ 2026/07/12
ВЬЕТНАМД МОРЬТ ЦАГДААГИЙН ХОРООНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН МОНГОЛ МОРЬД ЭХ ОР… 2026/07/08
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/07/09
МИАТ КОМПАНИ ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭВ 2026/07/07
ЦУСНЫ ДОНОРЫН ТУХАЙ ХУУЛЬД САЙН ДУРЫН БАЙХ, АВЛАГАГҮЙ БАЙХ ЗАРЧМУУДЫГ … 2026/07/08